Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тооллогджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт. Таван хошуу төрлөөр нь авч үзвэл,
- Адуу 4.8 сая буюу 7.5 хувь
- Үхэр 5.3 сая буюу 8.3 хувь
- Тэмээ 473.9 мянга буюу 0.7 хувь
- Хонь 29.4 сая буюу 45.5 хувь
- Ямаа 24.6 сая буюу 38.1 хувийг эзэлсэн байна.
2023 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Хөвсгөл аймаг хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр хамгийн их малтай таван аймаг:
- Хөвсгөл аймаг 5.7 сая толгой мал
- Төв аймаг 4.9 сая толгой мал
- Архангай аймаг 4.8 сая толгой мал
- Өвөрхангай аймаг 4.7 сая толгой мал
- Хэнтий аймаг 4.4 сая толгой малтай байна.
Урьдчилсан дүнгээр 2023 онд улсын хэмжээнд 18 сая төл бойжуулсан байна. Энэ жилийн хувьд хаваржилт хүндрэлтэй байсан тул төл бойжилтын хувь өмнөх жилээс 14.9 хувиар бага буюу улсын хэмжээнд 80.9 хувьтай байсан аж. Улсын хэмжээнд оны эхний малын 6.7 хувьтай тэнцэх буюу нийт 4.8 сая том мал зүй бусаар хорогджээ. Үүнд хонь 2.1 сая, ямаа 2.0 сая, үхэр 402.1 мянга, адуу 261.2 мянга, тэмээ 8.6 мянган толгойгоор хорогдсон байна.
Нэргүй 2023-12-27 112.72.9.42
Тооны араас хөөцөлдсөн тэнэг аж ахуй хөгжүүлээд, тоогоо хөгжил гэж тайлбарлах юм. Чанартай цөөн мал үржүүлж, өвөл хаварт алдагдал багатай байхын хажуугаар махаа зараад орлогоо аваад явбал илүү л баймаар санагдах юм.
Тариалан мөн адил, тэдэн га газар тариалан тарилаа гээд л зарлаад байх, намар хэдэн га газраас нь ургац авдаг юм. Жил болгон л тийм хэмжээний ургац алдлаа гэдэг юм ярьж байдаг.
Хөнжилийнхөө хирээр хөлөө жийнэ гэдэг үгийг санах хэрэгтэй.
sukhbat 2023-12-27 112.72.6.174
ene hrogdoj baigaa malaa export hiisen bol manaid gadnaad ashig bolj orj ireh baisan bh
зочин 2023-12-27 59.153.112.163
3.5 сая хүнтэй 67 сая малтай улсын махны үнэ 10 хэдэн мянга байдаг, 1,7 сая хүнтэй БНМАУ-ын үед 17-18 сая хүрэнгүй сая толгой малтай байхад махны үнэ 5 төгрөг байлаа. Үүнийг л шинжлэх ухааны үндэслэлтэй ХАА гээд байгаа юм даа. Мал нь бие томтой, шилмэл омгийн мал байжээ. Одоо бол давжаа , нялх мал ,өвчин хуучиндаа баригдчихсан үнэн хэрэг алга.
Нэргүй 2023-12-27 202.55.191.130
Ямаанд цалин өгөхөө больчих. Бэлчээр талхалж дууслаа. Уул уурхай биш, 70 сая мал чинь бэлчээр талхлаад дуусаж байгаа шүү. Уул уурхай бол газрын зураг дээр цэг л төдий. Ачаагаа зөөдөг зам нь зураас төдий. Үлдсэн газар нутгийг малчид эзэгнэж, хүний сэтгэлээр хандаж, ан амьтдыг нь цөлмөж, нэг газраа талхалж дуусаад нөгөө рүү нүүж, үнэгүй юманд нугасгүйн үлгэрээр хүрз барьсан х***а шиг хандаж байгаа нь бодит үнэн.
Нэргүй 2023-12-27 202.55.191.130
Хувийн малаа 1000 хүргэсэн малчныг шагнаж урамшуулахаа больчих.
Нэргүй 2023-12-27 124.158.68.212
Ашгүй ашгүй.
чоогоо 2023-12-27 66.181.160.31
Тал хувь нь үхэж алга болоод байгаль дэлхийн нурууг амраагаасай даа
Иргэн 2023-12-27 43.228.130.118
Вакцины хяналттай, эрүүл, эрчимжсэн 50 сая мал байхад хангалттай даа
Нэргүй 2023-12-27 66.181.186.244
Адуу, үхэр, тэмээгээ өсгөөд, ямааныхаа тоо толгойг цөөлж бууруулмаар юм. Ямаанд өгдөг татаасаа болчих.
Нэргүй 2023-12-27 103.145.234.76
Адуу бол бэлчээр талхална, ашиг шим байхгүй хамгийн үр ашиггүй мал. Одоо уналганд ч хэрэглэхээ больсон. Үхрээ харин нэммээр байна