Бяцхан гимнастикчид Шион цом-2023 тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Бяцхан гимнастикчид Шион цом-2023 тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Бяцхан гимнастикчид Шион цом-2023 тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Японы Осака хотноо энэ сарын 23-25-ны өдрүүдэд “Шион цом-2023” уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээн боллоо. Тэмцээнд Япон, Монгол, БНХАУ, АНУ, БНСУ, Тайвань, Хонконг гэсэн долоон улсын 24 клубын 490 тамирчид өрсөлджээ.

Уг тэмцээний 12-оос доош буюу бага насны ангилалд манай улсын уран сайхны гимнастикийн “Starlit” клубийн 13 тамирчин, дасгалжуулагч багш Б.Эрдэнэзаяагийн удирдлагад оролцлоо. Бяцхан тамирчдыг төрсөн оноор нь ангилан өрсөлдүүлсэн ба манай улсын тамирчид дараах төрлүүдэд шагналт байр эзэлсэн байна.

  • 2012 оны ангилалд 30 тамирчин өрсөлдсөнөөс Ө.Амина 5-р /тусгай/ байр
  • 2013 оны ангилалд 46 тамирчин өрсөлдсөнөөс Э.Цэцэн 6-р /тусгай/ байр
  • 2014 оны ангилалд 19 тамирчин өрсөлдсөнөөс Б.Ану-Үжин 3-р байр, хүрэл медаль
  • 2015 оны ангилалд 29 тамирчин өрсөлдсөнөөс Б.Жаргалан 6-р /тусгай/ байр
  • Багийн төрөлд “Starlit-1” баг буюу тамирчин Ц.Билгүүндарь, О.Аялгуу, М.Энхжин, Б.Энхжин, Х.Хулангоо нар тусгай байр
  • Ганцаарчилсан төрлийн 2016-2017 оны ангилалд 20 тамирчин өрсөлдсөнөөс М.Энхжин, О.Аялгуу, Т.Хулан нар тус тус тусгай байр эзэлжээ.

Б.НАРАНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-28 5.64.145.39

юун хөөрхөн юм дээ ! Тэр сууцгааж байгааг нь. эгдүүтэй жаахан үрсүүд дээ эрүүл энх спортын өндөр амжилт хүсэж элдэв гэмтэл бэртэлээс ангид явж ээж аав эх орныхоо нэрийг дуурсгасан алдартай том тамирчид болохын өлзийтэй ерөөлийг өргөе ! Хэдийгээр энэ жоохноороо илүү хөөрхөн ч гэсэн …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж