Нийслэлийн нийтийн тээврийн чиглэлд шинэчлэл хийсэнтай холбоотой Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар нийт 900 орчим автобус бүгд уртын чиглэлд явж байгаа. Тухайлбал, Зунжин худалдааны төвөөс гараад Нисэхийн эцэс хүртэл явдаг чиглэл байна. Ингэж явснаар автобус удаан хугацаагаар хүлээдэг учир Нийслэлийн нийтийн тээврийн газар хиймэл оюун ухаан, програм хангамж ашиглаж шинэ чиглэлүүдийг танилцуулж байна.
Магистрал 6 чиглэл:
М:1 Таван шар – Офицеруудын ордон /75 автобус 2-3 минутын давтамжтайгаар явна/
М:2 Зунжин худалдааны төв – Сүхбаатрын талбай
М:3 Нисэх – Сүхбаатарын талбай
М:4 Шархад – 3,4 дүгээр хорооллын эцэс
М:5 Ботаник – Нарны зам – Хермес худалдааны төв
М:6 Шинэ зуун айл – Монгол тэмүүлэл 130-р зургууль – ТЭЦ 3
Тойрог чиглэлүүд:
Т:1,2 чиглэл III,IV Хороолол – Од кино театр – Нарны гүүр – ТЭЦ-3 – Гурвалжингийн гүүр – Саппоро
T:3,4 Баруун 4 зам – Гэсэр – Баянбүрд – Их тойруу – Сансарын тойрог – Зүүн 4 зам – Нарантуул – Нарны зам – Вокзал – Төмөрзам ДС
Т:5,6 Цагаан давааны задгай – Монел – Цайз16 – Офицеруудын ордон – Жуков – Зүүн 4 зам – Сансарын тойрог – 100 айл – 32 тойрог – Дарь-Эхийн шинэ уулзвар
Т:7.8 Баянбүрд – 32 тойрог – 100 айл – Сансарын тойрог – Тунель – Хөгжим бүжиг – ШУТИС – Гэсэр сүм
Тойрог чиглэлийн давуу тал нь бараг бүх магистрал замууд болон бүх магистрал замтай огтлолцож байгаа. Оргил ачааллын үед автобусны тоог нэмэгдүүлж нэг буудал дээр хоёр автобус зэрэг ирэх замаар ачаалал багасгах зохицуулалтыг хийнэ. Автобус хүлээх хугацаа хамгийн ихдээ дөрвөн минут байхаар тооцоолж байна.
Хөдөлгөөн зохицуулалтын хамгийн сүүлийн үеийн програм хангамжуудаар хамгийн оргил ачааллын үеийн болон энгийн үеийн ачааллын өгөгдлүүд дээр суурилан хийсэн. Өглөө, оройн оргил ачааллыг маш сайн харгалзаж үзэн чиглэлүүдийн давхцлыг аль болох бага байлгахыг зорьсон.
Оргил ачааллын үеэр Яармагаас 97-98 мянган автомашин хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөн хийдэг гэсэн судалгаа байна. Тиймээс яармагийг нэгдүгээр хороололтой холбосон дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажлыг ойролцоогоор 12-16 сарын хугацаанд бэлэн болгоно.
Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүрний ачааллыг хуваасан станцын замын шинэ гүүр болон замын бүтээн байгуулалтын ажлыг зургадугаар сарын 1 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн станцын замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил ирэх оны дөрөв, төвдугаар сараас эжхлэн хийгдэнэ.
Одоогоор станцын зам хоёр л эгнээтэй байгаа бол бид хоёр талд нь газар чөлөөлөлтийн тооцоо хийн, зургийн ажлуудыг гүйцэтгээд дуусч байгаа тул дөрөвдүгээр сарын сүүл гэхэд дөрвөн эгнээ болгох зорилготой байна. Энэ бүх ажлын эцсийн зорилго нь нисэх, яармаг чиглэлээс хотын төв рүү чиглэсэн замын ачааллыг бууруулах юм. Цаашид нийтийн тээврийг ашигтай ажиллуулахын тулд тарифын шинэчлэлт хийнэ. Иймээс өдөрт нэг удаагийн төлөлтөөр дөрвөн удаа зорчих замаар явна. Мөн автобусанд орж буй бүх хүнийг тоолон нийтийн тээврийн газар, автобусны компани хоёрын тооцоог нэгтгэх зохицуулалт хийнэ. Түүнчлэн зөвхөн автобусны картаар тооцоо хийх бус гар утасны апп зэрэг өөр олон хувилбарын тооцооны системтэй болно.
Бусад 40 чиглэл:
Ү:1 Хайлааст – 32 тойрог – 3-р сургууль
Ү:2 Дэнжийн 1000 – Ногоон нуур – Баянбүрд
Ү:3 Шадивлангийн эцэс – Зунжин
Ү:4 Чингэлтэй Зүрх уул – 7 буудал
Ү:5 Тоосгоны үйлдвэр – Дарь-Эхийн гудамж – Сансарын тойрог – ХӨСҮТ
Ү:6 Өвөрсогоот – Дамбадаржаа – 7 буудал
Ү:7 Сэлх – 7 буудал
Ү:8 Сэлбэ амралт – Сансарын тойрог – Нарантуул зах
Ү:9 Нисэхийн шинэ эцэс – Яармагийн эцэс
Ү:10 Нисэхийн эцэс – ТЭЦ 4 – 3-р эмнэлэг
Ү:11 Морингийн даваа – Нисэхийн тойрог
Ү:12 Зүүн салааны шинэ эцэс – Хилчин хотхон – Содон хороолол – 32-р байр
Ү:13 Баруун салааны шинэ эцэс – Шинэ зам – 5 шар
Y:14 Баруун салааны шинэ эцэс – Баянхошууны эцэс – Баруун 4 зам
Ү:15 Баянхошуу – Геологийн төв лаборатор – 32-р байр
Ү:16 Алтан овооны 48-р гудамж – Улаанчулуут – 5 шар – Алтан тариа
Ү:17 Алтан овооны 48-р гудамж – Их наран – Алтан тариа – 5 шар – 21-р хороолол
Ү:18 Ган хийц – 5 шар – Өнөр хороолол – Цамбагарав
Ү:19 Нарангийн гол – Нефьт хотхон – 5 шар
Ү:20 Орбитын эцэс – Тахилтын зам 5 шар
Ү:21 Тахилтын эцэс – 5 шар
Ү:22 Авто худалдааны цогцолбор – 5 шар
Ү:23 Хужирбулангийн эцэс – Гацууртын уулзвар – Офицеруудын ордон
Ү:24 Ургах наран хороолол – Офицеруудын ордон
Ү:25 Улиастай эцэс – Офицеруудын ордон
Ү:26 Шархад – Да хүрээ – Офицеруудын ордон
Ү:27 Гачууртын эцэс – Офицеруудын ордон
Ү:28 Цагаан даваа – Офицеруудын ордон
Ү:29 МУБИС – Жуков – 72-р хотхон – Улаанхуаран
Ү:30 Сүхбаатарын талбай – Натур худалдааны төв – Жанжин клуб
Y:31 Цамбагарав – ТЭЦ-3 – Зайсан
Y:32 1-р хороолол – Модны 2 – Хос өргөө хотхон
Y:33 Хермес – Нарны гүүр – 120 мянгат
Y:34 Зайсан – 120 мянгат
Ү:35 Богдхан амралт – Төв цэнгэлдэх хүрээлэн – Сүхбаатарын талбай – Маршал таун
Ү:36 Хан хиллс – Ривер гарден хотхон – Сүхбаатарын талбай
Ү:37 Сүхбаатарын талбай – Төв номын сан – Хан хиллс
Y:38 Нарны гүүр – Бөмбөгөр худалдааны төв – Хүнсний 4-р дэлгүүр
Ү:39 120 мянгат – Хүннү 2222 – Сүхбаатарын талбай
Ү:40 Дүнжингарав худалдааны төв – Сансарын тойрог – Шинэ 100 айл
Мөн хот орчмын 15 чиглэл, дунд оврын 5 чиглэл үйлчилгээнд явах юм байна.
Б.НАРАНГЭРЭЛ
Холбоотой мэдээ