УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2 хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2 хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2 хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр (2023.12.27) Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан бүрэн эрхийнхээ дагуу дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж байгаагаа танилцуулав.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл:

Тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтоох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар хууль тогтоогчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах хэдий ч ийнхүү хуульчлахдаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд тодорхойлогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох талаарх чиглэлийг баримтлаагүй нь шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний нэг хэсгийг сонгон шалгаруулж Улсын Их Хурал томилохтой холбоотой дээрх зохицуулалтууд нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог хууль тогтоогч өөрийн мэдэлдээ бүрэн авч, шүүхийн боловсон хүчин, шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг хариуцсан Үндсэн хуулийн институтыг төрийн аль нэг эрх мэдлээс хараат бус байлгах чиглэлээр түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ умартаж, Үндсэн хуулиар өөрт олгогдоогүй эрх мэдлийг өөр бусад хуулиар хуульчлан авах замаар хууль тогтоох эрх мэдлийг явцуу зорилгоор хэрэгжүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбогдох хэсгийн зорилго, агуулгыг бүрэн гажуудуулсан гэж үзэж байна гэлээ.

Тэрбээр, Монгол Улсын шүүхийн тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санаачилжээ.

Үүнд,

– Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “… бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.” гэснийг хасах.

– Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “ … ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална.” гэснийг хасах.

– Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “… Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. …” гэснийг хасах.

– Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.5 дахь хэсэгт “ … Улсын Их Хурал … сонгон шалгаруулж, томилно.” гэснийг хасах.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Тэрбээр, уул уурхайн үйл ажиллагаа нь алслагдсан хөдөө орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зам тээвэр, ус ба цахилгаан зэрэг дэд бүтэц хөгжүүлэх, уул уурхайн ашиг орлого, татварын орлогыг дахин хуваарилах замаар улсын төсвийн хуваарилалт болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын төслүүд хэрэгжүүлэх зэрэг олон эерэг үр нөлөөг орон нутагт авчрах боломжтой. Гэвч уул уурхайн үйл ажиллагаа нь иргэдийн нүүлгэн шилжүүлэлт, амьжиргаа ба соёлын өөрчлөлтүүд, замын хөдөлгөөн, тоосжилт, дуу чимээ зэрэг эрүүл мэнд болон аюулгүй байдлын нөлөөллүүд, орон нутгийн хүн амын өсөлтөөс үүдэн нийгмийн дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээнд нэмэлт ачаалал үүсэх зэрэг сөрөг үр дагавар үүсгэх боломжтой.

"Хариуцлагатай тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэдэг нь уул уурхайн үйл ажиллагаа явагдах орон нутгийн иргэдийн эрх ашгийг хүндэтгэх, байгаль орчинд хохирол, нөлөө багатай үйл ажиллагаа эрхлэх, нөхөн сэргээлт-хаалтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх, цаг тухайдаа бүрэн хэмжээгээр ашигт малтмалын нөөцийн төлбөр болон холбогдох бусад татвараа төлөх гэсэн ухагдахуун байдаг. Хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх асуудал нь олон улсын уул уурхайн салбарын гол зорилго бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих ерөнхий шаардлагыг шалгуур үзүүлэлтийн “хүлээн зөвшөөрөгдсөн байдал” үзүүлэлтээр дүгнэхэд хангахгүй байна. Иймд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл, ашиглалтын тусгай зөвшөөр асуудал нь олон улсын уул уурхайн салбарын гол зорилго бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагад өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах, нутгийн иргэдийн эрх ашигийг хүндэтгэх, байгаль орчинд хохирол багатай үйл ажиллагаа явуулах нь зүйтэй учраас “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийг боловсруулсан гэлээ.

Ашигт малтмалын тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахаар санаачилжээ.

Үүнд,

– Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.4. “тухайн талбай нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байх.” гэж нэмэх.

– Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6. “Тухайн тайлбай хамаарах хэсгийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшөөрөл авсан байх, уг зөвшөөрөл сонгон шалгаруулалтын үндэслэл болно.” гэж нэмэх.

– Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7. “Тухайн талбай нь хамаарч буй сум, дүүргийн иргэдийн хурлаас зөвшөөрөл авсан байх.” гэж нэмэх.

– Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9. Эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ. гэж нэмэх.

– Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалтыг “42.3. “…. ажиллуулж болно” гэснийг “ажиллуулна.” гэж өөрчлөх.

Дээрх хуулийн төсөл, танилцуулгад олон нийтээс санал авахаар d.parliament.mn цахим хуудсанд 2023 оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд байршуулан нээлттэй хэлэлцүүлсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-27 103.212.116.234

Нүгэл нүдээрээ

Avatar

Зочин 2023-12-27 66.181.176.130

Хөвсгөлийн ДАВААСҮРЭН, Ховдын ПҮРЭВДОРЖ хоёрын нойр хүрэхээ байсан гээд л бусад гишүүд нь шоолж байгаа гэнэ. Арайхийж бараг 4 жил өөрийн аймгаа усалсан чинь томсгосон тойрог гэдэг юм гарч ирээд төлөвлөгөөг нь нураасан юм байх. МАНЬ ХОЁР Ч ЯАХАВ МАЛЧИНТАЙ ХОЛБООТОЙ ЮМ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ҮЕД ӨГЛӨӨ ЭРТЭЭ ЧУУЛГАНЫ ТАНХИМД ИРЭЭД МАЛЧИДДАА ХАЙРТАЙГАА ИЛЭРХИЙЛДЭГ БОЛООД УДАЖ БАЙГАА Л ДАА. Тэгэхдээ хүн бүр л амьдрах гэдэг хойно яалтай билээ дээ хөөрхий. Амьдрах арга нь юм даа..Энэ Адьшаа нэмэгдэж.

Avatar

бибид 2023-12-27 202.72.245.121

Таарсан хүн нь таарсан хуулиндаа өөрчлөлт оруулах гэж дээ

Avatar

Нэргүй 2023-12-27 59.153.113.200

бөө хүн гэж сонссон

Avatar

Huulich 2023-12-27 66.181.161.142

1 huuliin tusul bicheed 20saya tugrug Tusvuus sjaana shde

Avatar

ЗОЧИН 2023-12-27 43.242.243.225

ЭНЭ ЭРГҮҮ ӨВГӨНИЙ ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХ ГЭЖ ЮУ БАЙДГИЙН. ШЕЗ, ШСХ-НЫ ХЯНАЛТЫГ ПАРЛАМЕНТААС ГАРГАЖ ӨӨРИЙН ТӨЛӨӨНИЙ ХҮНЭЭ ШУРГУУЛАХ ГЭСЭН ХУЛГАЙН САНАА Л БАЙНА. ХУЛГАЙЧИД ХУЛГАЙН САНАА Л ТӨРНӨ. СҮРХИЙ ХҮН БОЛЖ ХАРАГДАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БАЙХ ДАА. НҮҮРСНИЙ СОНСГОЛД ХУЛГАЙ ХИЙДЭГ ОЛОН КОМПАНИЙНХАА ТАЛААР А Ч ГЭЖ АНГАЙЖ ЧАДААГҮЙ ШДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-12-27 139.5.218.104

nuursnii saaltuur

Avatar

Нэргүй 2023-12-27 202.21.107.70

aidaa ichih erhtengui eliinuud darga bolj hulgai huuli sanaachildag bolchih gej dee..

Avatar

Tulga 2023-12-27 218.212.33.87

Ene erguu seg uhsen elentsgee oruuldgiin nohoin otsgor

Avatar

Нэргүй 2023-12-27 103.212.119.207

авлигачин хулгайч овоо гар шүү

Avatar

Осман 2023-12-27 217.196.16.26

төрөөс төрсөн юмтай бодсон гэдэг юм эдэнд хариуцлага тооцох хууль үгүй харин 24 онд горьд

Avatar

Нэргүй 2023-12-27 202.21.124.132

өөрөө баяжаад Сайхан байна гэж бодож байгаа үнэндээ үр ач хойч үеийнхээ ирээдүй үгүй хийж, эх орноо ганхах нөхцөлийг бүрдүүлж байгаа шүү бодоорой өвгөчүүлээ

Avatar

Нэргүй 2023-12-27 202.9.40.21

Энэ хүн аль намын гишүүн хүн бэ.

Avatar

Нэргүй 2023-12-27 139.5.217.248

аяяааяа

Avatar

Алдшаа 2023-12-27 59.153.113.33

Нохой долоо энэ бид хоёрын хууль санаачилдаг ямар баасан байх юм бэ

Avatar

Нэргүй 2023-12-27 126.77.116.185

Гаалиас төрсөн тэрбумтан, бууны нохой МАН-н өмнөөс жүжиг тавьж яваа хүн

Avatar

Нэргүй 2023-12-27 192.82.92.249

Гаальд байхдаа олон дарга нарын наадах цаадахыг зохицуулж, өөрөө ч тэндээсээ чамгүй юм хусаж таван төгрөгтэй болсон нөхөр дөө. Ер нь яг ямар бизнес хийсэн бэ гэхээр харагдах үзэгдэх юмгүй дээ энэ нөхөрт. Төрөөс төрсөн тэрбумтаны сонгодог жишээ шүү. Дээр нь увайгүй. Үр хүүхэд гэр бүл нь энэ ааваасаа ичиж санаа зовж амьдраарай.

Avatar

Нэргүй 2023-12-27 66.181.191.199

Энэ нөхөр он гарлаа гэж хөөрцөглөөд таарч тохирохгүй идээ будаа,архи дарс идэж уучихсан уу?

Avatar

Зочин 2023-12-27 59.153.114.148

Адьшаа орон нутагт дэвших нүхээ ухаж байгаа юм байна.Гаальд ажиллаж байгаад гараад ӨГ-д гаалийн бүрдүүлэлтийн талбай авсан гэж сонсголоор гарах шиг болсон.Нэг хэсэг морь уясан. Ер нь олон дүрд тоглодог эр шүү янз нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж