УИХ-ын сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 28-нд болно

Хуучирсан мэдээ: 2023.12.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 28-нд болно

УИХ-ын сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 28-нд болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.12.28/ УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр ирэх онд болох УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 28-нд товлов. Энэ өдөр нь Баасан гаригт тохиож байгаа бөгөөд бүх нийтээрээ амрах юм.

Ирэх онд болох УИХ-ын сонгууль ихээхэн онцлогтой болно. Тодруулбал, УИХ-д 126 гишүүн сонгогдоно. Тэдний 48 нь намын нэрээр сонгогдох бол 78 гишүүн нь том тойргоос сонгогдоно.

Тойрог томссон нь шинээр нэр дэвшигчид болон залуучууд, эмэгтэйчүүдэд хүнд тусахаар байгаа юм. Гэхдээ УИХ дээр том бодлогуудаа хэлэлцэн урагшлуулахад том тойрог ач холбогдолтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж