Луу жилийн босгон дээр Лу.Гантөмөр АН-ыг зангидаж чадлаа

Луу жилийн босгон дээр Лу.Гантөмөр АН-ыг зангидаж чадлаа

Луу жилийн босгон дээр Лу.Гантөмөр АН-ыг зангидаж чадлаа

Сонин хувь тохиол юм гэж үүнийг харж сууна. Үнэндээ удаа дараа УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн, дотоод эв нэгдлээ алдсан, ямар ч бодлогогүй, нэгдсэн зорилгогүй, цаашлаад тамга тэмдэг гэрчилгээгүй, дүрэмгүй намыг удирдана гэдэг хэр баргийн аавын хүүгийн сонголт биш. Цаашлаад хүсэх зүйл ч биш. Энд тэндгүй бичил Ардчилсан нам бий болчихсон, хөл толгой нь мэдэгдэхгүй нэг нэгнээ үгүйсгэсэн залуус хэлхэлдэж, хэн дуртай нь тамга, тэмдэгний хэрүүл хийж, шүүхэд ханддаг, итгэл үнэмшлээ гээчихсэн хэдэн эгэл дэмжигчтэй л нам болчихсон байв. Харин байгаагаас Ардчилсан нам гэдэг нэр л бүтэн байсан байх шүү. Ердөө 2016 оны УИХ-аас хойш Ардчилсан нам Лу.Гантөмөрт ирэх зургаан жилийн хугацаанд ёстой ёроолдоо хүртэл унасан даа. Түүнээс өөр газар, гарц, уналтын доод цэг байхгүйг бодитоор харуулсан гэхэд болно.

Олон нийтийн зүгээс Ардчилсан нам эргэж нэгдэн нийлээсэй гэдэг хүсэл зориг битүүхэн байсан ч уналтын үе шатад хүлээлт нь бүдгэрсээр л байсан. Итгэл үнэмшил ч буурч байв.

Хэдийгээр 2020 оны УИХ-ын сонгуульд 11 гишүүнтэй болсон ч сөрөг хүчний үүргийг хангалттай биелүүлж чадахгүй гаргасан шийдэл, шийдвэр нь хүртээмжгүй, сул, үнэ хүндгүй, бэлэгдлийн чанартай гээд сугалаад авах өнцөггүй болтлоо мохож бас мөхсөн байсан. Үүнийг үгүйсгэх хүн гаргахгүй биз. Тэгвэл 2023 оны нэгдүгээр сарын 19-нд Ардчилсан нам Лу.Гантөмөр гэх нэгдсэн нэг толгойтой болж, бүрэн бүтэн болсон өдөр гэхэд хилсдэхгүй. Энэ өдөр ардчиллыг нэгтгэх их үйл хэргийг түүнд Үндэсний бодлогын хорооны 300 гишүүний 50-иас илүү хувь нь буюу 152 гишүүн дэмжиж, итгэл хүлээлгэсэн байдаг. Магадгүй энэхүү үйл хэрэг 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараа бичигдэх улс төрийн томоохон шийдэл, шийдвэр ч байх гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Хэдийгээр намаа бүтэн авч үлдэх улс төрийн зоригтой шийдвэр боловч хувьсгалын дайтай үнэлэгдэх улс төрийн сонголт байсан юм. Тиймдээ ч энэ өдөр Ардчилсан намынхан төдийгүй гишүүд дэмжигчид хүртэл хөл нь газар хүрэхгүй болтлоо баярласан билээ. Үүнтэй зэрэгцэн нийгмээс ирэх шүүмжлэлүүд ч байв. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөрийг намаа нэгтгэж чадахгүй зугтаана. Эсвэл олон фракцийнхаа хүсэл сонирхолыг дийлэхгүй шантраад хаях байх. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг эв нэгдлийг багцалж, зангидаж чадахгүй хаяна. Тэр намын дарга байхад хэтэрхий зөөлдөнө. Ганцхан сарын настай намын даргаар Лу.Гантөмөр байх болно гэх зэргээр шүүмжилж байжээ.

Гэтэл эргээд хартал харин тийм биш байсныг, тэр чадсаныг та бид харж байна. Харин ч тэдний энэхүү хүсэл зорилгын эсрэг ажиллаж, намын даргыг мөнгөтэй эсвэл булчинтай хүн удирддаггүйг батлан харуулж, хэрхэн менежменттэй, зөөлөн хүч, зөв тактиктай байх вэ гэдгийг тод томруунаар харуулав.

Түүнд энэ дайны ур ухаан, улс төрийн туршлага, зангараг байгааг ч батлав. Түүний Ардчилсан намд хэрэгжүүлсэн шийдэл, шийдвэрт хийрхэл байсангүй. Хий хоосон пиар ч байсангүй. Харин бодлогын буюу менежменттэй алхамыг шат дараатай хийж, бүтэн жилийн буюу ойн дээрээ Ардчилсан намыг өнгө өнгөөр нь шоо адил эвлүүлж, зангидаж чадлаа. Тэрбээр, эмэгтэйчүүдийн байгууллагаа нэгтгэж, манлайллыг үзүүлэх шийдвэрийг гаргалаа. Нийслэл, сум, орон нутгийн үүр байгууллагуудтайгаа уулзаж, бодлогоо танилцууллаа, зорилгоо ч нэгтгэлээ. АН-ын дотоод бүтэц өөрчлөлтийг хийж, 80, 90 оны залуусаар багаа бүрдүүлж, шинэ үеэ дэмжлээ. Нийслэлийн Ардчилсан намын удирдлагыг сонголоо. Ардчилсан залуучуудын холбоогоо ч эзэнтэй болголоо. Ардчилсан намын гал тогоо барих буюу бодлого зангидах генсекээ ч батламжлав. Намын дотоод бодлого буюу Дэд дарга нараар улс төрийн туршлагатай хүмүүсээ томилов. Дутах гачигдах зүйлгүйгээр Ардчилсан намын дотоод шинэчлэл, бодлого, эв нэгдлийг хангалаа. Үнэндээ Лу.Гантөмөр АН-ыг асар богино хугацаанд эвлүүлж чадав. Намын дэргэдэх бүх байгууллагаа жигдлээд зогсохгүй ард түмний санал бодлыг сонсож, иргэдийн аж амьдрал ямар хэмжээнд хүрсэн бэ. Малчид, мал аж ахуй хэр байгаа гэдгийг судлахаар багаараа наран ургах зүгээс эхлэн Монгол Улсаа хэдэнтэй тойрчихлоо. Шартай ч юм шазруун ч юм, тэр. Энэхүү уулзалтын үеэр “Өргүй Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, багийнхаа менежмент бодлогоо танилцуулж эхэллээ. Мөн УИХ дахь АН-ын бүлэг улс оронд өрнөж байгаа үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, санал нийлэхгүй асуудалдаа завсарлага авч байна. Сөрөг хүчний ажлаа одоо л хийж эхлэх нь ээ. Намын удирдлага гишүүд долоо хоног бүр 4/11 мэдээллийн цагийг хийж, болохгүй бүтэхгүй асуудлаа шүүмжилж, ард иргэдийнхээ үзэл бодол, байр суурийг хамтад хүргэж байна.

Нийгэмд ардчилал амьд, ардчилсан нийгэм арчигдаагүй байгааг сануулсан нэг жил өнгөрч байна. Ингээд бодохоор сэтгэл ч дүүрч байна. Гэхдээ Лу.Гантөмөрийн зовлон бэрхшээл дуусаагүйг бас сануулах учиртай. Нуруугаа тэнийлгэх, ачаагаа буулгах ч болоогүй. 2024 оны УИХ болон Орон нутгийн сонгуульд зөв хүнээ дэмжиж оролцуулан, ялалт байгуулах олонхи болох зорилгоо биелүүлж байж Лу-гийн он тооллыг бахархан бататгах билээ. Луу жилд түүнд амаргүй ачааг үүрүүлэх нь ээ. 2024 онд Ардчилал нам олонхи болоосой хэмээн залбирч буй олон хүний хүлээлтэд тэр хариу өгөх учиртай.

Ардчилсан намгүй зургаан жилд Монголд нэг намын дарангуйлал тогтож, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх, тэр байтугай шүүмжлэх эрхгүй болтлоо монголчууд сульдлаа. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн чөлөөт зах зээлийн нийгэм бус захиргаадалт, хязгаарлалтын үе рүү аажим, аажмаар алхаж, маргаашдаа итгэх итгэлгүй болтол төрийн хүнд суртлыг харуулж байна. Нийгэм ч тэр, эдийн засаг ч тэр элгээрээ мөлхөж, хий хоосон амлалтаас амлалтын хооронд шийдэлгүй шийдвэрийн дунд хольхож байгааг та бүхэн харж байгаа биз. Харин энэ бүхнийг АН олонхи болж л эцэслэх учраас, тэгээсэй гэж хүлээсээр буй ард түмний итгэлд хариу өгөх нь Луу жилд Лу-гийн хийх хамгийн том ажил байх нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-28 66.181.187.180

НОХОЙН ОЗГО

Avatar

Эбэ 2023-12-28 66.181.178.173

ш*****а хахаха

Avatar

Нэргүй 2023-12-28 66.181.177.169

Боловсролын сайд байх даа БЗСангаас зээл авсан олон хүний зээлийг тэглэж өгөхдөө хэдийг олсон бол . Бас Эрднэтийн 49 н хулгайд оролцсон гулгайч здээ

Avatar

Irgen 2023-12-28 70.187.210.175

Gantumur gedeg hyyheldeig magtah yumaa olovoo hulgaich bayarcogt nariin gar hul bolj yavaa urvagch hyyheldei odoo hurdhan hulgaich nartaigaa zailah heregtei

Avatar

иргэн 2023-12-28 66.181.185.109

Хүн хогнууд монголчуудыг харанхуй сонголт хийдгийг нь далимдуулаад бүгд их бага жагсаалтруу нэрээ шургуулчих гээд үхэж хатаж байна. Жижиг жагсаалтаас нь хамгийн доороос хүнийг нь харж сонголтоо хийхээ ард түмэн мэдэж байгаа АНМАН аас нэг ч сонголт хийхгүй

Avatar

иргэн 2023-12-28 66.181.185.109

Дур дураа голохгүй дунд чөмөг эзнээ голохгүй ээ гэж чөмөг нь ч дундраа байлгүй улс төрч нэр зүүж бас л хог шиг хөглөрч явсан дурнаас цаашгүй хоосон толгойт бас х***а баярцогтоор шадарлуулцаан хүн хогнуудыг дахиад төрд зүглүүлэлт байхгүй зүглээд үзээрэй муу хогноос дор н**ш минь одоо байгаа хогнуудыг нь бас зайлуулаад бүгдийг бүгдийг нь шүү зайлуулаад өгөмз монголын ард түмний заяг ихээ холч ухаантай жагсаалтын хамгийн доороос сонголтоо хийнэ МАНАН аас нэг ч хогыг төрд гаргаж болохгүй

Avatar

Нэргүй 2023-12-28 202.21.108.38

ЭНЭМУУ ГАНИӨМӨР.БАЯРЦОГТ ХОЁРТ ХҮН МАНАЛ ӨГӨХ ҮҮ ,,,КККК АН СОНГУУЛЬД ТҮС ЯЛАГДАНА ДАА..

Avatar

Монгол улс. 2023-12-28 202.126.88.81

НАМЗАСАГ нь Үнэнээ хэлээд, Нүгэл Бага Үйлдэж Буянд Шамдаад, Харин АРД ОЛОН нь Мунхаглалаасаа Сэрж, Дор бүрнээ Хичээж Хариуцлагажаад, Ажилсаг Хөдөлмөрч Болэ байж л МОНГОЛ УЛС санасандаа хүрч цэнгэлийн манлай болох бхдаа.

Avatar

Нэргүй 2023-12-28 59.153.113.147

ирэх сонгуулиар хүн-д ман ан ялагдах байжийж

Avatar

Нэргүй 2023-12-28 202.126.88.81

Ирэх Сонгуулиар МАНайхан, ЭНЭ ЦАГИЙН НАЦАГДОРЖУУД болох ХҮН ялнаа. Хүн нь яджийхад МАНайханы Карманы нам гэжуугаа

Avatar

Нэргүй 2023-12-28 59.153.113.147

ш*****а бадмаа

Avatar

durvud shaalaa yu 2023-12-28 103.57.95.239

betii shaaaaaaaldoooo durvudiin shees

Avatar

Zochin 2023-12-28 66.181.161.213

esbbutzz

Avatar

Zochin 2023-12-28 4.38.252.90

Ard tumnii buhimdal deed tsegtee tulchaad baihad duugarch baigaa yum yu ch baihgui Ardchilsan Nam heregguie. Muulaad baigaa Hurelsuh, Danh Oyun-Erdene nar chini muu ch gesen zorigtoi duu hooloigoo urguj jagsaj temtsej baisan.

Avatar

Zochin 2023-12-28 103.212.118.209

huuhnii dontoi shaamii baagii nam ood tatlaa yu.

Avatar

Нэргүй 2023-12-28 139.5.217.52

Ардчилсан нам ялбал ард түмэн баярлаж Монголын ирээдүй гэрэлтэй харагдана

Avatar

Нэргүй 2023-12-28 103.212.117.21

gadnii Muunii shashnii khun bna gekheer AN yamar suirtsen nam gedeg n shuud kharagdaj bna. 3 dagch khuchind l itgekh kheregtei bolj dee.

Avatar

Нэргүй 2023-12-28 202.21.107.91

paa haha. Ene muunchin avgai zangidlaa yu. naad chin er bish em yum bishuu hahaha

Avatar

Нэргүй 2023-12-28 66.181.188.96

AN ali deer nas barchihsan.odoo suns n ens tenuugeer tenuuchleed Hun amitan ailgaad baih yum

Avatar

зочин 2023-12-28 66.181.191.183

15 орлогчтой даргатай нам нэгдэлтэй байж чадах уу?

Avatar

Cop2 2023-12-28 202.126.88.144

Ан одоо зайлах хэрэгтэй. Энэ мэт нохойн жогорхойг тахиж шүтэж амьдраад таануус тамын хар тогооноос хэзээ ч гарахгүй, Наадуулаа ташраар нь шууд цөм цөм ааш

Avatar

Нэргүй 2023-12-28 202.9.46.217

захиалгат нийтлэл. манан сөнөтүгэй

Avatar

Нэргүй 2023-12-28 59.153.113.72

Худлаа шаагаад бай… шаймий минь..

Avatar

Нэргүй 2023-12-28 59.153.112.28

Гантөмөр өөрөө зайлахгүй бол намаа баллана. нэр цэвэр хүнд өгөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-12-28 139.5.219.85

Жонхуу бузарыг гар хөлүүдтэй нь зайлуулчихвал АН бол эргэлтгүй сайн нам болно. Угаасаа бүх булайг ЖАН-гийн талынхан хийж, балгийг нь АН-н бусад гишүүд нь хангалттай хүртсэн. Дахиад АН гараад ирвэл Жонхуу дундаас нь самарна гэдэг айдас одоо хүртэл бий. МАН-ыг бол дахиад дангаар нь засаглуулж огт болохгүйг бүгд л харж бн.

Avatar

Бат инженер 2023-12-28 202.9.40.17

Монголд ардчилал ялахгүй бол бусдын идэш болно. 2024 онд АН олонхи болвол ард түмэн баярлана. Монголын ирээдүй гэрэлтэнэ. Харин Орос Хятадаас л их шахалт ирэх байх даа. Тиймээс би эвслийн ЗГ байгуулах хэмжээнгий алаг цоохор парламент бүрдэх нь дээр болов уу гэж бодно. Ямар ч байсан Коммунистуудаа 100% дарлуулж болохгүй.

Avatar

Нэргүй 2023-12-28 202.21.107.91

Oyungereliin duu luivarchin Batad AN yalah ni heregtei bailgui yahav. Tanaihan unendee buzar ger bul yum bilee shd.

Avatar

Нэргүй 2023-12-28 66.181.161.241

400 garan hunii bolovsroliin zeeliig teglesen, 1 yosondoo baahan hulgaichiig demjsen hun dee, tuuh martahgui.

Avatar

зочин 2023-12-28 103.57.92.215

Барууны үзэл санаатай үе дамжсан цагаачдын удмууд монгол төр засаг, хуулийг самарч газар ,газрын баялагт шунаж эзэн суух гол хөрш орноос холдуулан ганцаардуулах зорилго амилж бна

Avatar

Нэргүй 2023-12-28 139.5.218.104

yagshdee ta nar bol zvgeer l olon tsarailsan hulgaich nariin boognorol bie bieniihee hoshnogo uhsan orkuud

Avatar

иргэн 2023-12-28 103.57.93.36

Худал мэдээлэл

Avatar

ЧӨЛӨӨТ СОНГОГЧ Ш.РАДНАА: : Наймаалжийн 15 тэмтрүүлийг 1 толгойтой луу болгоход АН-ын 2 Ерөнхийлөгчийн уужуу ухаан хэрэгтэй болжээ. 2023-12-28 66.181.176.130

Багад 15 ТОЛГОЙТОЙ АТГААЛЖИЙН ХАР МАНГАС байж гэнэ гээд л хөгшчүүл үлгэр ярьж өгдөг байсансан.АН 15 ОРЛОГЧТОЙ болсныг дуулаад тэр үлгэр санаанд орж билээ.Наймаалжийн 15 тэмтрүүлийг 1 толгойтой луу болгоогүй байна .Одоо хүмүүс Элбэгдорж, Баттулгын нарын хэн нь намдаа эрх мэдэл авахыг харж байна.Баттулга Ганбаатарыг бод болгож, Элбэгдорж Баярцогтыг бэрс гаргах санаатай түлхлээ. Ганбаатар, Баярцогт хоёр ОТ-оос болоод хонь чоно болсон.ХҮН баруун төвийн үзэлтэй гээд АН-тай мөчөөрхөлцөөд байдаг.

Avatar

Нэргүй 2023-12-28 59.153.113.230

Munu magtvaa AN iin site. Ta nar eniigee ungutei uudtei haragduulah gej ih uzeh yum daan ch boldgue hu

Avatar

Нэргүй 2023-12-28 202.126.88.152

Мөн зүйрлэв ээ хаха

Avatar

зочин 2023-12-28 66.181.166.196

Зангидаж чадсан юм уу, чадаагүй байгаа юм биш үү

Avatar

Нэргүй 2023-12-28 139.5.218.104

na hui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж