"Их-20"-ийн уулзалтад ирэхэд нь Путиныг баривчлахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.12.28-нд нийтлэгдсэн

"Их-20"-ийн уулзалтад ирэхэд нь Путиныг баривчлахгүй гэв

"Их-20"-ийн уулзалтад ирэхэд нь Путиныг баривчлахгүй гэв

Ирэх онд болох "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтыг Бразил зохион байгуулна. Бразил нь Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд гарын үсэг зурсан. Гэлээ ч ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирэх үед баривчлахгүй гэдгээ тус улсын Гадаад хэргийн сайд Мауро Вьейра хэллээ.

"Тухайн тохиолдол бүрийг тусад нь авч үзэх ёстой. Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд хүртэл шалгах шаардлагатай төрийн тэргүүнүүдэд зориулсан зүйл бий. Хэрвээ Путин ирмээр байгаа бол бид түүнийг Бразилд дуртайяа хүлээж авна. Түүнийг Бразилд ирлээ гэхэд баривчлах эсэхийг би мэдэхгүй. Үгүй гэж бодож байна. Үгүй гэж итгэж байна. Мэдэхгүй.

Бид үүнийг хэрэгжүүлэхийн тулд ямар ч санаачлага гаргахгүй. Ийм алхам хийхийн тулд тушаал шаардлагатай" гэж Мауро Вьейра хэлжээ.

Олон улсын эрүүгийн шүүх энэ оны гуравдугаар сард Путиныг баривчлах тушаал гаргасан. Үүнээс хойш Путин олон улсын хэд хэдэн томоохон арга хэмжээнд цахимаар оролцож, заримаас нь татгалзсан. Тухайлбал, өнгөрсөн зун тэр Өмнөд Африкт болсон "Брикс"-ийн чуулган, есдүгээр сард Энэтхэгт болсон "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоогүй. Харин энэ хугацаанд гурван л удаа гадаад айлчлал хийсэн нь Хятад, Кыргызстан, Казахстан юм.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж