Эрүүл мэндийн салбараас анх удаа гавьяат тээвэрчин тодорлоо

Эрүүл мэндийн салбараас анх удаа гавьяат тээвэрчин тодорлоо

Эрүүл мэндийн салбараас анх удаа гавьяат тээвэрчин тодорлоо

Монгол Эм Импекс /МЭИК/-ийн жолооч Б.Шаравсамбуу байгууллагынхаа 100 жилийн ойгоор Эрүүл мэндийн салбарын анхны гавьяат тээвэрчин боллоо. Хүн ардынхаа төлөө тасралтгүй 40 жил ажиллахдаа уламжлалт эм, эмийн ургамлын хайгуул судалдаанаас эхлээд орон нутагт хүн ардынхаа эрүүл мэндийн үйлчилгээнд зориулан эм тээвэрлэж байгаа эм тээврийн үйлчилгээний ууган ажилтан билээ.

Батнасан овогтой Шаравсамбуу нь 1960 онд Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт төрсөн. 1977 онд аймгийн 1-р арван жилийн сургуулийг, 1979 онд авто машины жолооны сургуулийг тус тус төгссөн. Б.Шаравсамбуу нь 1983 онд Монгол Эм Импекс Концерн /МЭИК/-д 40 дэхь жилдээ тууштай, үр бүтээлтэй, баг хамт олноо манлайлан ажиллаж байна.

Монгол улсын 21 аймгийн бүх сумдуудаар эм бараагаа тээвэрлэж хүргэх, НҮБ-ийн ХАС, ХС-тай хамтарсан төслийн тусламжийн эм барааг аймаг сумдуудаар тээвэрлэж эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэхэд цаг хугацаатай уралдаж ажиллах болон тусгайх нөхцөл шаардсан хариуцлагатай ажлыг цаг ямагт ухамсарлаж, тээвэрлэлтийн үеийн найвдартай байдлыг хангаж ирсэн.

Өвлийн хүйтэн, зуны халуун, өдөр шөнө аль ч цаг үед эм бараагаа ачаад явдаг бөгөөд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байдагт нь үргэж бахархаж явдаг манай тэргүүний, итгэл даах, халамжлан хүмүүжүүлэгч ахмад ажилтан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-28 99.47.89.233

Shagnal nudee oljee, Shagnuulj bgaa n goy, shagnaj bgaa n baba

Avatar

Ч.Пүрэвдагва. 2023-12-28 139.5.216.188

Баяр хүргэе.Эрхэм дүү минь гавьяят болсонд хязгааргүй их баярлаж байна.

Avatar

Нэргүй 2023-12-28 202.9.46.163

Баярлалаа. Хүж барилдаж ах дүү болсон хайрт ах минь. Дүү нь гавьяат боллоо. Би чадлаа уухай уухай уухай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж