Төрийн томчууд он солигдох мөчид өөр өөрийн дэглэлтээр олон нийтэд хандан мэндчилгээ хүргэдэг уламжлалтай. Түүгээрээ олон нийтэд хандан ирэх оны үйл ажиллагаа болон улс төрийн өнцгөө хэлчихдэг аргатай. Тэгвэл хэдхэн хоногийн дараа гарах шинэ оны босгон дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэд, сонгогчдод ямар агуулга илгээх бол. Тэр тусмаа хулгайн талаар юу өгүүлэх бол?.
“Орос орноор сонин сайхан юу байна” гэж асуухад “Хулгайлцгааж л байна” гэдэг шиг өнөөдөр Монгол яг тийм байна. Энэ 2023 онд бүрэн шийдэгдээгүй хулгай зэлгийний асуудлыг У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарын хэн, хэн нь хөндөхгүй орхихгүй байх.
Улс төрийн их халалтын жил гарч буй учраас хэн хүнээс илүүтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгаас илүүтэй анхаарал татах нь дамжиггүй. Тэрбээр өнөөдөр ч дуулиан дагуулж буй нүүрсний хулгайн автор хэмээн өөрийгөө пи-ардаж яваа. Дээрээс нь төмөр мега гэрээнүүд, алдарт “ногоон” автобусны хэрэг нэмэгдчихлээ. Шил шилээ дарсан энэ их хулгайд ард түмэн хариуцлага нэхэж таарна.
“Баялагтаа эзэн” байх уриатай Ерөнхийлөгчийн хувьд энэ эмзэг сэдэв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргаас бусад бүх нөлөө бүхий албан тушаалуудыг хашчихсан. Түүний Ерөнхий сайд, эрх баригч намын даргын албан тушаалыг хашсан хугацаанд нүүрсний олон сая тонноороо алга болсон. Түүнчлэн түүний нөлөөнд ажилласан хүмүүс өнөөдөр шүүхийн хаалга татаад явж байна. Өнөөдөр ч Ерөнхийлөгчийг шадарлаж байсан хүмүүс Эрдэнэтээс эхлээд уул уурхайн баялгуудад ноёлж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд нүүрс хулгай гарахтай зэрэгцэн шахаанд орсны улмаас парламентын сонсгол зарлаж, тэр нь нэр төдий хэрэгжчихлээ. Бага ч гэсэн амжилт. Спикерийн үүрэг оролцоо энэ хэмжээнд байхад хангалттай.
Ерөнхийдөө нүүрсний хулгайн хэрэг дагасан улс төр ирэх 2024 онд дээд цэгтээ тулна. Олон ч хүний нэр шинээр архаг нүүрсчдийн жагсаалтад нэмэгдэнэ. Тэр болгон “Эрдэнэтийн 49 хувь”, “Дарханы төмөрлөг”, “Хөтөлийн цемент-шохой”-ын үйлдвэр, Салхитын мөнгөний орд зэрэг улиг болсон тайлбар явна. Одоохондоо ард тэдгээрийг төрд авсны үр шимийг үзээгүй л яваа. Магадгүй, эдгээрийн дагасан томоохон шийдвэр шинэ оны босгон дээр төрөх боломжтой. 2024 онд хулгай үргэлжилнэ. Тогтолцоо, хуулийн аль аль тийм боломж олгоно. Шинэ он гараад сонгуулиар далимдуулсан хулгай луйвар эх захаа алдана. Одоогийн эрх баригчдад маш бага хугацаа үлдсэн. Магадгүй, Салхитын мөнгөний ордод гарсан шиг топ хулгай төрийн тэргүүний популист амлалтаар үргэлжилж ч болно. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 2019-2020 солигдох мөчид ахмадуудын тэтгэврт тэглэсний улмаас “Эрдэнэс Монгол” компани одоо ч 1 их наяд орчим төгрөгийн өртэй байна. Сайхан амлалтын гашуун үнэн энэ.
Нэргүй 2023-12-28 66.181.161.31
эд нар юу ч гэж хуцсан хэнд хамаатайн. үнэн үг ганц удаа хэлэх биш
S 2023-12-28 103.212.116.46
DYYDLGN S XUSNEER80955877
Нэргүй 2023-12-28 202.21.117.108
бид ямар нэг юмны гараан дээр байна гэж л шаана өөр үг бхгүй лалрууд
S 2023-12-28 103.212.116.46
809t55877
Зочин 2023-12-28 66.181.181.106
Хэн нэгэнд мөнгө амлахүй нь мэдээж. Ажил л санал болговол зохино.
Нэргүй 2023-12-28 202.21.108.75
Chumug duuren shirees yuch yarij medne shu
S 2023-12-28 103.212.116.46
S AWI8P955877
Иргэн 2023-12-28 66.181.178.9
Нүүрсний, төрийн хулгайчуудын арыг дааж явдаг 3.
ard tumen hetsuudle 2023-12-28 66.181.190.237
хзрэлсүх чи ямар нүүрээрээ олны өмнө гарч үг хэлэх бол. ичих булчирхайгүй хүрэлсүг ширэн нүүрлээд гарч ирч худлаа ш*** байхдаа
Батжав 2023-12-28 103.212.119.198
Хулгайч, луйварчин, хууран мэхлэгч, дарангуйлагч, коммунист гээд эд нарт хэлэх муу үг алга . Хурдан далд ороосой
321321 2023-12-28 122.201.20.194
заа тээд шударга байна, эдийн засаг өсжийнө, утаагүй байна, түгжрэлгүй байна, хөгжжийнө гэж солиарч болохгүй шүү
Нэргүй 2023-12-28 203.23.49.69
Энэ засгийн газар дандаа л заналхийсэн хулгай ярьлаа Бүтээн байгуулалт шинэ техник технологи ярьсангүй бүх газар хулгайлах талаар сургалт зохион байгуулсан гэхэд болноо Залхаж байна Бид зах зээлийнхээ жамаар жоохон хөгжиж байна Засаг төр дэмжвэл Норвеги болход ойрхон бга
Нэргүй 2023-12-28 139.5.217.52
Хүнгэнүүлээд хөөрхөн ш****г гардаа Хүүк
Нэргүй 2023-12-28 66.181.182.45
Хүрэлсүх хүүрнэнэ өгүүлнэ…Зандан залж өгнө…Оюуэрдэнэ онколдуулнаа гэж..
Нэргүй 2023-12-28 126.77.116.185
Сийгтэл худлаа шаагаад л сүүгтэл сонгогдоно хулгайчууд нь