УДШ: К.Айдос нарын хэргийг хэлэлцүүлэхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2023.12.27-нд нийтлэгдсэн

УДШ: К.Айдос нарын хэргийг хэлэлцүүлэхээс татгалзав

УДШ: К.Айдос нарын хэргийг хэлэлцүүлэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Г.Мэндбаяр, К.Айдос, С.Онон, Б.Даваа, Л.Балдорж нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Онон, Б.Даваа, К.Айдос нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр /2023.12.27/ хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.

Ингэснээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Авлигатай тэмцэх газраас АТҮТ-ийн мэргэжилтнүүдийг энэ оны хоёрдугаар сард хойшлуулшгүй ажиллагаа явуулж, саатуулсан байдаг. Ингэхдээ, АТГ-аас шалгалт явуулж, тус төвийн нэр бүхий дөрвөн мэргэжилтэнг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчлан саатуулсан. Тус төвийн Хөдөлгөөн удирдлагын хэлтсийн дарга К.Айдос, ахлах мэргэжилтэн Б.Анхтүвшин, мэргэжилтэн Г.Мэндбаяр, мэргэжилтэн С.Онон нарыг нүүрс тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдад давуу байдал олгосон, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутгагдаж байгаа талаар хуулийн байгууллага мэдээлж байв.

АТГ-аас өгсөн мэдээллээр АТҮТ-ийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуунсухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилолтоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий таван хуулийн этгээдүүдэд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулах зорилгоор тус компаниудын жолооч нарын тоог нэмэгдүүлж бүртгэн давуу байдал бий болгосон, мөн бусдаас хахууль авсан гэх хэрэгт шалгаж байгаа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж