Чуулган: Г.Дөлгөөнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

LiveЧуулган: Г.Дөлгөөнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Чуулган: Г.Дөлгөөнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.12.28/ үргэлжилж байна.


 

12 : 38
2023-12-28

Зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг батлав

 Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Үг хэлэх УИХ-ын гишүүн байсангүй. Тогтоолын төслийг батлах санал хураалтаар 80 хувиар дэмжиж, баталлаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. УИХ-ын гишүүн Ц.Батжаргал, Ц.Цэрэнпунцаг, Б.Баттөмөр, Б.Баярсайхан нар хуралдаж, ирэх жилийн ажлаа төлөвлөнө. Чуулганы хуралдаан дууссаныг мэдэгдье.

12 : 26
2023-12-28

Ерөнхий аудитор Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

 Монгол Улсын Ерөнхий аудиторыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэв. Нууц санал хураалтаар 73.3 хувиар дэмжигдэж, баталлаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Д.Занданбат миний бие УИХ-аас 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр баталсан 48 дугаар тогтоолоор Монгол Улсын ерөнхий аудитороор томилогдон ажиллаж байна. Миний бие 2024 оны УИХ-д нэр дэвшихээ илэрхийлж, үүрэгт ажлаа өгөх хүсэлтийг гаргаж байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хүмүүс олон шалтгаанаар ажлаас гардаг. Д.Занданбат ажлаас чөлөөлөгдөх тухайгаа хэлж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулдаг хүмүүс цөөн байдаг. Төрийн ажил хийж байгаад усанд хаясан чулуу шиг алга болдог хүмүүс бий. Энэ жишиг бас буруу юм. Ард түмэн, төр, УИХ-ын гишүүдэд ажлаа танилцуулж, тайлагнах хэрэгтэй. Д.Занданбат дарга ажлаа сайн хийсэн гэж бодож байна. Төсөв дагасан дүгнэлтүүд сайн гарсан. 

Ерөнхий аудитор Д.Занданбат:

-УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад хариулъя. Дөрвөн жил ажиллалаа. Хяналтын тогтолцооны дээд байгууллага гэдэг утгаараа их хариуцлагатай ажил. Би аудитын чадавхийг сайжруулж, хараат бус, бие даасан байдлыг хангахыг зорьж ажилласан. УИХ-аас дэмжиж, Үндсэн хуулийн байгууллага болгосон. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хийх боломжтой болсон. Мөн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, хараат бус байдлаа хангах боломжтой болсон. Аудитын ёс зүй, чадварт анхаарч, бодлогын бичиг баримтууды баталсан. 

12 : 16
2023-12-28

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг ажлаас нь чөлөөллөө

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулав. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нь үр бүтээлтэй ажилласан. Хувийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Өргөдлийг яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Энэ саналыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргасан байна. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол тогтоол баталсанд тооцно гэж заасны дагуу санал хураалтыг нууцаар явуулж, 56.8 хувиар дэмжлээ. 

12 : 09
2023-12-28

Зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай тогтоолыг батлав

 “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адъшаа танилцуулав. Үг хэлэх УИХ-ын гишүүн байсангүй. Тогтоолын төслийг батлая гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 65.2 хувиар дэмжигдлээ. 

11 : 46
2023-12-28

Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай төслийг батлав

 “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан танилцуулав. Санал хураалтаар 67.4 хувиар санал дэмжигдэж, батлагдлаа. 

11 : 38
2023-12-28

Сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох төслийг баталлаа

 “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/ батлая гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 56.5 хувиар дэмжигдлээ. Тогтоолын төсөл батлагдлаа. 

11 : 33
2023-12-28

Ургамал хамгааллын хуулийг байнгын хороонд шилжүүлэв

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ хэлэлцэв. Үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэдэг санал хураалтаар 57.8 хувиар дэмжигдлээ. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Энэ хуулийн төслийг хаврын тариалалтаас өмнө батлах шаардлагатай. Өмнө нь хоёр удаа завсарлага авсан. Гишүүд асуулт асууж дууссан. 

11 : 15
2023-12-28

"Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажлыг яаралтай хэлэлцүүлье"

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор санал хэлэх боломж олдохгүй юм. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц ирэх жилээс ажлаа эхэлнэ. Нөлөөллийн бүсэд 1200 иргэн байгаа. Энэ иргэдэд 30 сая төгрөгийн нөхөн олговор олгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хамт өргөн мэдүүлээд нэг жил болж байна. Ерөөсөө хэлэлцэхгүй байна. Тэр ард иргэдийн асуудлыг шийдэх ёстой. Энэ төслийн нийт 360 сая ам.доллараас 17 сая ам.доллар буюу 51 тэрбум төгрөг байна. Энэ мөнгийг яагаад иргэдэд өгөхгүй байна вэ.Үндсэн хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхийг хүсч байна. 

Мөн 2012, 2016 оны сонгуулийн дагуу нэг сая гаруй иргэдийн 1072 хувьцааг сонгуульд зориулж, Монголын төр авсан. Энэ мөнгийг буцааж өгье гэдэг УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн чуулганаар УИХ-ын томсгосон тойргийг баталсан. Би Баасан гаригаас Говь-Алтай, Ховд, Увс аймгуудад ажиллаад ирлээ. Говь-Алтай аймгийн 1300 туульч Жангар тууль хайлсан, 300 гаруй тэмээчин чуулсан том арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээнд оролцсон Х.Иваасан гуай боловсролын тогтолцоонд гадаадын хуулбар ихтэй, тэр нь нутагшилт муутай байж, манай орны ёс заншил, таруу байдалд зохицохгүй, үр дүн багатай байгааг хэлсэн. Тиймээс монгол ёс заншил, ахуйд суурилсан өөрчлөлтийг хийдэг монгол хүүхдийн сургалтын хөтөлбөрийг бий болгож ажилла. Болохгүй бол надаас зөвлөгөө авч ажилла гэсэн. 

Мөн Увс аймгийн багш Д.Хүнсэл жимс ногооны үр гайхалтай боловсордог онцлогтой аймгийн нэг бол Увс аймаг. Гэтэл үнэ нь хангалттай биш байгаа учраас салбар яамнаас анхаарах шаардлагатай гэсэн юм. 

Увс аймгийн Өмнөговь суманд байдаг буюу улсдаа хоёрхон байдаг хувийн сургуулийн нэгийнх нь захирал С.Өлзий 250 мянган төгрөгийн төлбөртэй. Үдийн хоолны мөнгө өгөхгүй гэснээс болоод хүндрэл гарч байна. Цалингаа тавьж чадахгүй байна гэж байна. 

11 : 01
2023-12-28

Монгол Улсын Ерөнхий аудиторыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэнэ

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар, 

ПҮРЭВ ГАРАГ /2023.12.28/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

 “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/

 “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай,

 Монгол Улсын Ерөнхий аудиторыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

 Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

10.00

“Их х

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-28 139.5.219.144

Ц.Элбэгдорж бол Дубайн луйврын гэрээний захиалагч, Эрдэнэтийн 49%-ийн луйврыг улайран хамгаалагч

Avatar

kkk 2023-12-28 103.57.95.239

shuud shoron s***h ystoi hundee kkk ineedtei shu

Avatar

Нэргүй 2023-12-28 59.153.114.90

Эзэнгүй төрийн эмгэнэл гэж. Нам дагаж суганы үс царайлсан өлөн хулгайчууд ичихгүй гишүүн болно гэнүү. Зүй нь хулгай луйвартаа суух бус уу

Avatar

өөө 2023-12-28 210.148.94.144

Гишүүн болох санаатай. Хөгжлийн банкны хэргээр шоронд суух ёстой хүн ингээд нэр дэвших гээд гүйж явах юм. МАНгаруудын шүтээн хөгшид нь сонгоод гаргачихна даа.

Avatar

Зочин 2023-12-28 66.181.181.62

Хамгийн гол нь АН-аас нэг ч хүн сонгож болхгүй. 33 жил улсаар тоглож их дээрэм хийлээ. Ямар нүүрээрээ засгийн эрх авах гэж зүтгээд байна, дахиад луйвраа хийж унагана, ард түмэн хаширсан

Avatar

Нэргүй 2023-12-28 210.148.94.144

Чи зайл МАНгас б***а

Avatar

Нэргүй 2023-12-28 59.153.113.230

Ugaasaa ali ch nam yalgaagui MAN arai gegeelegshuu yavj2. AN bol buur utaa saagiulna

Avatar

Нэргүй 2023-12-28 167.172.35.54

Дөлгөөний хөгжлийн банкны хэргийг яагаад шийдэхгүй байгаан. Гишүүн болгож хамгаалалтад авах нь ээ. Хүүк, оюк, нянгуудаа жалга довоо л хамгаалах нь та нарын ажил уу. Энэ улсыг бодоход та нарын тархи, боловсрол, сэтгэл хүрэхгүй нь тодорхой.

Avatar

sad 2023-12-28 103.212.116.152

Ene pizdaanuud dahiad uls udirdana geed boddooo …

Avatar

Сөрөг сонгогч 2023-12-28 203.169.48.150

МАН-ын эрх ашигт нийцсэн том том аудитын дүгнэлтүүд олноор гаргасан тул сонгуулийн квотоор шагнагдсан гэж хардах эрхтэй хүмүүн бичив. Занданбат аа

Avatar

Нэргүй 2023-12-28 103.161.242.106

Adishaa geheer za yu bas yu s***h gej baigaa boldoo gej aih yum

Avatar

сонгогч 2023-12-28 66.181.191.183

УИХ-ын гишүүний суудал өв залгамжилдаг "хааны" сэнтий болоо юу даа? За мөрөөдөхөд мөнгө төлөх бишдээ. Яваад ир хүүхдүүдээ.

Avatar

Нэргүй 2023-12-28 202.126.88.192

энэ ганбямбын хүү яллагдагч байсан биз дээ

Avatar

Зочин 2023-12-28 66.181.179.211

хулгайчууд хүүхдээ сонгууль сойжчихоор хулгайчийн хулгайч гишүүн болоод бүрч дордоно сонгогч иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй бна

Avatar

d 2023-12-28 139.5.217.179

иймэрхүү УИХ гишүүн болно гээд сэрүүн зүүдлээд байгаа здакууд гаргахгүй байх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж