Барууны мэргэжилтнүүд сонирхогч, энгийн иргэдийн цахим сүлжээнд нийтэлсэн зургуудыг ашиглан Хятадын армийг хянаж байна. Тагнуулчдын хувьд нээллтэй эх сурвалжийн эрин үе ирээд буй нь энэ юм.
Хятад улс сүүлийн жилүүдэд цэргийн техник хэрэгслээ эрчимтэй шинэчлэх болсон. Үүнийг дагаад Хятадын цэргийн хөлөг онгоц, нисэх онгоц, байгууламжийн зураг цахим сүлжээнд нийтлэгдэх нь хэвийн үзэгдэл болжээ. Гэхдээ зургийг нийтлэхдээ маш болгоомжтой хандах хэрэгтэйг Хятадын эрх баригчид анхааруулж байна. Үндэсний батлан хамгаалахтай холбоотой мэдээллийг хууль бусаар олж авч, түгээх нь үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгаа аж.
Тагнуулын үйл ажиллагааг хянадаг агентлагийн мэдээлснээр энэ төрлийн гэмт хэргийг анх удаа буюу цөөн тоогоор үйлдсэн бол анхааруулга авна. Харин давтан үйлдэгсдийг долоон жил хүртэл хугацаагаар хорих юм.
Аюулгүй байдал алдагдаж болзошгүй зэвсэг техникээр нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудыг онцгойлон дурдсан байна.
Ялангуяа Шанхайн усан онгоцны үйлдвэрт суурилуулсан Фүжиан нисэх онгоц тээгч сонирхогчдын анхаарлын төвд байна. Энэ нь Хятадын хамгийн сүүлийн үеийн нисэх онгоц тээгч хөлөг бөгөөд АНУ-ын “Gerald R Ford” тээгчийн өрсөлдөгч гэж үздэг.
Эх сурвалж: CNN
Ил тод байдал 2023-12-27 66.181.188.116
Хаана ч тийм л байдаг. манайд бол бараг эхнэрээ хуваалцах шахуу