News.mn сайт өнөөдөр /2023.12.27/ болох үйл явдлыг нэгтгэн хүргэж байна.
08.00 цагт
Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09.00:
- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд: Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Утас: 7505-0801. 7505-0802. 7505-0803.
10.00 цагт:
- УИХ-ын ажлын хэсгийн болон байнгын хороодын хурал болно.
- Богд хааны ордон музейд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан “Монголын тусгаар тогтнол ба үндэсний эв нэгдэл” эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.
- Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын гадна талбайд (Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо) Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалин хөлсний асуудлаар шаардлага хүргүүлнэ. Утас: 9905-3606, 8993-1004.
11.30 цагт:
- “Зууны мэдээ”-ний мэдээллийн төвд. “Иргэн та ХҮЧ” залуусын санаачилгаас УИХ-ын ээлжит сонгуулийн тойргийг бүсчилж хийхээр болсонтой холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлажээ.
12.00 цагт:
- Төрийн ордонд: УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар 2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтыг танилцуулна.
18.00 цагт:
- Д.Сүхбаатарын талбайд: "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн үйл ажиллагаа үргэлжлэнэ.
0 сэтгэгдэл