Энэтхэгийн Шинэ Дели дэх Израилийн элчин сайдын яамны ойролцоо Мягмар гаригт дэлбэрэлт болсон талаар Гадаад хэргийн яам мэдэгдэв. Дэлбэрэлтийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй. Дэлбэрэлт болсон газрын ойролцоо Израилийн элчин сайдад хаягласан захидал олдсон гэж Энэтхэгийн сонинд мэдээлжээ. Захидал нь доромжлол, заналхийллийн агуулгатай байсан гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Мөрдөн байцаагчид захидал болон дэлбэрэлт хоёрын хооронд ямар нэг холбоо байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа гэв. Израилийн аюулгүй байдлын албаныхан Энэтхэгийн орон нутгийн эрх баригчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж Гадаад хэргийн яам мэдэгдэв.
Өмнө нь 2021 онд Шинэ Дели дэх Израилийн Элчин сайдын яамны гадаа дэлбэрэлт болсны улмаас автомашинууд сүйдсэн боловч хүн бэртэж гэмтээгүй. Халдлагыг Ираны Исламын хувьсгалыг хамгаалах корпусын Кудс хүчний салбар үйлдсэн гэж Энэтхэг мэдэгдэж байв. Түүнчлэн 2012 оны хоёрдугаар сард Израилийн цэргийн атташегийн эхнэр Нью Дели хотод тэсрэх бөмбөг суурилуулсан автомашины халдлагад өртөж гэмтсэн юм.
Энэтхэгийн цагдаа нар уг дэлбэрэлтийн ард Ираны Хувьсгалт Гвардийн корпус байсан гэж дүгнэж байна. Мягмар гаригт болсон дэлбэрэлт Сирийн нийслэл Дамаск хотод Израилийн агаарын довтолгооны үеэр Ираны ахлах офицер амь үрэгдсэнээс нэг өдрийн дараа болжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE TIMES OF ISRAEL
0 сэтгэгдэл