ОХУ дайн эхэлснээс хойш 465 удаа химийн зэвсэг ашиглажээ

Хуучирсан мэдээ: 2023.12.29-нд нийтлэгдсэн

ОХУ дайн эхэлснээс хойш 465 удаа химийн зэвсэг ашиглажээ

ОХУ дайн эхэлснээс хойш 465 удаа химийн зэвсэг ашиглажээ

Украинд өнгөрсөн 2022 оны хоёрдугаар сард бүрэн хэмжээний халдлага үйлдэж эхэлснээс хойш химийн хорт бодис агуулсан сум хэрэглэсэн 465 тохиолдол бүртгэгдсэн тухай Украины Зэвсэгт хүчний жанжин штаб арванхоёрдугаар сарын 27-нд мэдээлэв. Оросын арми Украинд химийн зэвсгийн хэрэглээгээ нэмэгдүүлж байгаа бөгөөд зөвхөн арванхоёрдугаар сард 81 тохиолдол бүртгэгдсэн гэж Жанжин штабаас мэдээллээ. Ихэнх тохиолдолд Орос улс "K-51", "RGR", "Drofa-PM" зэрэг гранатуудыг довтолгооны нисгэгчгүй онгоцноос унагадаг гэв.

"Гэхдээ цочроох бодисоор тоноглогдсон гар хийцийн тэсрэх төхөөрөмжийг бас ашигладаг. Химийн аюултай бодис ашиглан их буугаар буудаж байна" гэж Жанжин штабаас мэдээлжээ.

Украины арми арванхоёрдугаар сарын 14-нд Орос улс үл мэдэгдэх химийн бодис агуулсан шинэ төрлийн "RG-VO" хийн гранат ашигласан тухай бүртгэжээ.

Оросын Тэнгисийн цэргийн явган цэргийн ангиуд Херсон хотоос зүүн хойд зүгт 30 километрийн зайд орших Крынки тосгонд хориотой химийн зэвсэг хэрэглэж байгаагаа саяхан баталлаа гэж Дайн судлалын хүрээлэн арванхоёрдугаар сарын 23-нд мэдэгдсэн.

Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард Оросын цэргүүд Украины цэргүүд рүү химийн бодис агуулсан сумаар хоёр их буугаар буудсан. Украины Хилийн алба өнгөрсөн тавдугаар сард Оросын арми Донецк мужийн Авдиевка орчимд цочроох бодис, химийн гранатаар буудсан гэж мэдэгджээ.

1925 оны Женевийн протоколд химийн болон биологийн зэвсгийг дайнд ашиглахыг хориглосон байдаг.

ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
8
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж