Шатахууны хомсдол сар орчим үргэлжилж байна. Эцэстээ шагийн шатахуун хаданд гарчээ. Ажил, амьдралын шаардлагаар автомашинаа унахаас өөр аргагүй байдалд орсон иргэд нэг бол ажлаа алдан хэдэн цагаар ШТС дээр дугаарлах, нөгөө бол шагийн шатахуунаар “цэнэглэх” хоёр л сонголттой нүүр тулав. Нэн ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд шатахууны хомсдол хүндээр тусч байна. Өвс тэжээлээ татахаас эхлээд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, зудад нэрвэгдсэн иргэдийн хувьд нэмэр дээр нэрмээс болж буй тодорхой.
Шатахууны хомсдол хэзээ арилж, нийлүүлэлт нь хэдийд хэвийн болохыг хэлж чадах сайд алга. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудлаа Ж.Ганбаатараас асуу гээд эвтэйхэн “мурьчих” жишээний. Атал уг асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нь “тэвч, итгэ, хүлээ” гэх ганц үгтэй ам тагласаар сар болов. Иргэд хэр удаа тэвчихийг ёстой бурхан ч таашгүй, Ж.Ганбаатар бүр мэдэхгүй сууна.
Ямбыг нь эдлэж буй хувьд энэ бүхний ялыг Ж.Ганбаатар үүрэх ёстой албан тушаалтан мөн үү мөн. Гэтэл тэрбээр “Зарим иргэд автомашиныхаа банкны талаас илүү шатахуунтай хэрнээ ШТС дээр дугаарлаж байна. Банкныхаа талаас илүү хувьд бензин, шатахуунтай хүмүүс битгий ШТС дээр дээр оочерлоод бай, бусаддаа боломж олго. Бүх хүн банкаа дүүргэнэ гэвэл ачаалал ямар болох вэ гэдгийг ойлго” гэж бүх бурууг иргэд рүү тохохоос өөрийг хийсэнгүй.
Түүний өмнөөс шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох хэлэлцээрийг муу нэртэй, луу данстай импортлогчид л хийж байна.
УИХ-аас өнгөрсөн онд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. Үүний дунд АИ-92-ийг багтаасан нь өнөөдрийн хомсдол үүсэх шалтгаан болсныг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Монгол шатахуун үйлдвэрлэгч орон биш. Хэрэглээнийхээ 90 хувийг ОХУ-аас авдаг. Гэтэл импортоор орж ирдэг стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний үнийг хүчээр барих нь хомсдол үүсгэх нэг шалтгаан болж буй юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хомсдлоос гарах хамгийн зөв бөгөөд ганц гарц бол чөлөөт зах зээлийн дүрмээрээ тоглох. Үнийг чөлөөлөхгүйгээр цаашдаа ч шатахууны хомсдол нүүрлэнэ, шагийн шатахуун тэнгэрт хадна.
Монгол, Оросын Засгийн газрын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов “Монгол Улс шатахууны хоригт ороогүй. Шатахууныг хэвийн нийлүүлнэ. Танайх харин тээврийн асуудлаа шийдвэрлэх гэж хугацаа орсон” болохыг албан ёсоор мэдэгдсэн байдаг. Эндээс харвал шатахууны тээвэрлэлт, нийлүүлэлт дээрээ салбарын яам нь анхаарч, ажиллаж чадаагүй нь илэрхий байна. Ядаж дотроо, танхимдаа Зам тээврийн яам болон УБТЗ-ийнхантайгаа уулзаж, шатахуун тээвэрлэлтийн гацааг арилгах нь түүний нэг үүрэг. Эцэстээ “ичсэн хүн хүн ална” гэгчээр нефть импортлогчдын агуулах савыг яамныхаа ажилтнуудаар шалгуулахаар болсон гэх мэдээлэл байна. Хувийн өмч руу хууль бусаар халдаж болохгүйг төдийгөөс өдий хүртэл чихэр зарж ирсэн бизнесменийхээ хувьд Ж.Ганбаатар сайн мэдэх ёстой.
Импортлогчдоо энэ мэт дарамтлавал илүү хэцүүдэж мэднэ шүү, Ж.Ганбаатар сайд аа! Ингэж байхаар үнийг чөлөөлөх хэрэгтэй. Хэн хүссэн нь шатахуун импортлох эрхийг нь өгчих хэрэгтэй.
Б.БАТ
Нэргүй 2023-12-27 118.221.209.8
энэ засаг зориуд өвөл түгжрэл үүсгэж монголчуудыг алж тоог нь цөөлөх гэж байна хятдаас их хахууль авсан
Монгол 2023-12-27 103.57.92.9
УГААСАА Л САЙД ХИЙЖ ЧАДАХ ЭРДЭМ БОЛОВСРОЛ, ТУРШЛАГА, ХҮН БХ САЛБАРАА УДИРДАХ ЧАДВАРТАЙ БУС ХҮНИЙГ САЙД БОЛГОСОН МАН НАМ, ОЮУНЭРДЭНЖ НАРЫН АЛДАА ШҮҮ ДЭЭ
Нэргүй 2023-12-27 66.181.181.106
ЕС аа. – Бүх сайд нараа МОНГОЛ КОММЕНТИЙН БАТБИЛЭГИЙН 'шинэ үсгийн' дугуйланд суулгаж, цагаан толгой цээжлүүлж, аравын дотор тоог нэмж хасч чаддаг болгох хэрэгтэй.
( Кх кх кх)
Хотын уугуул иргэн 2023-12-27 59.153.113.72
үгсэн хуйвалдаж шатахууны зохиомол үүсгэсэн бензин импортлогч компаниудыг жилийн орлогын 6 хувьтай тэнцэх мөнгөөр торгох хэрэгтэй. Тэд нэг ёсны санаатайгаар эдийн засгийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа.
Нэргүй 2023-12-27 66.181.182.83
Колонкийн эздийн захиалгаар бичсэн нийтлэл бололтой.
Ялтан 2023-12-27 66.181.161.58
Энэ хаанаас өгсөн зааврын дагуу хийгдэж байгаа ажил вэ?ОХУ-аас шатахуун нийлүүлээд байдаг,гэтэл манайд хүрэлцдэггүй.ЦЕГ,ТТГ ажлаа хийгээч ээ .
Нэргүй 2023-12-27 66.181.188.13
Энэ зохиомол хомсдолыг Женкогийн мафи зохион бай гуулж байгаа, манай Цагдаа,Тагнуул түүнийг илрүүлэх сачий нь дутна доо !
Нэргүй 2023-12-27 103.57.92.96
худлаа ярьдаг ажлаа юу
IRGEN 2023-12-27 103.212.116.133
SAIDAD HVRGEHED SHONO AJILLAHGVI BAIGAA KLONK TOLGOINUUDIG IMPORTLOHOOS NI HAS ONOODRIIN TASALDAL VVNEES L BOLJ BAINA NOGOO SHUDARGIN NOHOR HAA BNAIRGEN
Нэргүй 2023-12-27 202.126.88.157
Чадна гэсэн болгонд шатахуун оруулж ирэх эрхийг нь өгчих МАНгараа манай хувийн хэвшлийнхэн өлхөн хийчих байх шүү
Зочин 2023-12-27 103.212.117.223
Ганбаатарыг л барьж идэх гээд байх юм. Нөөц хангалттай байгаа гээд байна. Хаана нь учир байгааг шалгаж сурвалжлаач сэтгүүлч нар Билгээ бусад сэтгүүлчид. Жавхлөнг долоочих гээд л сүйд болж байхаар.
Нэргүй 2023-12-27 59.153.115.39
Та минь ээ! Өнөөдөр ШТС-уудад очер ямар байна вэ?? Машины бензин дуусчихаад, колонк хэсэж хол явах боломжгүй болчихоод, яг бэлэн байгаа ШТС руу шууд очмоор байна! Мэдээлэл өгч тусална уу??
Зочин 2023-12-27 59.153.114.148
Орос манайхыг сонирхохоо болиод олон жил боллоо. Сонирхохгүй байна гэдэг нь хамтын ажиллагаа тааруухан түвшинд баыгаад байна гэсэн үг.Хойт хөрштэй харилцааны түвшин ийм багаа нөхцөлд харин ч манай ЗГ янз бүрийн шугамаар яриалцаад бинзен, түлш аваад гал алдахгүй залгуулаад баыгааг их юм гэж бодох хэрэгтэй.Ганбаатар сайдыг буруутгаад яах вэ. Цаана нь хоёр улсын харилцааны түвшин ийм түвшинд байхад.
Зочин 2023-12-27 139.5.216.85
энэ сэтгүүлч бензины үнэ сул тавь өсгө гэж байгаа юм байн. энэ бол шатахуун импортлогч гаруудын захиалгат нийтлэл бичиж байна
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Нэгэнт Хамтын ажиллагааны Платформгүй учир хоёр хөрштэйгээ хилийн худалдаанаас цаашгүй байгаа юм биш үү? 2023-12-27 59.153.114.148
СНГ-ийн орнуудын Тэргүүнүүд Петрбургт уулзаж байна. Ростнефтийн Меллер энэ өвөл хүйтэн байгаа учир СНГ-ийн зарим орнуудад гэрээнээс хоёр дахин илүү байгалийн хий нийлүүллээ гэж байна.Оросууд хамтын ажиллагаатай орнууддаа тусалж байна..Манайх оростой ямар нэг хамтын ажиллагааны баримт бичиг байгаа юм уу. Хятадын дарга Ши хамтын ажиллагааны Платформ хэрэгтэй гэж Ерөнхийлөгч Хүрэлсүхэд хэлж байсан. Хойшоо Буриад, Туватай, урагшаа Өвөрмонголтой харьцахаас цаашгүй байгаа юм биш үү бид?
иргэн 2023-12-27 202.131.227.82
ГАНБААТАР САЙДЫГ АЛЬ БОЛОХ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ГЭЖ ЗҮТГЭЖ Л БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙГАА. ТИЙМЭЭС АЖИЛ ХИЙЖ ЗҮТГЭЖ БАЙГАА ХҮНИЙГ ШҮҮМЖЛЭЭД ЯАХАВ ДЭЭ. УРМЫГ НЬ ХУГАЛАХААР УУЦЫГ НЬ ХУГАЛ ГЭЖ ҮГ БАЙДАГ.
Нэргүй 2023-12-27 66.181.188.13
Муу чихэрийн наймаачин өнөө маргаашийг л аргалах юм хийхээс стратегийн түвшинд холыг харж, өргөн далайцтай ажиллаж чадахгүй л дээ ! Орост нэг техником төгссөн шүү юмуу даа, зайлуул !
Нэргүй 2023-12-27 139.5.218.245
Атал гэдэг үгээр өгүүлбэр эхэлдэггүй юм аа, сэтгүүлч гуай. Ийм атал, Тийм атал, Гэтэл гэх мэт үгээр эхэлнэ шүү дээ. Бас бензиний Банк биш Бак гэдэг юм шүү дээ, францаар Вас
Нэргүй 2023-12-27 66.181.182.83
МСНЭ төлбөртэй захиалгат мэдээллээр ард түмнийг хуурдаг сэтгүүлчидээ хаацайлж байхын оронд сэтгүүлчидийнхээ монгол хэлний анхан шатны мэдлэгийг дээшлүүлэх ажил хийгээч.
Нэргүй 2023-12-27 103.99.103.99
Сайдын зөв байна. Дэмжиж байна. Шалгантуйт гаргаж, зарж нтр.
Нэргүй 2023-12-27 202.126.88.157
Ганбаатар суганы үснүүдээр юм бичүүлж байхаар ажлаа хий чадахгүй бол чихрээ зараад орк зангаа гаргаад явж бай
Нэргүй 2023-12-27 126.77.116.185
Монхойгоод намаржин, өвөлжин худлаа ярилаа даа
Зоч 2023-12-27 103.57.94.89
Байгаа шатахуунаа шагаар гаргаж зарж зохиомол хомсдол үүсгэж байгаа ШТГазруудад хариуцлага тооцно уу?
Нэргүй 2023-12-27 103.212.118.240
Хөдөөний машинтай хүмүүс ирж банкаа дүүргээд дараа нь өөр саванд хийн хөдөө явуулах, дараа нь иргэж ирээд өөр ШТС дээр очерлож дахин дүүргэж хөдөө аваачиж байгаа юм биш үү.
Нэргүй 2023-12-27 202.126.89.99
Manai oron ugaasaa dotoodoosoo benzin hangadgui importlogch oron. 2 hursh ni gazar nutag deeguuree ur uls ornii yamarch tuuhii ed damjuuldaggui. Hyatad uls bol bur benzin tulsh ni strategin chuhal butegdhuun uchir uursduu I hergelnuu gehees barga gargadgui. Getel maid gol ugdug uls daintai baigaa. Oros us daintai bainaa naizuudaa, gadagshaa yavuulah arga alga geed karantaa haahad ter manai ulsiin darga Suhbaatar janjin Hubilai haan baisan ch yalgaagui yum bishuu. Manaihan bas arai tui shrah yuma
Нэргүй 2023-12-27 192.82.92.249
Хэдэн өрөвдөлтэй ажилчид шигээ санаж бусадтай харьцаад байхаар чинь хэн энэ Ганбаатартай ажил хэрэг ярихав дээ. Нефтийн хэд бол түй май л гэж байгаа байлгүй. Бусадтай харьцуулахад өөрөө хэн билээ гэдэг хэр хэмжээгээ мэдэж, харилцаа хандлагадаа өөрчлөлт хийж чадахгүй юм бол зүгээр Оргилоо ажиллуулаад сууж байсан нь нэрэнд нь цэвэр дээ.
Нэргүй 2023-12-27 192.82.64.153
Яасан лойцсон төр сайд вэ зүгээр л үнийг чөлөөлөөд хэн хүнгүй шатхуун оруулж ирдэг болго аяндаа элбэгшээд үнэ бууна ёстой эргүү дуракууд төр ажиллах юмаа
Нэргүй 2023-12-27 188.162.254.82
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!
Бат 2023-12-27 139.5.217.177
шатахууны үнийг чөлөөлж болохгүй бүх юмны үнэ хэд дахин өснө олон түмниы 7о хувь нь чирэгдэнэ шатахуун гэдэг старeгтэгийн бараа ийм учраас төр хянах нь зөв
Нэргүй 2023-12-27 139.5.219.140
яаж түгээхээ .импортлогчид мэдэхээс сайд мэдэхгүй төр тусгай зөвшөөрлөө мэднэ.аж ахуун нэгж болохоор шалгаж хянах нь өмчид халдсан хэрэг биш байлтай
Зочин 2023-12-27 202.70.34.70
Хүмүүс цаг заваа гаргаж 4-5 цаг очерлож байж бензинээ авч байна шүү дээ. Хийх юмгүй даа зогсоогүй гэдгийг нь ойлгомжтой. Дээдчүүл бүр сүүлдээ иргэд буруутай болж хувирч байх шүү дээ. Арай дэндүү ард түмнээ доромжилж байгаа юм биш үү?
Иргэн. 2023-12-27 43.228.129.139
Ямарч очергүй болчиж сэтгүүлчээ, Хүнд ажил хийх боломжийн олго. Ард түмнийг тайван амгалан байх нэг үүргээ мартаад байна даа.
Нэргүй 2023-12-27 66.181.189.150
энэ сайд ухаантай юм үнэн дебилл юмаа ийм амьтан сайд хийгээд яахав дэ
Нэргүй 2023-12-27 59.153.115.39
Хэрэв шатах₮уны хомсдолын гол шалтгаан нь тээвэр ложистикт байгаа юм бол Зам тээврийн яам, УБТЗ-ын усайд дарга нартай л ярих хэрэгтэй юм биш үү?? ЗТЯ-ны саөйд гэж ямар амьтан байна вэ? Оюун-Эрдэнэ тэр нөхөртэйгээ хариуцлага яримаар юм!!
зочин 2023-12-27 43.228.130.188
кккк Сэтгүүлч мэдээлэл муутай бн Шатахуун импортлох эрхтэй 90 гаруй компани бга гэсэн, гэтэл дөнгөж 20 орчим компани татаж ирдэг гэсэн, бусад 70 компани хүссэн ч чадахгүй байгаа гэх, Тэгэхээр Хэн хүссэн нь оруулж чаддаг зүйл мөн үү. Сэтгүүл та оруулаач. Төр өөрийн нөөцтэй том савтай компанитай болохын тулд дахин 10-20 жил бүтээн барьж ашиглана. хуучин НИК-ийн савууд ашиглалтаас гарч актлагдсан гэдэг. Бүх зүйл их хөрөнгө оруулалт хугацаа шаардана. шүүмжлэгч нар шатахуун оруулж үзээч
Нэргүй 2023-12-27 66.181.181.44
МАН-ыг сонгуулиас өмнө яаж муухай харагдуулах вэ гэхээс сөрөг хүчин байж сууж чадахаа байгаад янк бүрээр л үзэх юм тэрүүнд нь хэдэн төгрөг авчихаад орилж хашгираад л гарын үзүүрт нь нохойд барьдаг мод болсон улс улаанбаатараар дүүрэн болж дээ
Зочин 2023-12-27 66.181.187.35
Төр өөрөө бензиний нөөцтэй компанитай болох нь зө. Хаана бна нөгөө хувьд очвол бүх юм сайн сайхан болно. Монголыг хөгжүүлээд өгнө гээд бдаг нөхдүүд. Үхсэн хойноо. Хувьд очвол эргүүлээд монгол улс төр ард түмнийг шантаажлаад боогоод л сужж бгаа биз дээ. Новшийн хулгайчууд