Ньюс хөтөч: Х.Нямбаатар замын хөдөлгөөний шинэ зохицуулалтыг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2023.12.28-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Х.Нямбаатар замын хөдөлгөөний шинэ зохицуулалтыг танилцуулна

Ньюс хөтөч: Х.Нямбаатар замын хөдөлгөөний шинэ зохицуулалтыг танилцуулна

Ньюс агентлаг өнөөдөр /2023.12.28/ болох үйлдлийн хураангуйг хүргэж байна.


10:00 ЦАГТ

 “Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн батламж гардуулах ёслолын ажиллагаа, мөн хэлэлцүүлэг Чингис хаан Үндэсний музейд болно.

11:00 ЦАГТ

Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан маркийн нээлт “Vibe house” ресторанд (БГД Модны 2-ын гудамж) болно.

11:20 ЦАГТ

 Хот нийтийн аж ахуйн чиглэлийн техник тоног төхөөрөмж худалдан авах тендерийн материал задлах хэвлэлийн бага хурал “Хангарди” ордонд болно.

12:30 ЦАГТ

Замын хөдөлгөөний удирдах төвд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн бодлогыг  танилцуулна. Байршил: “Улаанбаатар” банкны шилэн байрны 8 давхарт, Утас: 9912-7029, 861-50048

14:00 ЦАГТ

 “Оюун ухааны зураглал”-ын IV дэх удаагийн цахим олимпиад  “Үй Цай” ахлах сургуулийн “Эрдмийн өргөөн”-нд болно.

18:00 ЦАГТ

 "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн үйл ажиллагаа  Д.Сүхбаатарын талбайд үргэлжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж