Украины армид алба хааж буй эмэгтэйчүүд анх удаа өөрсдийнх нь биеийн онцлогт тааруулан тусгай загвараар бүтээсэн хамгаалах хувцас, хэрэглэлээр хангагдах болов. Украины батлан хамгаалах яамнаас арванхоёрдугаар сарын 27-нд эмэгтэй цэргүүдэд зориулан бүтээсэн сум нэвтэрдэггүй хантаазын загварыг баталсан байна.
Украин зөвхөн эрэгтэйчүүдийг цэрэгт татдаг бол 62 мянга гаруй эмэгтэй Украины Зэвсэгт хүчинд сайн дураараа алба хааж байгаагийн 5000 нь идэвхтэй байлдааны үүрэг гүйцэтгэдэг.
Тэд ерөнхийдөө эрэгтэйчүүдэд зориулсан дүрэмт хувцас, хуяг дуулгыг өмсч, эсвэл ашгийн бус байгууллагуудаар дамжуулан өөрсдийн биед тохирсон хэрэгсэл худалдаж авдаг байна.
Шинээр батлагдсан хантааз нь эмэгтэй цэргүүдэд илүү тохирох муруй хуягтай хавтан, нарийн мөртэй бөгөөд Украины "Armor" компани дотоодод үйлдвэрлэсэн байна. Тус компани есдүгээр сард Украины армид алба хааж буй эмэгтэйчүүдэд зориулсан хуяг, дуулга шаардлагатайд анхаарлаа хандуулах кампанит ажлыг удирдан явуулсан. Доод тал нь 10.5 кг жинтэй хуягны жин нь эрэгтэйчүүдийнхээс ялгаагүй.
Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр хантаазыг хоёр үе шаттайгаар туршсаны эцэст баталсан байна. Хээрийн туршилтын эхний шатыг хийсний дараа загвар нь эмэгтэй хүний биед илүү тохиромжтой байхаар боловсронгуй болжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ