АНУ 15 "сүүдрийн дайн"-д оролцжээ

АНУ 15 "сүүдрийн дайн"-д оролцжээ

АНУ 15 "сүүдрийн дайн"-д оролцжээ

Улам улам өргөжин тэлж буй АНУ-ын арми тив бүхэнд мөрөө үлдээжээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний ихэр цамхагийн халдлагын дараа Цэргийн хүч ашиглах зөвшөөрлийг баталснаар цар хүрээ нь улам өргөжин тэлсэн аж. 2020 оны байдлаар АНУ 159 улсад 173 мянган цэргээ байршуулсан байна. Одоогоор 80 гаруй улсад 750-аас доошгүй цэргийн баазтай байна.

АНУ нь дэлхийн улс орнуудын үндэсний аюулгүй байдалд хувийн ашиг сонирхолтой байдаг. Энэ төрлийн оролцоог "сүүдрийн дайн" гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь жижиг гүрний нэрийн өмнөөс явуулдаг цэргийн нууц ажиллагаа юм. Тэгвэл АНУ өдгөө  15 "сүүдрийн дайн"-д оролцоод байгааг "WAVY" цахим хуудас нэгтгэжээ. 

Йемен: 2014 онд Йеменд иргэний дайн эхэлснээс хойш АНУ бүс нутагт цэргийн дэмжлэг үзүүлсэн байна. Энэ оны хоёрдугаар сард л гэхэд бүс нутагт 444 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ АНУ зарлажээ. Ийнхүү АНУ-ын нийт тусламж 5.4 тэрбум ам.доллар хүрсэн.

Украин: Оросоос Украинд түрэмгийлснээс хойш АНУ цэргийн дэмжлэгээ таслаагүй байна. Гэхдээ энэ нь Оростой харилцаагаа хурцатгахгүй гэсэн давхар стратегийн ач холбогдолтой. Тухайлбал, Цагаан ордноос Украинд сөнөөгч онгоц зэрэг дэвшилтэт техник хэрэгслийг илгээхээс татгалзаж байна. Энэ нь мөргөлдөөнийг улам дэврээж болзошгүй гэх болгоомжлолтой холбоотой. 

Сири: АНУ 2014 оноос хойш Сири дэх террорист бүлгүүдийг тогтворгүйжүүлэх хүчин чармайлт гаргасан. Энэ хүрээнд 900 орчим цэргээ бүс нутагт байршуулжээ. Өнөөдрийг хүртэл цэргийн тагнуул, тандалт, агаарын дэмжлэг үзүүлсээр байна.

Камерун: "Juniper Shield" ажиллагааны хүрээнд АНУ-тай хамтарсан цэргийн ажиллагаа явуулж буй Африкийн 11 улс байдгийн нэг нь Камерун юм. АНУ Камерунд терроризмын эсрэг үйл ажиллагаанд зориулж бараг 67 сая ам.доллар, үндэсний аюулгүй байдлыг нь бэхжүүлэхэд зориулж 10 сая ам.доллар олгожээ. 

Ирак: Иракийн дайн 2011 оны арванхоёрдугаар сард албан ёсоор дууссан ч АНУ-ын цэргүүд терроризмын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр 2014 онд бүс нутагт буцаж ирсэн. Энэ оны гуравдугаар сарын байдлаар ойролцоогоор 2500 америк цэрэг Иракт байна. 

Египет: Египет-Израилийн энхийн гэрээг хэрэгжүүлэхийн тулд АНУ 1978 оноос хойш бүс нутагт цэргийн ажиллагаа явуулжээ. Мөн тус улсад 50 тэрбум гаруй ам.долларын цэргийн тусламж үзүүлсэн байна. АНУ-ын цэргүүд сүүлийн үед терроризмын эсрэг "Enigma Hunter" ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. 

Кени: Аль-Шабааб террорист байгууллагын заналхийллийн эсрэг АНУ нь Кенид цэргийн ажиллагаа явуулж байна. 2021 оны байдлаар АНУ терроризмын эсрэг арга хэмжээнд чиглэсэн бүс нутгийн төслүүдэд 69 сая ам.долларыг зарцуулжээ. 

Ливан: "ISIS", Хезболла, Хамас, Исламын хувьсгалт гвардын корпус зэрэг Ливанд төвтэй алан хядах байгууллагуудын эсрэг Америк, Ливаны арми нэгдэж байна. АНУ 2012 оноос хойш бүс нутагт хоёр тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ. Эндээс 72 сая ам.долларыг Ливаны арми болон цагдаагийн хүчнийхний цалинг нэмэгдүүлэхэд зориулсан байна. 

Ливи: Бенгази дахь АНУ-ын элчин сайд болон Тагнуулын төв газрын хоёр гэрээт ажилтан 2012 онд амиа алдсан. Үүний дараа АНУ нь Ливид хэд хэдэн цэргийн ажиллагаа явуулж, Америкийн дипломатчдын аюулгүй байдлыг сайжруулах кампанит ажлыг эхлүүлжээ. 

Мали: "Juniper Shield" ажиллагаанд оролцсон Африкийн 11 орны нэг бол Мали. Аль-Шабааб, Аль-Каида, Боко Харам зэрэг бүс нутаг дахь террорист байгууллагуудтай тэмцэхийн тулд АНУ нь Малигийн цэргийн бүлэглэлүүдийг сургаж, тоног төхөөрөмжөөр хангадаг.

Мавритани: Мавритани нь мөн "Juniper Shield" ажиллагаанд оролцдог. "Exercise Flintlock" нэртэй жил бүрийн арга хэмжээний үеэр АНУ нь Канад болон Европын зарим улстай хамтарч цэргийн сургалтаар дэмжлэг үзүүлдэг. 

Нигер: Нигерт одоо явуулж буй олон цэргийн кампанит ажилд АНУ дэмжлэг үзүүлдэг. АНУ нь 2019 онд "Нигерийн агаарын бааз 201"-ийн албан ёсоор нээсэн. Уг баазыг барихад ойролцоогоор 110 сая ам.доллар зарцуулжээ.

Нигери: АНУ 2022 онд тус улсад нэг тэрбум ам.долларын зэвсэг худалдахыг зөвшөөрчээ. АНУ бараг 20 жилийн өмнөөс тус улсыг дэмжсэн бөгөөд 41 мянга гаруй удаа цэргийн сургалт орсон байна.

Сомали: Өнгөрсөн арван жилийн хугацаанд АНУ-ын засгийн газар алан хядагч Аль-Шабааб бүлэглэл болон ISIS-ын эсрэг тэмцэлд зориулж Сомалид гурван тэрбум ам.доллар зарцуулжээ. 

Афганистан:  Америкийн цэргүүд 2020 оны хоёрдугаар сард Афганистанаас гарсан ч Тагнуулын төв газар тус бүс нутагт оролцоотой хэвээр байна. Тодруулбал, тус агентлаг Пакистаны нутаг дэвсгэрт байрлах талибууд газар нутгийг булаан авсантай холбоотой үйл явдлыг хянаж байна.

Эх сурвалж: WAVY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-28 202.21.107.8

USA delhiid sain saihan buhniig hiih yumaa.getel oros gahinuud buh muu muhai buzr buhniig uildene

Avatar

Нэргүй 2023-12-28 38.42.106.107

Зссс хаа л алаан хядаан тэнд эна хэд л байлаг биз дээ. Сүртэээштээ

Avatar

Нэргүй 2023-12-28 66.181.177.126

АЙЛЫН НУТАГ ЭЗЭЛСЭН ЮМ БОЛ БАЙХГҮЙ, ХОЙД ОРКУУД БОЛ ХАВЬ ОЙРЫН ХАМАГ УЛСЫН НУТГААС ХЭМЛЭСЭН

Avatar

Нэргүй 2023-12-28 66.181.189.179

америк хамгийн их дайн хийсэн шд

Avatar

Нэргүй 2023-12-28 66.181.160.5

БУЗАР …. Монголд бас санаа бий байх шүү …

Avatar

Нэргүй 2023-12-28 202.21.107.16

Үнэн

Avatar

мандуул 2023-12-28 202.21.127.160

15 улсыг түрэмгийлж сүйтгэсэн гэвэл таарна

Avatar

Нэргүй 2023-12-28 202.21.96.166

Ядруухан гүүгл нийтлэхээ больчиоч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж