Энэтхэгийн сайд Путин, Лавров нартай уулзжээ

Энэтхэгийн сайд Путин, Лавров нартай уулзжээ

Энэтхэгийн сайд Путин, Лавров нартай уулзжээ

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманям Жайшанкар Москвад таван өдрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тэр Лхагва гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай уулзжээ.

Уулзалтын эхэнд Путин Украин дахь дайны талаар Энэтхэгийн дипломатчид мэдээлэл өгнө гэж хэлсэн. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди дайны талаар төвийг сахисан байр суурьтай байгаа билээ. Үймээн самуунтай цаг үед ч хоёр улсын харилцаа ахицтай байгааг мөн Путин онцолсон юм.

Барууны хориг арга хэмжээ Оросын нефтийн тээвэрлэлтийг хязгаарлах болсон. Тиймээс Оросын эдийн засгийн тулгуур багана газрын тосны экспортын хувьд нэн чухал түнш нь Энэтхэг болоод буй. 

"Хоёр улсын худалдааг улам тогтвортой болгох нь нэн чухал. Үүнийг хэрхэн яаж хийх вэ гэдгээ бид бодох шаардлагатай" гэж Жайшанкар хэлжээ. Өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 50 тэрбум ам.доллар давсан нь бүх цаг үеийн дээд амжилт болсон байна. Энэ онд дээд амжилтаа дахин эвдэх төлөвтэй байгааг Жайшанкар онцолжээ.

Тэрбээр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой мөн уулзаж, цэргийн техникийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Тухайлбал, хоёр улс орчин үеийн зэвсгийн хамтарсан үйлдвэрлэлийн талаар ярилцжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж