Хүүхдийн хоолноос “хумсалсан” Б.Наранчулуун нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Хүүхдийн хоолноос “хумсалсан” Б.Наранчулуун нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Хүүхдийн хоолноос “хумсалсан” Б.Наранчулуун нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр /2023.12.27/ Б.Наранчулуун, Ц.Долгормаа, Б.Хулан, Ц.Наранчимэг, У.Жаргалсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч У.Жаргалсайхан, Ц.Долгормаа нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцээд, татгалзсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж буй юм  байна.

Тодруулбал, Б.Наранчулууны нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Б.Хулан нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах, 10 сая төгрөгөөр торгох ял, Ц.Долгормаа, У.Жаргалсайхан нар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5 сая 400 мянган төгрөгөөр торгох ял, Ц.Наранчимэг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял тус тус эдлэх болж байна.

Сануулахад, Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга асан Б.Наранчулуун, менежер Б.Хулан нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, Ц.Наранчимэг, У.Жаргалсайхан, Ц.Долгормаа нарыг бусдад хахууль өгсөн үндэслэлээр 2016 оноос эхлэн Авлигатай тэмцэх газарт шалгаж, яллагдагчаар татаж байсан билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хаха 2023-12-27 202.9.46.200

Иимл ял өгдөг улс хөгжил яриад хэрэггүй дандаа иргэдиихээ боломжиииг том жижигүй хулгаалдаг ждү банк нүүрс бүүр автобусын хүртэл хатуу ялтай болжээж наад нам нам дагасан өлөн авилгач хулгаач нүгэл сүргүүд багсан нь монгол ядаж солонгосшиг хөгжинө малуудааа

Avatar

Нэргүй 2023-12-27 76.67.107.193

МАНАЙX XУРДXАН ЭНЭ ЖДУ ч ЕРӨНXИЙЛӨГЧӨӨ ТҮҮНИЙ ДООРX АЛУУРЧ ШҮҮXТЭЙГЭЭ АРГЕНТИН ШИГ XУРДXАН ӨӨРЧЛӨX ЭН ТЭРГҮҮНИЙ АСУУДАЛ!
XОЙШЛУУЛНА ГЭДЭГ АРДАА МӨНГӨ XҮЛЭЭСЭН АВИЛГА ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨXГҮЙ ГЭСЭН ҮГ !!!!

Avatar

ЦОГ мн 2023-12-27 66.181.181.84

IIM UDAAN YALLAJ BGAAM UU . ENE HOOROND HEDEN HUUHED HORDOJ UHEH VE

Avatar

Нэргүй 2023-12-27 178.208.106.26

монголчуудыг бодхоос ой гутам.

Avatar

Нэргүй 2023-12-27 139.5.217.248

шүүх нь олигтой ажлаа хийдэг байсан бол хулгай гаарахгүй байсан. шүүхийн ажилтнуудыг халж шинэ хүмүүсээр солих хэрэгтэй.ингэж байж энэ олон хулгайч нар ял шийтгэлээ бүрэн эдэлнэ.

Avatar

Нэргүй 2023-12-27 124.158.126.107

харин ч бага ял өгсөн байна ш дээ.

Avatar

З 2023-12-27 202.126.89.132

ОДОО ЭНЭ ХАЧИН ОРОН НУТАГ ГЭНЭ ҮҮ УЛСЫН ГЭНЭ ҮҮ МӨНГӨ ИДДЭГ ТОГТОЛЦООГОО БОЛИХ БОЛООГҮЙ ЮУ ЭРХ БАРИГЧИД АА

Avatar

Зочин 2023-12-27 202.179.15.71

Хүүхдтийн хоолноос шанагдаж завшсан хулгайч нарыг ялыг хэвээр үлдээж шүүх хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж