Д.Загджав ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогч болов

Д.Загджав ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогч болов

Д.Загджав ҮАГ-ын ерөнхий аудиторын орлогч болов

УИХ-ын гишүүн, Уул уурхайн дэд сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга зэрэг алба хашиж ирсэн, бригадын генерал Д.Загджав өнөөдрөөс /2023.12.28/ Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторын орлогчоор томилогдож, ажлаа хүлээн авчээ.

Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн Д.Загджавыг Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторын орлогчоор томилогдсонд олон хүн гайхаж байна.

Хуулиараа Үндэсний аудитын газрын ерөнхий аудиторыг УИХ-ын даргаас санал болгож, парламентаар томилж, чөлөөлдөг бол орлогчийг ерөнхий аудитор томилдог байна. Иймээс Д.Занданбат албан тушаалаасаа буухын өмнө дээрх томилгоог хийсэн болж таарч буй юм.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Д.Загджав Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд болсон. Дэд сайдын алба хашиж байх хугацаандаа гадаад оронд очиж, казино тоглосон дуулианд нэр холбогдож байв. Гэвч албан тушаалаа үргэлжлүүлэн хашсан. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Хоёр жилийн дараа буюу 2022 оны долдугаар сарын 8-нд Д.Загджавт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртээсэн нь олны шүүмжлэлийг хүлээж, “Монголын төр Д.Загджавт ямар өртэй юм бэ” гэх асуудлыг ч хөндөж тавьж байсан удаатай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхад нь түүнтэй холбоотой дуулиан дэгдэж, Хууль зүй дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч, ажилласнаар эцэст нь тэрбээр чөлөөлөгдөж байв.

Хэсэг хугацаанд нам жим байсан генерал Д.Загджав энэ удаад Үндэсний аудитын газарт хоёр дахь том албан тушаал дээр “суусан” нь эрх баригчид ирэх онд болох УИХ-ын сонгуулиар суларч буй төрийн чухал албан тушаалыг “арилжаа наймаа”-ны хэрэгсэл болгон хувиргаж эхэллээ гэх шүүмжлэлийг дагуулах болов.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.12.28/ Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор Д.Занданбатыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн.  Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх болсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргаснаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч биет төлөөлөгчөөрөө Д.Загджавыг томилсон байж мэд:эхээр байна.

Гэхдээ УИХ-ын харьяанд байх ийм том газрын даргын томилгоог албан тушаалаасаа чөлөөлөгдөж буй хүн дангаараа шийдэх бололцоогүй. Ардын намаас чиглэл авсан гэж үзэх хүмүүс ч байгаа юм.

МАН Засгийн эрх авахаар заавал нэг албан тушаал авч салдаг гишүүд бий. Жишээ татвал, Ц.Нямдорж Хууль зүй дотоод хэргийн сайдаар дөрвөн удаа томилогдон ажилласан бол хамгийн сүүлд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болж байв. Тэтгэврийн насанд хүрсэн атлаа төрийн чухал алба хашиж, тушаа болж ирсэн түүнийг намын гишүүд нь ч ад үзэж, нүд үзүүрлэсэн гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Н.Багабанди "Оюутолгой" компанид Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр удаа дараа томилогдон, ажилласнаар олны шүүмжлэл хүлээн, нэлээд хэл ам болсны эцэст энэ онд өөрийн хүсэлтээр буусан. Д.Загджавын хувьд эксүүдийнхээ түүхийг давтаж мэдэхээр байна. Гэхдээ тэрбээр энэ удаад чоно борооноор гэгчээр шинэ дөхөж, олны анхаарал сарнисан үеэр Үндэсний аудитын газарт алба хаших боллоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-12-28 192.82.66.30

их л найдвартай хүн гэж ойлгох уу??? цавчаа сайн хийдэг хүн гэж ойлгох уу???

Avatar

Zagdjav 2023-12-28 202.9.46.88

Xogiin p***a

Avatar

Нэргүй 2023-12-28 37.128.205.66

энэ гавихгүй нөхөр хаа газар дарга болждандаа хэл аманд орж байх юм

Avatar

Нэргүй 2023-12-28 139.5.217.122

МАН-ЫН ХАМГИЙН ТЭНЭГ ЭНЭ НЭГ ХҮН МӨНХИЙН САЙД, ДАРГА НАРЫН СУУДАЛД САНДАЙЛАХ ЮМ ДАА? ГАЙХМААР ЮМ, СУУДЛАА ХУДАЛДАЖ АВААД БАЙДАГ ЮМ УУ ДАА? ТЭРНЭЭС БИШ ЧИН ҮНЭНЭЭРЭЭ БОЛ БОЛОВСРОЛ МЭДЛЭГТЭЙ ЗӨНДӨӨ ЗАЛУУС БАЙДАГ Л БАЙЛГҮЙ, ИЙМ БОХИР ТЭНЭГ ХҮНИЙГ ҮРГЭЛЖ ТОМИЛЖ БАЙГАА НЬ ЦААНАА МӨНГӨНИЙ АСУУДАЛ БАЙДАГ БАЙХДАА? ШАЛ ТЭНЭГ ЮМ, ЧААВААС ГЭЖ, МАН БОЛОВСОН ХҮЧНИЙ ДУТАГДАЛ, ХОМСДОЛД ИЙМ АЙХТАР ӨРТСӨН ЮМ БАЙХДАА?

Avatar

МАН гишүүн 2023-12-28 66.181.177.56

Засгийн газрын 2023 оны Хамгийн хамгийн муу шийдвэр боллоо.Энэнд монгол Төр өргүй баймаар юм даа.ЦХХЯ-ны дэд сайд Эрхэмбаатар ч бил үү бас олон түмэн хамгийн тэнэг сонголт гэж байсан Яг адилхан зүйл болжээ Амар сайхандаа жаргаж дээ хөөрхий Төрийн алба

Avatar

Зочин 2023-12-28 66.181.191.135

Паа

Avatar

Нэргүй 2023-12-28 103.212.118.95

энэ хүн яагаад ямар ч хамаагүй салбарт юу ч хамаагүй хийгээд яваад бдийм бол.ядаж бхал тэтгэврийн нас нь болоогүй юм уу

Avatar

Г 2023-12-28 103.212.118.166

Бүхнийг мэдэгч чадагч увидастай л***р юм байхдаа? Монгол энэ мэтээс болж хэзээ хөгжихгүйдээ

Avatar

Нэргүй 2023-12-28 38.42.106.107

Энүүгээр нэг зарлахыг бодоход хэдэн цаас цохьчихдог албан тушаал юм болуу 🤔

Avatar

Нэргүй 2023-12-28 202.126.89.228

нууцаар гэнэрал болгож онигоонд ороо биз дээ

Avatar

Нэргүй 2023-12-28 202.126.89.228

Шийдвэр гүйцэтгэлээс арайхийж зайлуулсан чинь энд ирээд суулгачих юм. Хэний хүн гэдэг нь тодорхоы

Avatar

Нэргүй 2023-12-28 66.181.160.62

даварсан банди аалнаа гөлөгөө

Avatar

Зочин 2023-12-28 66.181.176.15

Мэргэжил нь пялдаг

Avatar

Нэргүй 2023-12-28 103.111.68.3

tal buriin medleg avyastai gar yumaa. hehe

Avatar

Оноч 2023-12-28 66.181.160.67

хэцсс энэмуу намын гөлгийг ядаж Нямдоржтой бүү зүйрлэ. муу муу гээд Нямка бол бас ч гэж төрд хэрэгтэй зайран блаа

Avatar

З 2023-12-28 66.181.189.27

Бид энэ хүнд ямар өртэй юм Залуусыг гаргаач

Avatar

ЗОЧИН 2023-12-28 60.41.246.196

МАН 1 ХУЛГАЙЧАА НӨГӨӨГӨӨР СОЛИОД Л 24 ОНЫ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛЭЭ ДЭЭГҮҮРЭЭ ОВОО БАЗААЖ БНА.МАН МОНГОЛ ЭХ ОРОН,МОНГОЛЫН ТӨРИЙГ САМАРЧ ГҮЙЦЛЭЭ ДЭЭ.ГЭВЧ 24 ОНЫ СОНГУУЛИАР МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАН-ын 1-ч ТӨЛӨӨЛӨЛГҮЙ УИХ, ЗГ БАЙГУУЛЖ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ 100 ЖИЛ ДАРЛАЖ МӨХЛИЙН ИРМЭГТ АВААЧСАН ҮЛ ГҮЙЦЭЛДЭХ КОММУНИЗМЫН ҮЛДЭГДЭЛ МАН-ын ХОГ ШААРУУД,ХУЛГАЙЧДААС ЛУЙВАРДУУЛЖ АЛДСАН ЗАСГИЙН ЭРХЭЭ ЭГНЭГТ ЭГҮҮЛЭН АВНА ГЭЖ БАЙГАА.ТЭГЭХЭЭР ЭНЭ ТӨР ЗАСГИЙГ ЭЗЭГНЭСЭН ХУЛГАЙЧИД ХИЧНЭЭН БЭЛТГЭЛ ХИЙГЭЭД НЭМЭРГҮЙ БИЗЭЭ.

Avatar

Зочин 2023-12-28 59.153.113.245

Монголын минь төрийг самарч ард иргэдийг минь доромжлож дуусч байна даа энэ дуракууд. Бүдүүлэг, боловсролгүй, шуналын тиф, улаан мөрийтэй тоглоомчин энэ хүнд МАН ямар өртэй юм бол…??!!

Avatar

Нэргүй 2023-12-28 202.126.89.228

нэг хүний найү

Avatar

Нэргүй 2023-12-28 66.181.191.199

загджавыг бүү мэд,авлагатай юм байлгүй. Нямдорж бол үүний дэргэд бол , Төрд хэрэгтэй зайран байлаа.

Avatar

Пяз 2023-12-28 66.181.161.56

Пязда энд монгол ямар өртэй юм

Avatar

Иргэнэнэ 2023-12-28 66.181.186.185

төрийн хяналтыг мөхөөж байна даа энэ нөхөр ичих эмээх зангүй жинхэнэ улайрсан мал юмдаа монголын төрийн албыг гутааж байна тэр Занданбат нь ч бас сонгууль горилсон н**ш юм байхдаа ёстой горьдвоо өөртөө цэг тавилаадаа

Avatar

Энэ нэг хөгийн эр байнаа 2023-12-28 139.5.218.23

Энэ нэг албан тушшалгүй бол үхчих гээд байдаг хөгийн эр байнаа

Avatar

Хулгайч нар 2023-12-28 59.153.114.81

Занданбат, Загджав хоёр хүүхэн хуваадаг байсан бол одоо албан тушаал хуваадаг болж. Төр доройтож мөхөж байгаагийн тод жишээ бол энэ томилгоо боллоо. Хогийн ургамал амар устдаггүй.

Avatar

Зочин 2023-12-28 76.220.74.140

Энэ жинхэнэ хувийн эрх ашгаа 1рт тавьдаг мэргэжсэн хулгайч ш дээ. Монгол улсад өнөөдөр энэ асуудал л эмгэнэл болоод байна. Төрийн албанд шударга зөв чадвартай хүнийг томилдог болсон цагт Монгол улс хөгжинө

Avatar

зочин 2023-12-28 59.153.113.217

Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг шиг Загджав өөрийгөө голохгүй юмдаа, хөөрхий. Уг хүн нь маш муу менежер, муу удирдагч, ямар мэдлэг чадваргүй хүн гэж үнэлэгддэг юм байналээ

Avatar

aaaaaaaaaaaaaaaaaaaaaa 2023-12-28 103.57.95.239

ene tegeed bidnii husdeg ardchillliin neg heseg bizde ene met luivarchudaaa erh medel olgood ted nartain pisda asuudal tootsoh geheer buun huuli durem juram kkk bas shaaahsdee te

Avatar

Нэргүй 2023-12-28 202.21.107.26

yanz buriin hel amand ih orj baisan hundee. auditad ochij ochij tavij baidag. nuuh ustgah um ih l bna daa. ene man namd.

Avatar

Нэргүй 2023-12-28 103.57.95.199

еер боловсон хучин тун алга уу?!

Avatar

Даваа 2023-12-28 103.57.95.231

сайхан генерал цолтойгоо нэр хүндтэй тэтгэврээ тогтоолгоод гарахгүй, одоо Занданбат найзынхаа буянаар эндээс тэтгэвэр тогтоолгож 3 жилийн цалинтай тэнцэх тэтгэмж авах гэж энэ томилгоог хийж байгаа байх л даа, төрийн буян хишгийг хангалттай хүртсэн энэ нөхөд төрөө цөлмөх ийм өөдгүй санаатай байх гэж, өлөн гэхэд дэндүү өлөн юмаа даа, нэр хүнд нь гэж шалан дээр шороо ши г л боллоо, хөөрхий дөөө, удирдах ажил хийж явсан гэхэд дэндзз жижигхэн юмаа

Avatar

461-ийхэн ярьж бна 2023-12-28 66.181.188.13

Хэдэн үеийн гуйлгачин удамтай юм аргагүй ш дээ, көөркөс !

Avatar

Нэргүй 2023-12-28 202.9.46.217

24 он хурдан болоосой энэ хэдээс салах юмсан.

Avatar

Нэргүй 2023-12-28 103.212.118.211

энэ хулгайч хүнийг харахаас эвгүй

Avatar

Нэргүй 2023-12-28 66.181.188.96

general Hun tsereg udirdahgui audit hiine geheer sanaand bagtahgui l baina shuu

Avatar

Нэргүй 2023-12-28 59.153.114.81

Хуурамч генерал, шантаажаар генерал болсон хүн

Avatar

Нэргүй 2023-12-28 59.153.113.72

Энэ пяздук арай дэндэж байна. Муухай царайлсан н**ш…Энд ашиг сонрхолын асуудал байна. Шалгах ёстой газар, хүмүүс нь шалгах ёстой.

Avatar

Зочин 2023-12-28 103.212.117.116

Төрийн албан тушаал гэдэг бол энэ ард түмний дунд өсөж бойжсоний ач тусаа хариулж, эх орон ард түмэндээ сайн үйл хийж буян хийх боломж юм гэж ухаантай хүмүүс ярьдаг.

Avatar

Зочин 2023-12-28 66.181.187.220

За энэ чарай дэнднээ. МУ-ын ерөнхий аудитор Д.Занданбат нь өөрийн найзыг өөрийн тушаалаар томилсон байна. Монгол улсын төсийн санхүү, эрх зүй, үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй хяналтын маш том албан тушаалд энэ хүнийг томилсон нь нэг талаасаа Монгол төрийн эмгэнэл, Д.Занданбатын ёс зүйгүй байддлын илрэл гэж үзэж байна. Үнэндээ төрийн аудитын байгууллага төрийн хяналтын үүргээ хуулийн дагуу, бүрэн хэрэгжүүлсэн бол Монголчууд бидний амьдрал арай ч ийм түвшинд байхгүй байх байлаа……

Avatar

Ноён 2023-12-28 66.181.188.13

Загджавын найз байхаар Занданбат гэдэг ч бас л онцгүй л эр байх нь ээ дээ ! Хүнийг нөхөрөөр нь шинж гэлэг юм.

Avatar

Иргэн 2023-12-28 103.140.10.202

Энэ нөхөр заавал нэг газар дарга хийх ёстой юу

Avatar

Иргэн 2023-12-28 202.126.89.100

Маш их харамсаж байна. Очиж очиж энэ луйварчин. Ийм байвал МАН сонгуулиар дүнгээ тавиулна аа. Сахйан мэргэжил боловсрол туршлагатай мэргэшсэн хүн томилооч.

Avatar

Бат инженер 2023-12-28 202.9.40.17

Төрийн болон төрийн өмчит ААН-ийн аудитыг хувийн болон олон улсын санхүүгийн байгуллагуудаар хийлгэж байхгүй бол төрийн аудиторууд нь саяын нүүрсний сонсголын шинжээчид шиг бузар булайг далдалдаг МАН-ын бууны ноход болж хувирна шүү.

Avatar

Нэргүй 2023-12-28 59.153.87.36

гаалийн б, энэ мэтээс салж чаддаггүй нам шүү

Avatar

Нэргүй 2023-12-28 66.181.161.241

ene odoo yu ve? alban tushaald uneheer durtai hun yum daa, yu ch baisan hamaagui bololtoi.

Avatar

монгол 2023-12-28 66.181.187.10

сонгууль дөхөж байхад иймэрхүү томилгоо хийдэг нь амиа хорлож байгаатай агаар нэг

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Оросын "Штрафны удар" гэдэг кино шиг ... 2023-12-28 66.181.176.130

"Торгуулийн цохилт" гэж оросын инээдмийн кино байдаг. Киноны агуулга нь нэгэн спортын нийгэмлэгийн даргаар спортын талаар ямар ч мэдлэггүй нөхрийг томилсон чинь тэр тэшүүрийн тамирчны нэрийг уулын цаны тэмцээнд уран гулгалтын тамирчны нэрийг цанын тэмцээнд гэх мэт солиод өгчихсөнөөс болоод үзэгчдийн инээдэм, будлиан болж ажлаасаа халагддаг тухай юм.Манай төрийн албанд энэ киноны үйл явдал шиг үзэгдэл хааяа болдгийн жишээ энэ байна.

Avatar

Нэргүй 2023-12-28 107.77.228.151

Eoo болиод огоочээ!
Ингээд л засаг торийн ажлыг хог оор хашуулаад бдг?!!

Avatar

Тоол 2023-12-28 202.126.88.225

Данх бол ийм н**ш ийм учраас МАНгасуудаас салах ёстой

Avatar

ZOCHIN 2023-12-28 101.189.22.137

IIM HUN IIM AJIL HIIJ BSAN TCAGT HARIN CH HULAN SHIG EMEGTEI G HORIDOG MONGOL ULSIIN AVILGACHID TA NAR ER N HUN MUN UU..

Avatar

Нэргүй 2023-12-28 66.181.182.220

МАН Хvрэлсvх тэргvvтнээс юу ч хараад нэмэргvй юм байна доо, худлаа попорч еерсдее баяжихаас еер юм алга нээрээ

Avatar

Зочин 2023-12-28 66.181.187.35

Жинхэнэ хулгайч даа. Хонио чоноор мануулж бна аа

Avatar

Иргэн 2023-12-28 66.181.184.220

төрийн албаны зөвлөл АТГ юу хийж байнаа төрийн албанд иймэрхүү хог шаарнуудыг орогнуулдгаа болиоч

Avatar

Нэргүй 2023-12-28 27.123.212.86

Чононд хонь хариулуулав гэдэг үлгэр байдаг бил үү

Avatar

Нэргүй 2023-12-28 126.77.116.185

Зул бөххөө дөхөхлөөр бадмалдаг гэж МАН

Avatar

Малнуудын гай их юм 2023-12-28 59.153.114.81

Энэ засаг төр бүрэн утгаараа дампуурчээ. Огцороосоо өмнө зориуд улс эх орноо ингэж хорлох шаардлага үнэхээр байгаа юм байх даа. Мэдлэг чадваргүй, боловсролгүй малнууд толгой дээр гарч суусны гайг ард түмэн хүртэхээрээ нэг болж байна.

Avatar

Нэргүй 2023-12-28 202.126.89.2

энэ с** юу вэ

Avatar

Нэргүй 2023-12-28 126.77.116.185

Арай ч дээ МАН минь очиж очиж Хан-Уул дүүргийн дарга байхдаа Туулын бургасыг газартай нь зарж байсан хулгайчаас өөр хүнгүй болчихсон юмуу

Avatar

Zochin 2023-12-28 103.57.93.251

энэ арай дэнднээ хогийн шаарнууд төрөөр тоглож дууслаа ард түмэн түүнд ямар өртөй юм ЕС аа ичээчМАН

Avatar

Нэргүй 2023-12-28 103.57.95.231

хн

Avatar

иргэн 2023-12-28 202.9.46.173

ямар ч боловсролгүй нөхөр !!!

Avatar

Иргэн 2023-12-28 103.140.10.202

Хулгайч боловсролтой ш дээ

Avatar

Зочин 2023-12-28 66.181.188.73

Засгийн газраас хараат бус хөндлөнгийн хяналт хийдэг голч байгууллагын удирдах албан тушаалд ийм хүн томилох гэж. Нөгөө үсэг дотор англи үсэг цохиж явна гэдэг шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж