АНУ-аас Украинд үзүүлэх сүүлчийн тусламжийг баталсан уу?

Хуучирсан мэдээ: 2023.12.28-нд нийтлэгдсэн

АНУ-аас Украинд үзүүлэх сүүлчийн тусламжийг баталсан уу?

АНУ-аас Украинд үзүүлэх сүүлчийн тусламжийг баталсан уу?

Цагаан ордноос Украинд 250 сая ам.долларын цэргийн тусламжийг баталлаа. Гэхдээ энэ нь Конгрессоос зөвшөөрөлгүй аваагүй, Пентагоны нөөцөөс гаргаж буй санхүүжилт гэдгээрээ онцлог. Пентагоны нөөцөөс зэвсэг татахад Конгрессын зөвшөөрөл шаардлагагүй. Хамгийн сүүлийн багцад агаарын довтолгооноос хамгаалах систем, их буу, жижиг зэвсгийн сум, танк эсэргүүцэгч багтжээ. 

Барууны орнууд цаашид тусламж үзүүлэхгүй бол дайны хүчин чармайлт эрсдэлд орно гэж Украин анхаарууллаа. Сөрөг довтолгоо зогсонги байдалд орохтой зэрэгцээд АНУ болон Европ дахь холбоотнуудын тусламж удаашрах төлөвтэй байна.

АНУ-ын Конгресс Украин дахь дайныг санхүүжүүлэхээс илүү Мексикийн хил дээрх аюулгүй байдлыг чангатгах шаардлагатай гэж үзэж байна. Украинд 50 тэрбум, Израильд 14 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх яриа хэлэлцээ Бүгд найрамдах намынхны эсэргүүцэлтэй тулгарснаар зогсонги байдалд орсон. Харин Европын холбооноос Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн тусламжийн багцад Унгар хориг тавьжээ. Гэхдээ Унгараас зөвшөөрөл авах шаардлагагүй өөр бусад тусламжийн багцын яриа хэлэлцээ ч үргэлжилж байна.

Энэ мэтчилэн тусламжууд саатаад буй тул Украины дотоодын төсөв 43 тэрбум ам.долларын алдагдалтай тулгараад байна. Барууныхан яаралтай тусламж үзүүлэхгүй бол төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг хойшлуулж магадгүй гэж албаныхан мэдэгдлээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж