Оюутолгойн хятадууд зодолджээ

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хятадууд зодолджээ

Оюутолгой орд газрын хятад ажилчид үймээн дэгдээжээ гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар ямар нэгэн албан ёсны мэдээлэл, тайлбар гараагүй учир “1000 гаруй хятад хоорондоо зодолдсон”, “Хятадууд монголчууд руу дайрчээ” гэх мэтчилэн яриа гараад байгаа. Энэ талаар “Оюутолгой” компаниас албан ёсны тайлбар гаргасан байна. Үүнд “Наймдугаар сарын 28-ны бямба гаригт гэрээт компанийн гадаад ажилчдын хооронд маргаан гарсан. Хүн бэртэж гэмтээгүй бөгөөд Оюу Толгой ХХК Ханбогд сумын Цагдаагийн тасагтай маргааныг шийдвэрлэхэд хамтран ажиллалаа. Цагдаагийн ажилтнууд холбогдох хүмүүсээс тайлбар авч, захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Оюу Толгой төслийн монгол ажилтнууд уг асуудалд холбогдоогүй болно.
Оюу Толгой төсөл эрүүл мэнд, аюулгүй байдлын чанд хатуу стандарт мөрддөг бөгөөд дээрхи маргаанд холбогдсон гадаадын 30 ажилтны гэрээг нэн даруй цуцалсан” гэсэн байна. Энэ мэдэгдлээс харахад хятад ажилчид хоорондоо маргаж, зодолдсон бололтой. Дашрамд дурдахад одоо тус компанид 1100 гаруй хятад ажилтан ажиллаж байгаа юм байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж