Азербайжан Францын хоёр дипломатчийг хөөв

Азербайжан Францын хоёр дипломатчийг хөөв

Азербайжан Францын хоёр дипломатчийг хөөв

Азербайжаны Гадаад хэргийн яам өчигдөр Францын хоёр дипломатчийг "дипломат статустай нь үл нийцэх" үйлдлээс болж тус улсыг орхин явах тушаал өгсөн гэж мэдэгдэв. Тус яам мэдэгдэлдээ, Францын элчин сайд Анн Боллоныг дуудаж "Францын Элчин сайдын яамны хоёр ажилтны үйлдлийг эрс эсэргүүцэж байгаагаа" илэрхийлсэн байна. Тэдэнд тус улсыг орхиход 48 цагийн хугацаа өгсөн гэжээ. Гэвч уг мэдэгдэлд хоёр дипломатчийг эх оронд нь илгээсэн тодорхой шалтгааныг дурдаагүй байна.

Европын гүрнүүд Азербайжан болон хөрш Арменийн хооронд зуучлах оролдлого хийж байгаатай холбоотойгоор Баку, Парисын харилцаа хурцадсан үед ийм үйл явдал боллоо.

ЗХУ задран унаснаас хойш Уулын Карабах хэмээх маргаантай бүс нутгийг хяналтандаа байлгаж байсан Арменийн салан тусгаарлагчдын эсрэг Азербайжан улс  есдүгээр сард цохилт өгч, буцаан авчээ.

Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев өнгөрсөн аравдугаар сард  Арменийн ерөнхий сайд Никол Пашинянтай хийсэн хэлэлцээнд оролцохоос татгалзаж, маргааны талаар Европын холбоо болон Францын байр суурийг "өрөөсгөл"  гэж мэдэгдсэн юм. Энэ уулзалтад Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц, Европын зөвлөлийн дарга Шарльз Мишель нар зуучлгчаар оролцох байв. Алиев өнгөрсөн арваннэгдүгээр сард  Францыг сүүлийн хэдэн арван жилд Арменийг зэвсэглэснээр Кавказад мөргөлдөөн үүсгэсэн гэж буруутгасан.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж