Монголчууд ирэх онд бүх нийтээр хагас сар амарна

Хуучирсан мэдээ: 2023.12.28-нд нийтлэгдсэн

Монголчууд ирэх онд бүх нийтээр хагас сар амарна

Монголчууд ирэх онд бүх нийтээр хагас сар амарна

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд  баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан жилд есөн удаа амардаг байна.

Тиймээс ирж буй 2024 онд монголчууд 16 хоног баяр тэмдэглэж, амрах бөгөөд үүний тав нь хагас бүтэн сайн өдөр таарч байгаа ажээ. Ингээд бүх нийтээр амрах өдрүүдийг хүргэж байна.

  • Нэгдүгээр сарын 1 – Шинэ жилийн баяр
  • Хоёрдугаар сарын 10-12 – Цагаан сар
  • Гуравдугаар сарын 8 – Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
  • Тавдугаар сарын 23 – Бурхан багшийн их дүйчэн өдөр
  • Зургадугаар сарын 1 – Эх үрсийн баяр
  • Долоодугаар сарын 10-15 – Үндэсний их баяр наадам
  • Арваннэгдүгээр сарын 2 – Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр
  • Арваннэгдүгээр сарын 26 – Улс тунхагласны баяр
  • Арванхоёрдугаар сарын 29 – Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдрүүдэд тус тус амрах юм байна.

Б.НАРАНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж