Израилийн арми цэргийн ажиллагаагаа дотогш тэлж байна

Израилийн арми цэргийн ажиллагаагаа дотогш тэлж байна

Израилийн арми цэргийн ажиллагаагаа дотогш тэлж байна

Израилийн арми Газын зурвасын төв хэсэгт орших дүрвэгсдийн хуаран руу хуурай замын довтолгоогоо өргөжүүлж байна. Газын төв хэсэгт байрлах Бурейж хуаранд байгаа цэргүүдийн бичлэг, нотлох баримтыг Израилийн арми олсон гэв. Мөн Бурейж дахь хонгил, зэвсэг, сургалтын төвийг илрүүлжээ. 

Газын хойд хэсэгт орших Жабалиа дүрвэгсдийн хуаран аравдугаар сарын 7-ноос хойш олон удаа Израилийн цохилтод өртсөн. 

Дүрвэгсдийн хуарангууд руу шахалт өгч эхэлснээр Газын зурвасын хувьд аюулгүй газар улам цөөхөн үлдэж байна. Мөргөлдөөний эхний долоо хоногт хоёр сая шахам палестин иргэн Газын хойд хэсгээс дүрвэсэн. Өдгөө газар нутгийн өмнөд хэсэгт мөргөлдөөн ширүүсч, энгийн иргэдэд аюулгүй газар бараг үлдсэнгүй.

Хотын төв хэсгээр эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас эхлээд байрлах тул хүн амын нягтаршил их. Гэвч Израилийн арми өөрсдийн довтолж буй газруудаа цэргийн хууль ёсны бай гэж мэдэгдэж байна. Учир нь Хамас бүлэг эдгээр газрыг Израиль руу дайралт хийхэд, эсвэл дайралтад бэлтгэхэд ашигладаг гэсэн тайлбарыг тэд өгч байна.

Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Газын зурваст аравдугаар сарын 7-ноос хйш 20 мянга гаруй палестин амиа алджээ. Яам энэ мэдээллээ гаргахдаа энгийн иргэн, цэрэг гэж ялгадаггүй. Гэхдээ НҮБ-аас мэдээлснээр нас барагсдын гуравны хоёр нь эмэгтэйчүүд, хүүхдүүд аж. 

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-27 5.173.232.202

халтар муслимуудыг бүгдийг устгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-12-27 66.181.182.24

дотогш тэлнэ гэхээр яадаг юм бол

Avatar

Палестинчууд Хамазынхандаа анхааруул 2023-12-27 139.5.218.23

Палестинчууд Хамазынхандаа дараах зүйлсийг анхааруулах хэрэгтэй байх. 1. Зүгээр байсан улс орон руу эхэлж дайрч, хэдэн мянгаар нь алж, хэдэн зуугаар барьцаалахаа болих. 2. Өөрсдөө байлдаж чадахгүй байж энгийн ард иргэдээ бамбай болгохоо болих. 3. Хамазын удирдагч нараа Катар мэтийн оронд тансаглахаа больж, тэндээс дайн хийлгэх тушаал өгөхөө зогсож, Палестиндаа ирж амьдрах

Avatar

Зочин 2023-12-27 202.21.96.166

ЗИОНИСТ ЕВРЭЙЧҮҮД ОЛОН ЖИЛИЙН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭЛ, ГЕНОЦИДЭЭ, АНУ НАЦИСТ ЕВРЭЙЧҮҮДИЙГ ӨДӨӨН ТУРХИРАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж