"Татвар, зээлийн шинэчлэл хийж байж хүнсний хувьсгал бодитой хэрэгжинэ"

"Татвар, зээлийн шинэчлэл хийж байж хүнсний хувьсгал бодитой хэрэгжинэ"

"Татвар, зээлийн шинэчлэл хийж байж хүнсний хувьсгал бодитой хэрэгжинэ"

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар өнөөдөр (2023.12.25) "Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон баялаг бүтээгчдийн төлөөллийг танилцуулж, өнөөдрийн уулзалтаар татварын реформ, олон улсын туршлага болоод салбарын хууль эрх зүйн зарим асуудлаар санал солилцохоор хүрэлцэн ирсэн тухайгаа танилцуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас татварын цогц реформын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд татварын реформтой холбоотой авах арга хэмжээний талаарх ажлаа ирэх нэгдүгээр сард танилцуулна. Татварын реформ нь хүнсний хувьсгалтай салшгүй холбоотой юм. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал бол аливаа улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал төдийгүй хүнсний хангамж, шимт чанарын цогц ойлголт учраас дэлхийн бүх улс орнууд татварын бодлогоор хүнс, хөдөө аж ахуйн салбараа дэмждэг аж. Хүнсний хувьсгал бодитой хэрэгжих үндэс бол татвар, зээлийн бодлогын цогц шинэчлэл юм. Гэтэл манай үйлдвэрлэгчдийг татвар, зээлийн бодлогоор хавчин өрөнд оруулж, бизнесийн таатай орчин бүрдүүлж өгөхгүй байна. Иймд импортын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, дотоодын хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийг дэмжихэд та бүхний оролцоо, дэмжлэг чухал юм гэлээ.

 

"Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал М.Болод "Хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх арга замууд"-ын талаар товч мэдээлэл хийсний дараа оролцогчид салбар бүрт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, татвар болон бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, татварын системийг шинэчлэх шаардлагатай байгааг дурдаж байлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга А.Амаржаргал, Монголын тариаланчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ, “Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Энхбилэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны дэд тэргүүн Б.Энх-Амгалан, “Монголын шингэн хүнс үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн С.Жаргалсайхан, “Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгч, нягтлан холбоо”-ны тэргүүн Б.Болдбаатар, “Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо”-ны тэргүүн Л.Эрхэмбаяр, “Бизнес эрхлэгч, эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн дарга Б.Мөнхзул, “Монгол Хүнсчдийн нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Төгсөө, Нийслэлийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн Р.Сансармаа, “Монголын жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга С.Болор, “Тослог ургамал үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн У.Мөнхжаргал, “Монголын давсдын холбоо”-ны тэргүүн Э.Сүхбаатар, “Хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн холбоо”-ны ТУЗ-ын дарга Ч.Пэрэнлэй, “Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн Я.Оюунчимэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирал Ц.Бумцэнд, “ОБ пластик” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-27 202.55.188.113

Импортоор орж ирж байгаа хүнсний ыүтаагдхүүэии татварыг нэмэх нь зөв шүү дотоодын үйл ажиллагаагаа дэмжихгүй бол ажил хийдэг хүн үгүй болох нь ээ бас гурилын үнийг барихгүй бол болхоо байлаа ш дээ

Avatar

Нэргүй 2023-12-27 202.9.46.96

Импортын татварыг нэмэх биш буулгаач. Юмны үнэ галзуурлаа шд. Өрсөлдөөний зарчмаараа яваач. Бид наад тэнгэрт хадсан үнэтэй дотоодын хүнсийг чинь дийлэхээ болилоо. Хүнд сонголт үлдээгээч, өөдгүй н о в ш н у у д аа

Avatar

иргэн 2023-12-27 202.21.117.210

Хувьсгал блабла сүржин байх тусам шалдан байх юм сэтгэлээсээ мэргэжлийн хүмүүстэйгээ сайн зөвлөж судлаж байгаад ганц томхон үр бүтээлтэй зүйл хийчих л дээ ядаж л сайдаар нь ашиг сонирхолын зөрчилгүй аштаахан хүн тавиад ажиллуулчихаж чадахгүй байж бүлт бүлт мулт мулт юм яриад байхаар энэ улс итгэлээ алдаж байна шүү гурил мах хоёроо харчих

Avatar

Нэргүй 2023-12-27 66.181.182.83

Хөдөө орон нутагт татварын хөнгөлөлттэй бодлого барих нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2023-12-27 66.181.182.83

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг ажиллуулах ч гэж дээ.

Avatar

Зочин 2023-12-27 139.5.219.178

Хүнс үйлдвэрлэгчдийг түмний мөнгөөр хангалттай дэмждэг боловч тэдгээр үйлдвэрлэгчид олон түмэнд үнийн дарамт, хөөрөгдөл үүсгэхгүй байгаасай

Avatar

Санал 2023-12-27 66.181.183.144

Одооны тогтолцоог өөрчиллөө гээд шинэчлэл болохгүй. буруу шинэчлэл хийвэл саарал жагсаалт руу орно шүү. Говь-алтай Увс Ховд БаянӨлгий бол бараг л оффшор болсон шүү дээ.

Avatar

Зочин 2023-12-27 66.181.183.144

Яг үнэндээ Хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд зориулсан татварын хөнгөлөлт чөлөөлөлт хангалттай байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ гээд бараг бүх татварын хуулинд байнаа. Татварын тогтолцооны хувьд ч шинэчлээд байх юм байхгүй. Оффшор болбол шинэчлэл болно. Бүгд дэлхийн жишигт нийцсэн системтэй болсон. Татварын шинэчлэл гэдэг тдорхойлолтын интернэтээс нэг үзчихээд олон юм яриарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж