"Parasite" киноны жүжигчин Ли Сун Кюн нас баржээ

"Parasite" киноны жүжигчин Ли Сун Кюн нас баржээ

"Parasite" киноны жүжигчин Ли Сун Кюн нас баржээ

"Шимэгч" киноны жүжигчин Ли Сун Кюн болон "Big Bang" хамтлагийн "G Dragon" нар хар тамхины хэрэгт холбогдон, шалгуулж байсан. "G Dragon"-ы хувьд хар тамхины хэргээр яллахгүй байх шийдвэр саяхан гарсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2023.12.27/ 10:30 цагийн орчимд Ли Сун Кюныг Сөүлийн төв хэсэг дэх Сонбүк дүүрэгт машиндаа нас барсан байхыг олжээ. Тэрээр тайвшруулах үйлчилгээтэй хориотой хар тамхи татсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан. Хамгийн сүүлийн байцаалт нь өнгөрсөн Бямба гаригт болжээ.

Одоогоор түүний үхлийн шалтгаан бүрэн тодорхой болоогүй байна. Түүнийг гэрээслэл маягийн зүйл бичээд гэрээсээ гарсан гэх мэдээлэл байна.

Ли Сун Кюн нь 2020 онд Оскарын шагнал хүртсэн "Шимэгч" киноныхоо дүрээр алдартай. Тэрээр 48 настай байжээ. Түүнийг энэ оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон гэж хэвлэлээр мэдээлээд байв. Тодруулбал, шөнийн цэнгээний газар болон бусдын гэрт олны танил, дадлагажигч гэх мэт өөр найман хүний хамт хар тамхи хэрэглэсэн гэжээ. 

Эх сурвалж: KOREA JOONGANG DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-27 118.221.209.8

сул дорой аймхай хүмүүс дорхноо ялагдаж үхдэг

Avatar

Нэргүй 2023-12-27 118.221.209.8

солонгос бол монгол биш танай сайтынхан хятдууд уу юм л бол солонгос

Avatar

Нэргүй 2023-12-27 118.221.209.8

ашгүй нэг өмхий х***а үхэж хорогдож

Avatar

Нэргүй 2023-12-27 59.153.113.24

Ичих нүүртэй нэр төрөө боддог хүмүүс шүү . Харамсалтай .

Avatar

зочин 2023-12-27 59.153.113.217

49-ны жил нь орж байсан байна, эр хүнд 49-ны жил их хатуу гэдэг. Хөөрхий их сайн жүжигчин байсан юмсан. ум маани бадми хум

Avatar

zochin 2023-12-27 66.181.189.232

uneheer ner hugarhaar yas hugar gej boddog humuus yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж