Нийслэлийн харьяанд байдаг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар/ОСНААУГ/-ын ажилтан, албан хаагчид өнөөдөр /2023.12.27/ цалингаа 2 сая төгрөгт хүргэх шаардлагыг удирдлагууддаа тавин, жагслаа.
Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь 2000 гаруй ажилтантай юм байна. Тус газрыг төлөөлөн 500 гаруй нь жагсч буй аж. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нь ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос эхлэн тавьсан. Ажил олгогч нарын зүгээс тус газарт ажиллагсдын дундаж цалин 1.7 сая гэдэг ч Үйлдвэрчний эвлэлийн холбооны судалгаагаар 1.1 сая төгрөг аж. 1.1 сая төгрөгийн цалинг хоёр хуваан авахад татвараа төлөөд 900 мянга орчим төгрөгийн цалин авдаг байна. Гэхдээ ийм хэмжээний цалин авахын тулд төлбөрт үйлчилгээг сайн хийж байж авдаг аж. Мөн хамгийн доод цалин 650 мянган төгрөг аж. Гэвч хэлэлцээрийн шатанд албан тушаалтнууд нь хамгийн доод цалинг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс 660 мянган төгрөг болгох боломжтой гэжээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр 660 мянган төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, НОСНААУГ-ынхны хамгийн доод цалин удирдлагуудынх нь хариултаар бол ердөө 10 мянган төгрөгөөр л нэмэгдэх болж буй.
Тиймээс Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс ажилтан, албан хаагчидтайгаа ярилцсаны үндсэн дээр өнөөдрөөс шаардлага тавьж эхэлж буй нь энэ ажээ.
НОСНААУГ-ын ажилтан, албан хаагчдын цалингийн үнэлэмж тааруу байгаагаас ажиллах хүчин ч олдохгүй болж, хүний нөөцийн дутагдалд орж эхэлсэн нь эргээд байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулахад ч хүндрэл үүсгэхээр болж байгаа юм байна. Иймээс цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран шийдвэрлэх ёстой гэдгийг тус газрын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос онцоллоо.
Г.ХОРОЛ
Нэргүй 2023-12-27 66.181.186.252
Ed nar bol jinxene xulgaichid xudalch nar. Avch baigaa tsalin xereglee 2 ni mash zuruutei. Ed nariig sain shalgax xeregtei. Avilgachid luivarchid.
Нэргүй 2023-12-27 202.55.191.130
huvichlaachee!
Нэргүй 2023-12-27 66.181.181.192
guilgan bj arai gej ireed 1 boolt jiireglehdee 20000-40000k avaad yvna,Halaaltgui bj ugsun geed brnii mungun deer biin mungu nemj bicheed suuj bdag bz de
Зочин 2023-12-27 124.158.64.21
эмэгтэй хүн сантехникийн инжинер. сантехникийн ганц боолт чангалж чадахгүй. ганц боолт тайлж чадахгүй дулаан бохирын шугамын ганц таглаа онгойлгрж чаддаггүй юм билээ шүү дээ. тэгсэн хирнээ сангийн инжинер нэртэй орон тоо бөглөөд сууж байдаг хүүхнүүд цалингаа нэмүүлэх шаардлага тавих нь буруу шүү. тэрний оронд өргөдлөө өгөөл ажлаасаа гараа. орон сууцны конторын ажил чинь хэдэн сангийн засварчин дээр л тогтдог юм билээ. тиймээс энэ нөхдийн цалинг нэмэх шаардлагагүй. харин эсэргээрээ эднийг халж яв
Нэргүй 2023-12-27 103.212.118.132
ядаж ралуун ус халаасны төлбөр авдаг шигээ халуун усаа асуудалгүй өгдөг болчих , засвар үйлчилгээ авахын тулд гуйна загниулж хараалгаж бөйж үйлчилгээгээ авдаг шүү
Нэргүй 2023-12-27 139.5.219.117
дураараа юмаа. цалин нэмэх биш харин юмны үнийг бууруулах арга хэмжээ аваач!!!!!
Нэргүй 2023-12-27 43.242.242.59
Жагсаал цуглаан хийж ажил хаяхыг сөрөг хүчний гэх нөхөд зохион байгуулж байгаа байх л даа. Уул нь боломжийн цалинтай л юм байна. Төрийн албаны бүх хүмүүс цалингаа нэмүүлэх хүсэлтэй нь ойлгомжтой. Гэхдээ улсынхаа санхүүгийн хүчин чадлыг бодож жагсч байх хэрэгтэй дээ. Улстөрчид бол үүн дээр нь тоглолт хийж нийгмийг тогтворгүй болгох зорилготой байгаа
Нэргүй 2023-12-27 192.82.92.204
хахаха зүгээр хүмүүс цалингаа нэмүүлье гэхээр сөрөг хүчин улс төр энд ямар хамаатай юм. сарын 900к цалингаар хүн яаж амьдрахын
давхар орон сууцны зээлтэй төлөөд үлдэх мөнгө ч үлдэхгүй
Зочин 2023-12-27 103.212.119.173
Байрны мөнгө бичээд суухаас өөр ажилгүй юмнуудын цалин нэмж яадаг юм.Лавлах нь утсаа авдаггүй.шт .Харин слесаруудынх нь цалинг нэмж болох байхаа. Одоо хэд байдаг юм бол доо.