Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд өнөөдөр /2023.12.28/ төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, алтан соёмбо тэмдэг Сүхбаатарын одонгоор шагналаа. Мөн Гавьяат эдийн засагч цолоор Стандарт хэмжил зүйн газрын ажилтан Ч.Рэнцэндагва, Гавьяат тээвэрчин цолоор Б.Гонгор, Гавьяат тамирчин цолоор Б.Отгонжаргал, Л.Амарсанааг Аж үйлдвэрийн гавьяат цол тэмдгээр, Байгаль орчны гавьяат цолоор В.Буянтогтох, "Монгол Алтай" клубын гишүүн, уулын спортын тамирчин Б.Элбэгжаргал, Гавьяат багш цолоор нийслэлийн "Логрифм" сургуулийн бага ангийн багш Г.Лхагва, Дархан-Уул аймгийн "Дархан-Өргөө" коллежийн ахмад багш О.Ажигцэрэн, Гавьяат барилгачин цолоор "Баганат-Өргөө" компанийн захирал О.Батсайхан, "Уран-Охид" компанийн захирал Р.Дариймаа, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор хүүхдийн зохиолч О.Сундуй болон "Улирал ба зохиолч" сэтгүүлийн Япон улс дахь тусгай сурвалжлагч С.Хишигсүрэн нарыг, Хүний гавьяат эмч цолоор "Бурхан-Андууд" хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч Н.Энхбаяр, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, "Гэрэлтүүлэг" компанийн захирал А.Ганхуяг, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатар болон дуучин Д.Отгонжаргалыг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнав.
Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үеийн бахархан дурсах түүхт үйл явдал юм.
Монголчууд XIII-XIV зуунд дэлхийн түүхийг тодорхойлж байсан хүчирхэг байдлаа алдсан нь хоорондоо зөрчилдөж, хагаран бутарснаас үүдэлтэй. Энэ нь Монгол төрийн баганыг хазайлгаж, Манж чин улсын эрхшээлд ороход хүргэсэн гэж түүхчид үздэг.
Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр эцэс болгон, монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээлшгүй эрхт хаанд өргөмжилсөн түүхтэй. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулжээ.
УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх өдөр болгосон. Харин 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эл өдрийг баярын өдөр болгохоор хуульчилж, бүх нийтээр амардаг болсон билээ.
Иргэн 2023-12-28 66.181.182.254
Дараа юугаар шагнах вэ? Одоо яанаа! Үхэн үхтэл нь жил бүр шинэ одон хийх болж дээ!
ZOCHIN 2023-12-28 101.189.22.137
BAYR HURGIE… ODOO YRUU NAIRAGCH HULAN GAA SHORONGOOS SULLAA CH… SHORONJSON MONGOL TUR..
Нэргүй 2023-12-28 202.55.188.102
90 оны өмнөх МАХН-ын үйл ажиллагааг буруутгаж эсэргүүцдэг байсан этгээдүүд МАН АН-ны мафийхны шүтээн болж хүмүүсийн тархийг угаах арга хэрэгслээ болгож байна. Чойном , Лоохууз гэхчилэн. Ч.Галсан гуайн ярилцлага ч Цэдэнбалыг буруутгасан зүйл нилээд ярьсан байна билээ. Тэр нь хулгайч төрд их үнэлэгджээ.
Зочин 2023-12-28 59.153.115.206
Чиний Цэдэнбалыг буруутгахаар яадаг юм малаа.Нэг л их нам нам гэж үхэн хатсан п***а
ахмад 2023-12-28 202.9.40.151
Галсан гуай ч аргагүй зангарагтай, ер нь " жинхэнэ монгол сүүлчийн эр" гэхэд болохуйц хүн дээ. Баяр хүргэе
Сараа 2023-12-28 43.228.130.77
Сумтай өвгөн байнлээ.Би монгол биш тува гээд байдаг юм байнлээ
Чк 2023-12-28 59.153.115.206
сумтай сумтай.Угаасаа сүүлийн 300 шахуу жил урианхайн хязгаарт хашигдаж ертөнцөөс тусгаарлагдаад цус ойртчихсон юм билээ.Өүлэн Өнөрчимэг.Гаосан энэ тэрээс эхсүүлээд агуу ихийн дэмийрэлд автчихсан ,өөрсдийгөө суут ухаантан гэж итгэчихсэн цус ойртолттой холбоотой синпромтой юмаа
Нэргүй 2023-12-28 59.153.112.214
Зохиол нь зүгээр л хэрэглээний
бүгд 2023-12-28 66.181.189.147
ЭНЭ ОЛОН ТӨРЛИЙН ОДОНГ ЦӨӨЛӨӨЧЭЭ. ГАВЪЯАНЫ ОДОН, ГАВЪЯАТЫН ТЭМДЭГ ГЭХ МЭТ ГАВЪЯАГҮЙ ЗЙҮЛД ГАВЪЯАТ ХЭМЭЭХ ҮГ ДАЙХАА БОЛЬЁ. ХҮН АРДАА ГАВЪЯАТАЙ ГАВЪЯАГҮЙ ГЭЖ ЯЛГАХ НЬ УТГАГҮЙБАЙНА. ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ ГЭДЭГ НЬ Л ХАМГИЙН ДАРУУХАН САЙХАН ШҮҮДЭЭ. АЛТАН ГАДАС БОЛ ГОЁ ОДОН-МАРШАЛЫН ОДОН ГЭДГЭЭРЭЭ ЭРТНИЙ БӨГӨӨД АЛДАРТАЙ. ТЭГЭЭД ЭНЭ ТЭМДЭГ ЗҮҮХ ӨВЧНИЙГ ХЭТ ХАВТГАЙРУУЛЖ БАЙГААГАА НЭГ ЭРГЭЖ ХАРМААР ЮМАА. ГАВЪЯА БАЙГУУЛНА ГЭДЭГ АИАРГҮЙ ШҮДЭЭ. ЦУСАА УРСГАЖ ЭХ ОРНОО ХАМГААЛСАН, ЭСХҮЛ НӨР ИХ ХӨДӨЛМӨР …
хүннү 2023-12-28 202.55.188.113
Дуучин Отгонжаргад баяр хүргэе. Мундаг дуучин.
Нэргүй 2023-12-28 139.5.217.237
чинагийн галсан гуайг шагнасан нь нүдээ олсон байна. эрүүл энх урт наслаарай.
Зочин 2023-12-28 124.158.67.144
Хийсэн юмтай хүндээ 👍👍👍 Шагнал эзнээ олжээ 👏👏👏 Ч. Галсан гуайд эрүүл энхийг хүсч илүү ихийг бүтээхийг ерөөе.
Уншигч 2023-12-28 202.9.40.69
чинагийн галсан гуайд баяр хүргэe. урт удаан насалж ихийг тццрвиарай
Чк 2023-12-28 59.153.115.206
Тэрийг удаан наслуулж зовоож яахнуу чи .
ЗОЧИН 2023-12-28 139.5.217.122
ОЛОН МЯНГАН ХҮҮХДҮҮДИЙН АМИЙГ АВАРЧ ЗҮРХНИЙ МЭС ЗАСАЛ ХИЙЖ АМЬДРАЛ ХАЙРЛАСАН БУНДАНГИЙН БОЛДСАЙХАН ЭМЧИД "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" ӨГӨӨЧЭЭ? ЖИНХЭНЭ БОДИТ АЖИЛ ХИЙСЭН, ХҮНИЙ АМЬ АВАРЧ ЯВАА АЛТАН ГАРТАЙ ЭМЧ ШҮҮ ДЭЭ? ЕР НЬ ТЭГЭЭД ЖҮЖИГЧИД, ЗОХИОЛЧДОД ИХ ӨГӨХ ЮМАА, БАС ЖЕНКО НИЙЛЖ ХУСДАГ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДАД БААТАР ӨГӨӨД НӨГӨӨ ХУЛГАЙЧ НЬ ХИЛ ГАРААД ЗУГТЧИХДАГ ГЭНЭ, ИНГЭЖ " ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" ГЭДЭГ ЭРХЭМ ДЭЭД ШАГНАЛЫГ ҮНЭГҮЙДҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА. БАС БУЦААЖ ХУРААЖ АВДАГ БАЙМААР БАЙНАА?
Нэргүй 2023-12-28 139.5.217.249
Маш зөв. Жинхэнэ хөдөлмөрийн баатар Галсан гэдэг чинь энэ шүү. Ер нь бүх үзүүлэлтээр. Танд баяр хүргэе.