Ирэх Хацү башёгийн онцлох бөх хэн бэ?

Ирэх Хацү башёгийн онцлох бөх хэн бэ?

Ирэх Хацү башёгийн онцлох бөх хэн бэ?

Ирэх оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Токио хотноо эхлэх мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё олны анхаарлыг татаж байна. Энэ долоо хоногт ирэх башёгийн банзүкэ буюу эрэмбэ гарчээ. Ирэх башёд нийт 22 монгол сүмоч зодоглох бөгөөд дээд зиндаанд л гэхэд таван монгол бөх барилдах аж.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүний манлайлах бол түүний араас озэки Киришима Б.Лхагвасүрэн болон озэки Хошорюү С.Бямбасүрэн нар цолоороо жагсчээ. Тэднээс гадна Тамашиа Б.Мөнх-Оргил, Хокүсэйхо Э.Даваанинж нар барилдана.

Мэдээж ирэх башёгийн онцлох сүмоч бол озэки Киришима Б.Лхагвасүрэн. Оны сүүлийн башёд 13 даваа, хоёр унаатай түрүүлсэн 27 настай тэрбээр Хацү башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх болзлоо хангана.

Киришима Токиод түрүүлвэл мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болно. Түүнд дор хаяж 13 даваа хэрэгтэй.

Ирэх башёд Үра болон Оносато нарыг сайн барилдана гэж сүмо сонирхогчид үзэж байна. Үрагийн хувьд комүсүби цолтой барилдах бол Оносато дээд зиндааны анхны барилдаанаа хийнэ. Өдгөө 23 настай Оносато том амжилт үзүүлнэ гэж олон хүн итгэж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж