Монгол банк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн 1 шугамын ашиглалтыг хаалаа.
Дотоодын зах зээлээс худалдаж авсан алтыг цэвэршүүлж, мөнгөжүүлсэн орлогоос юанийн своп хэлцлийн ашиглалтаас хааж эхэлсэн нь Төв банкны хүүгийн зардал болон алдагдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж, Олон Улсын Валютын сан болон бусад Олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийг хангахад чухал үйл явдал боллоо.
Энэ онд гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн урсгал данс ашигтай гарч байгаа нь своп хэлцлийн 1.5 тэрбум юань, Хөгжлийн банкны Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иен болон Засгийн газрын бусад гадаад зээлийн төлбөрийг төлөх нөхцөлийг бүрдүүллээ. Эдгээр том дүнтэй төлбөрүүдийг хийснээр ГВАН 4.5 тэрбум ам.доллар буюу импортын 6 сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Түүнчлэн эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтийн нөлөөгөөр төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 1 хувиар чангараад байна.
Нэргүй 2023-12-27 118.221.209.8
хятдын мөнгө хүүлэгчдийг оруулж ирдэг муусайн урвагчид . энэ засаг хятдын тагнуул юм байна
оноч 2023-12-27 202.5.202.2
тэнэгтээд бай л даа…мөнгө олдохгүй байхад хүүгүй олдож байвал сайн л байна шүү дээ. Хятад улс өөрийн валютаа олон улсын хөрвөх валют болгох, долларын оронд хэрэглэдэг мөнгө болгохын тулд төрөл бүрийн арга хийж байна. Бидэнд л ашигтай бна шүү дээ. тэртэй тэрэнгүй хил залгаа, тэднээс л хамаг хэрэгцээт бараагаа авч байхад. Яаадгийм.
Нэргүй 2023-12-27 202.9.46.54
Sain baina Oyuerdene, gehdee nam turd baigaa hulgaich naraa erchimtei huuj, shiitge.
Зочин 2023-12-27 66.181.187.35
Оюун эрдэнэ үргэлжлүүлэн 4 жил ажиллавал монголс улс өндийж эхлэнэ шүү. Оюун эрдэнэ залуу хүүхэд сайн ажиллаж бна. Одоо түүнийг дэмждэг 30 залуучуудыг УИХ-д оруулаад ирвэл энэ авилгалын хэргүүд нүүрсний хулгайч нарт бүгдэд нь гав зүүлгэх боломж бүрдэнэ дээ
Нэргүй 2023-12-27 118.221.209.8
өөрөө өөрийгөө магтаад байна шд хахаха х***а гаралтай муухай х***а шд
Нэргүй 2023-12-27 43.242.242.59
төр засаг минь сайн л ажиллаж байгаа. Бид түүн дээр нь дэмжээд өгвөл улс орны эдийн засаг сайжирч тайван амгалан болно