Оросын байгалийн хийн төсөлд Хятад оролцох нь хориг тавих үндэслэл болохгүй

Оросын байгалийн хийн төсөлд Хятад оролцох нь хориг тавих үндэслэл болохгүй

Оросын байгалийн хийн төсөлд Хятад оролцох нь хориг тавих үндэслэл болохгүй

ОХУ-ын хэрэгжүүлж буй Арктикийн байгалийн хийн төсөлд Хятад оролцож буй. Гэвч гуравдагч улсын оролцоо нь хориг арга хэмжээ авах үндэслэл болох ёсгүй гэдгийг Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Тодруулбал, АНУ нь Оросын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд АНУ арваннэгдүгээр сард Арктикийн байгалийн хийн төсөлд хориг тавьсан.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ “Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа нь бидний харилцан ашиг сонирхолд нийцсэн бөгөөд үүнд ямар нэгэн гуравдагч этгээд хөндлөнгөөс оролцох, хязгаарлах ёсгүй. Олон улсын эрх зүйн үндэслэлгүйгээр нэг талын хориг арга хэмжээнд өртөхийг Хятад улс үргэлж эсэргүүцсээр ирсэн” гэжээ.

Арктикийн байгалийн хийн төслийн 60 хувийг ОХУ-ын байгалийн хийн хамгийн том үйлдвэрлэгч “Novatek” эзэмшдэг. Харин Хятадын “China National Offshore Oil Corporation”, “China National Petroleum Corporation”, Францын “TotalEnergies”, Японы “Mitsui & Co and JOGMEC” компаниуд тус тус 10 хувийг эзэмшиж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-27 103.212.116.233

а**с Асар их зардлаар Занараас хий болон нефтээ гарган авдаг энэ Орос болон Арабын орнуудтай өрсөлдөх чадваргүйд гол асуудал нь болж байгаа юмаа

Avatar

Нэргүй 2023-12-27 103.212.116.233

Украйнд заавал дайн хийхад гол зайлшгүй шаардлагатай байсан

Avatar

Нэргүй 2023-12-27 59.153.87.59

Америкийн зөвшөөрөл тэдний эрх ашгийг харгалзан үзээгүй бол томоохон бүх төсөл хөтөлбөрт тэд хориг тавина гэж солиорох вм.

Avatar

Иргэн 2023-12-27 103.212.117.58

АНУ ямар эрхтэй гэж хориг тавьж байгаа юм бол??? Арктик чинь АНУ-ын өмч биш л юмсан

Avatar

Нэргүй 2023-12-27 66.181.176.149

Оросынөмчөө

Avatar

Нэргүй 2023-12-27 202.21.107.87

Japanuud huugdsun bizde

Avatar

Нэргүй 2023-12-27 66.181.176.31

Сахалин 1ба2 төслөөс японыг хөөсөн байдаг

Avatar

Нэргүй 2023-12-27 95.99.118.211

Bi bur oilgohoo bailaa. Ug ni anu bish NUB horig tavih yostoi biz dee? anu delhiig udirdaad baigaa yum uu. Oorsdiih ni hiisen horond yamar ch uls horig tavihgui, europiin holboo bol tag guldiigeed zogschihno, baidliig harj2 baisnaa neg booronhii medegdel gargadag. Hytad delhiin terguulegch ediin zasagtai uls bolvol hytadiin buruu baisan ch mehelzeed baih boloh ni dee delhiin ornuud. ai javhlaan gej.

Avatar

Иргэн 2023-12-27 139.5.217.121

Дэлхийн тоглоомын дүрмээ сайн ойлгож ав. Сайн юм унш.

Avatar

Нэргүй 2023-12-27 95.99.118.211

gol ni yu unshih ve? ajliin zav zaigaar bbc l halit uzeh yum daa.

Avatar

Нэргүй 2023-12-27 202.131.238.26

Хүсвэл Монгол ч Америк, Орос, Хятад гээд хэний ч эсрэг хориг тавьж болно. НҮБ-ын хориг, нэг талын хориг гэдэг нь 2 өөр л дөө. Дэлхийн эдийн засаг АНУ-аас их хамааралтай болохоор энэ асуудалд ингэж анхаарч байгаа. Жишээлбэл, 2014 оноос хойш Барууны орнуудын эсрэг ОХУ-ын хариу хориг үйлчилж байгаа ч Оросын дэлхийн эдийн засаг дахь нөлөө гэж бараг байхгүй болохоор энийг хэн ч мэдэхгүй байх жишээтэй.

Avatar

Нэргүй 2023-12-27 192.82.64.153

СЭМ авга болдог бусад нь болдоггүй ардчилал

Avatar

Нэргүй 2023-12-27 202.131.238.26

Эхлээд бичих гэж байгаа өөрөө судалж мэдээд дараа нь бичиж бай. Өөрөө ч мэдэхгүй байж буруу зөвгүй бурдагаа боль, таньдаг хүн байвал Т1 гэж хэлнэ шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж