Украины Үндэсний гвардийн цэрэг Серхий дайны хамгийн эхний өдөр оросуудад олзлогджээ. Орос цэргүүд гуравдугаар сарын сүүлээр Чернобыль болон Киевийн бусад нутгаас ухрахдаа Серхий зэрэг 167 олзлогдогчийг авч явсан байна. Үүнээс хойш Серхий сураггүй байсан ч зургаан сар гаруйн дараа “Би амьд, бүх зүйл хэвийн байна” гэсэн захиа гэртээ хүргүүлжээ.
Киев болон Украины бусад хотод гэр бүлийнхэн нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Гэвч Серхийн эхнэр Валентина Ткаченко энэ жагсаалд оролцоогүй.
Түүнчлэн Украины зүүн хэсгийн Харьков мужийн иргэн 22 настай Анастасия Бугера найз залуутайгаа өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш огт холбогдож чадаагүй. Түүний найз залуу 24 настай Костянтын Иванов Орост эзлэгдсэн Изюм хотод байжээ. Изюм хотыг украинчууд 2022 оны есдүгээр сард чөлөөлсөн билээ.
Хоёр улсын хооронд нийт 48 удаа хоригдол солилцоо хийсэн. Энэ солилцоогоор 2598 хүн Оросоос Украинд буцаж иржээ. Хамгийн сүүлд наймдугаар сарын 7-нд томоохон солилцоо хийсэн байна. Үүнээс хойш ОХУ-аас шалтгаалаад хоригдол солилцоо удааширсан гэж Зеленский мэдэгдсэн билээ.
Тэгвэл ОХУ-ын шалтгаан юу бол? ОХУ-ын эрх баригчид олзны цэргүүдээр улс төр хийж байна.
Олзны цэрэг солилцоо ийн идэвхгүй байгаа нь Украины нийгэмд хурцадмал байдал өдөөх зорилготой, санаатай үйлдэл гэж үзэж байна. Сөрөг довтолгоо төдийлөн амжилттай болоогүй, АНУ-ын тусламж гацаад байгаа зэргээс шалтгаалаад Украины нийгэмд хурцадмал байдал хэдийнэ үүсээд буй.
Дайны хоригдлуудыг улс төрийн тоглоомын хэрэгсэл болсон гэж цэргүүдийн ар гэр үзэж байна. “Эхэндээ олзны хүмүүсийг маш идэвхтэй солилцож байсан. Гэтэл гэнэт л зогсчихлоо. Оросууд манай засгийн газрын нэр хүндийг унагахыг хүсэж байна. Ард түмэн туйлдаж байна” гэж Ткаченко гашуунаар хэлжээ.
Олзны цэргүүдийн ар гэрийнхэн хайртай хүнээ хоол тэжээлийн дутагдалд орж, ядарч туйлдсан, шүүгдэж буй бичлэгийг хааяа олж үздэг аж. Орос улс тэдэнтэй шууд харилцах боломжийг хаасаар байна.
Өнөөдрийн байдлаар Орост Украины 3000 гаруй цэрэг, 28 мянга орчим энгийн иргэн байгаа гэх мэдээлэл бий. Гэсэн хэдий ч бодит тоо үүнээс ч их байж магадгүй. Зарим цэргийн хувьд олзлогдсон гэх албан ёсны баталгаа байхгүй учир сураггүй алга болсон гэсэн ангилалд бүртгэлтэй байна.
Украинд ч бас олзны оросууд бий. Украинчууд чухам хэдэн хүн байгааг мэдээлээгүй ч тэднийг байрлуулах хоёр дахь хуаранг лавтайяа барьж байна. Мөн Украины баруун хэсэг дэх тусгай байр, урьдчилан хорих төвийн камерт зарим олзны цэрэг байрлаж байна. Украины сөрөг довтолгооны үеэр олзныхны тоо улам нэмэгджээ.
Украин улс олзныхонтой олон улсын дүрмийн дагуу харьцдаг гэж мэдэгддэг. Гэтэл ОХУ-д байдал эсрэгээрээ байна гэв.
ОХУ-ын Хүний эрхийн комиссар Татьяна Москалькова хэлэхдээ Украины 119 хоригдлыг олон улсын жишигт нийцсэн нөхцөлд хоригдож байна гэжээ. Гэвч Оросоос буцаж ирсэн олзныхноос ярилцлага авахад тэдний 90 гаруй хувь нь эрүү шүүлт амсаж, хоол тэжээлийн дутагдалд орсон, нойргүйдэлд өртсөн байжээ.
Олон улсын Улаан загалмайн хороо дайтагч талуудын олзны хүмүүс дээр тогтмол очдог. Гэсэн хэдий ч нэвтрэх боломж хязгаарлагдмал газар олон байгаа аж. Тус хороо нь олзлогдогсод болон тэдний ойр дотны хүмүүсийн хооронд захиа хүргэх үйлчилгээг үзүүлж байна.
Украины ерөнхийлөгч Зеленский саяхан хэвлэлийн бага хурал хийхдээ олзны хоригдлуудын солилцоог сэргээх бодлого өөрчлөгдөнө гэж найдаж буйгаа хэлсэн юм. “Бид олон залуусаа эргүүлэн авчрахаар ажиллаж байна. Бурхан хүсвэл бид амжилтад хүрнэ” гэж тэр хэлжээ.
Хоригдол солилцоо царцсан энэ цаг үед цэргүүд эх нутагтаа буцах цорын ганц арга зам нь командлагчдын хоорондын албан бус солилцоо болж байна. Гэхдээ харамсалтай нь ийм солилцоо улсын түвшинд явагддаг солилцоог яасан ч орлож дөнгөхгүй ажээ.
Эх сурвалж: POLITICO
Zochin 2023-12-28 202.131.251.130
ukrainuud olznii tserguudiig zuzaan guyar n tas buudaj tsus aldaj uhtel n zodoj oshigloj baisan bichleg ih yavsan sh dee. gar holiig n tairch nudiig n soholj bugdiig n zasaj butsaasan bga.
Зочин 2023-12-28 202.9.46.102
фашист украйн байна шдээ я***н нармандахаа
Zochin 2023-12-28 202.131.251.130
ukrainuud oros tserguudiig zasaad, nudiig n sohlood butsaadag.
Zochin 2023-12-28 139.5.216.168
tavisan zurag ni ukraind bgaa bololtoi. olon ulsiinhaa durem urmaar olznii humuust handaad bgaa bdal ni tgd eneuu. humuusiig torond hiichiheed talbai deer gargaad yu ch hgd bgaa.
Нэргүй 2023-12-28 124.158.65.235
ШАЛ ХУДЛАА ГҮТГЭЛГИЙГ ТАРВАГЫН САЙТ ОЛЖ ГЭНЭЭ. ХА ХА ХА ХА
Нэргүй 2023-12-28 202.55.191.194
орост цөмийн з****г л байна , тэр нь торгоож байна бусдаар өдийд москва шатсан байх байлаа
Нэргүй 2023-12-28 59.153.112.28
Украйн нь толгой илүү, боловсон. Орос бол оркууд. Дайтах байлдахыг л мэднэ.
Нэргүй 2023-12-28 202.179.26.125
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-12-28 202.179.26.125
Харуулах боломжгүй.
Зочин 2023-12-28 202.126.89.248
ямарч үед оросыгоо түшиж дэмжиж явахад Монгол алзахгүй шүү
Б 2023-12-28 202.55.191.130
БИТГИЙ Х У Ц. МОНГОЛ УЛС БҮХ ОРОНТОЙ ХАРИЛЦАН НАЙРАМДАЛТАЙ ХАРИЛЦАНА ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИНДАА ЗААСАН. ЯМАР НЭГ ОРНЫГ ТҮШИХ ДЭМЖИХ ЯМАР Ч ҮҮРЭГ ХҮЛЭЭГЭЭГҮЙ. МУУСАЙН ТР ОЛЛ ГИ Ч ИЙНҮҮД ЗӨВХӨН ЦАРЬ ПУТЛЕРЫН МАНГАДЫГ ШҮТ ГЭЖ ХУ ЦАЛД АЦГААНА. ТА НАР БОЛ МОНГОЛООС УРВАСАН УРВАГЧИД.
Volga - parol 2023-12-28 202.21.108.75
Ukrain fashistuud olznii tsergiig tamalj gar huliig ni tairah,beleg erhtniig ni tairch baisan bol Orosod olzlogdson Ukrain tserguud soliltsoogoor butsaj ochihiig husehgui bolson. Butsaj soliltsoogoor ochson tserguudiig erguuleed frontiin hamgiin hund hesegt araasaa b** tulguulan amid uldeh bolomjgui tulaand oruuldag tul Ukrainii olzlogdogsod ergej ochihgui nuhtsuluu helen buuj ugdug boljee.
Нэргүй 2023-12-28 202.126.89.123
Украин Оросын хоёр цэргийг ингэж торонд хийж ёс бусаар харьцаж байгаа нь ариун явдал мөн үү. Фашистууд ч ингэж байсан.
Б 2023-12-28 202.55.191.130
М А Л МИНЬ УКРАЙНЫ ЦЭРГҮҮДИЙГ ТОРОНД ХИЙСЭН БАЙНА. ЯДАХДАА УЛСУУДЫН ДАЛБААГ МЭДДЭГГҮЙ Э Р ГҮ Ү М А Л БАЙНА ШД ЧИ.
Нэргүй 2023-12-28 203.23.49.69
Хөөрхийдөө хоёулаа славян гаралтангууд ах дүү шиг ард түмэн Язык до Киева доведёт гэсэн эртний үг байдаг байсан Украйнууд нь илүү байсан болхоор славянуудаа толгойлдог байжээ Одоо дайсагнасан ард түмэн хэзээч арилшгүй өш хонзон болж байна Дарангуйлагч төрсний л гай байх Ардчилал гэдэг чинь харин олон муухай шинжтэй ч одоогоор хүн төрөлхтөн үүнээс илүү засаглалын систем олж чадаагүй гэдэг үнэн болой
Нэргүй 2023-12-28 202.9.46.96
Оркуудын улс сөнөтүгэй
d 2023-12-28 66.181.183.236
"Украин улс олзныхонтой олон улсын дүрмийн дагуу харьцдаг гэж мэдэгддэг. Гэтэл ОХУ-д байдал эсрэгээрээ байна гэв." ч гэх шиг. Худлаа ш** ш**. Аль аль нь хэрцгий хэрцгий харьцаж байгаа, тэр битгий хэл олзныхныг шууд буудсан бичлэгүүд байгаа ш дээ.