Японы алдарт "Тоёота" компанийн эзэмшдэг автомашин үйлдвэрлэгч "Дайхацү" 30 жилийн турш аюулгүй байдлын туршилтын үр дүнг хуурамчаар гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрснөөр дотоодын үйлдвэрлэлээ зогсоолоо. "Тоёота"-гийн охин компани 64 загварт хангалтгүй туршилт хийсний улмаас дотоодын болон олон улсын нийлүүлэлтээ зогсоосон байна. Тээврийн яамны ажилтнууд энэ хэргийг илүү гүнзгий судалж, хэдэн арван жилийн өмнө үүссэн асуудлуудыг олж мэджээ.
Япон даяар тус компанийн дөрвөн үйлдвэрт 9000 орчим ажилтан ажилладаг. Осака дахь "Дайхацү"-гийн төв байр болон бусад үйлдвэрүүд ирэх нэгдүгээр сард үйл ажиллагаагаа бүрэн зогсоох гэнэ.
Одоогоор туршилтын үр дүнг хуурамчаар үйлдсэнээс болж автомашины осол, гэмтэл бүртгэгдээгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: DAILY NEWS
Холбоотой мэдээ