Сурвалжлага: Сэлбэ голд өвлийн үер үүсээд байна

Сурвалжлага: Сэлбэ голд өвлийн үер үүсээд байна

Сурвалжлага: Сэлбэ голд өвлийн үер үүсээд байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ гол орчимд халиа, тошин үүссэн талаарх мэдээ олон нийтийн сүлжээнд тархаж, иргэдийн анхаарлыг татсан. Өвлийн цагт хаанаас, хэрхэн ийм их хэмжээний ус гарч ирэв гэдэг асуулт хариулт нэхэв. Ийнхүү халиа үүссэн газрыг зориж, нөхцөл байдлыг сурвалжлахыг зорилоо.

Сэлбэ голын эргийн дагуух тохижилт бүхэлдээ усанд автаж, хөлджээ. Оршин суугчдын хэлж буйгаар сүүлийн арав гаруй хоногийн хугацаанд дээрээс ус орж ирж, хөлдсөөр өнөөдрийн түвшинд хүрсэн гэнэ. Албаны хүмүүс, СӨХ, хороо дүүргийн зүгээс ч хаанаас ус гарч ирсэн талаар мэдээлэлгүй байгаа аж.

Зуны цагт иргэд сууж, тухалдаг байсан эргийн дагуух сандал, саравч бүхэлдээ усанд автаж, хөлдсөн харагдана. Далангийн дийлэнх хэсэг нь ч усанд автаж, зузаан мөс тогтжээ. Тогтсон мөсөн дээгүүр тэр хавийн оршин суугчид зам дөтлөн алхаж явж байв. Оршин суугчдаас үүссэн халиа, тошины талаар асуухад "Хэд хоног л ус орж ирсээр нэг л өглөө харахад л ийм зузаан мөс тогтчихлоо. Өмнө нь ингэж байгаагүй. Гайхаад л байна. Зуны үерээр ч гайгүй, энэ далангаа ингэж даваагүй дээ" гэв.

Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдэгдэлд "Иргэний цахим хуудсанд нийтэлсэн мэдээллийн дагуу Дарь-Эхээс Арслантай гүүр хүртэлх Сэлбэ гол дагуу эргүүл хийхэд Сэлбэ гол нь зузаан мөсөн хучаас үүссэн байдалтай байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас үүдэн хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа үүсэх байгалийн нөхцөл бүрдсэн.Үүнээс гадна борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж суурьшлын бүс үүсгэж, хог, шороогоор дүүргэснээс болж хөрсний ус саатан халиа үүсэх нэмэлт шалтгаан болсон” гэжээ.

Харин Усны газрын дарга З.Батбаярын хэлснээр энэ халиа, тошин нь хүний амь насанд хүрэх аюул нь бага боловч эргийн дагуух алан шуудуу, боомтуудыг сэтлэх, хавартаа шар усны үер болох магадлалтай гэнэ. Үүний улмаас эргийн дагуу зөвшөөрөлгүй баригдсан барилга, буусан айлууд онцгой эрсдэлд байгаа аж.

Тэрбээр энэ талаар ярихдаа "Эхний ээлжинд хаанаас ус гарч ирж байгааг тогтоох хэрэгтэй. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 2900 гаруй хашаа, 2400 гаруй байшин голын хамгаалалтын онцгой бүст байна. Энэ байшин, хашаад онцгой эрсдэлд байна. Тэгэхээр Усны газраас голыг хамгаална гэдгийн учир бол иргэдийг хамгаална гэсэн үг. Анхнаасаа байшин барихдаа, газар буухдаа энэ асуудлуудыг бодож үзэх ёстой байсан. Мөн голыг дагуулж барьсан инженерийн байгууламжууд эрсдэлд орлоо" гэсэн юм.

Мөн оршин суугчдын зүгээс Сэлбэ голын дагуу шинээр баригдаж буй барилгууд хөрсний усаа гол руу цутгаж байна гэсэн хардлагатай байсан. Тэгвэл З.Батбаяр дарга энэ талаар "Гүүрнээс дээшээ нэг км орчим газар тошин, халиа байна. Өчигдөр оройноос эхлээд манай албаныхан очиж үзсэн. Яг хаанаас ус гараад байгаа нь тодорхой бус байна. Бид нийслэлийн геодези, усны барилга байгууламжийн компанитай холбогдсон. Ард иргэддээ хэлэхэд одоохондоо онц аюултай байдал үүсээгүй байна. Гэхдээ зунжин үерт автсан бол одоо өвлийн үер болж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Үер болох 2-3 шалтгаан байх боломжтой. Нэгдүгээрт, барилгын хөрсний ус шавхаж байгаа компаниудын ус орсон байж болзошгүй. Сая 2-3 барилга дээр үзлээ. Одоогоор нийлүүлж байгаа зүйл алга байна. Өөр нэг харагдаж байгаа зүйл нь дээд усан сангаас ус их хэмжээгээр гарсан байж магадгүй. Энэ бол батлагдаагүй" гэлээ.

Зуны орсон үер одоогийн нөхцөл байдал үүсэх гол хүчин зүйлүүдийн нэг бөгөөд зуны үерийн үр дүнд хөрсний усны түвшин ихээхэн дээшилжээ. Улмаар өвлийн хүйтэнд хөрсний ус оргилж гарсан байж болзошгүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-27 202.131.225.197

барилгууд усаа хийдэг

Avatar

Нэргүй 2023-12-27 203.91.115.47

Саяны эрс хүйтрэлтэй холбоотой голын мөсний доод урсгал боогдсоноос үүсдэг . Хөрсний ус ихсээгүй түвшиндээ л байгаа. Монголд шинжлэх ухаан мэдлэг үнэхээр устжээ. Юун барилга, энэ тэр гэж солиороод байгааг ойлгохгүй байна. Харин Сэлбийн эхийг далангаар хааж их хэмжээний ус хуримтлуусан нь халиа үүсэхэд хүчтэй нөлөөлж байгаа. Голын усны урсацыг аль ч улс тохируулж чадаагүй юм шүү. Энэ нь эко системийг алдагдуулсан гэж үзэж байна. Үүнийг нэг бөх хийсэн нь мунхаглал шүү.

Avatar

Зочин 2023-12-27 66.181.161.250

Өвлийн үер?? Алан шуудуу?? Мунхаг Монголчуудын амьдрал гэж эцэс төгсгөлгүй оньсго юм даа. Ногоон автус яачваа хөөе гэж хэлж дуусаагүй байхад цас яагаад ингэж их орох болов оо гэлцэж байтал юу юугүй зуд боллоо, энэ ер нь юу болов гэлцсэн. Жаахан байж байтал бензин яагаад тасрав аа болоод явцан. Тэрний хойхно бисда, ток тасарчлаашдаа, яажаагаан бэ гээд л гасалцгаасан. Гурилын үйлдвэр шатлаа, юунаас болов? Гэснээ, өвөл үер болдымуу гэлцэн гайхшаа барж байна.

Avatar

Иргэн 2023-12-27 122.201.19.99

103-н зүүн урд булан дахь барилга хөрсний усаа гол руу цутгаж байгаа, 24 цагаар мотор дуугарч байгаа даа, өчигдөр мотороо унтраасан байсан

Avatar

Зочин 2023-12-27 202.21.100.210

Барилгын суурь ухахаар хавар зун намар усанд автаад байдаг газруудын барилгын эзэд өвөл усыг нь соруулж байгаад байшингийн сууриа цутгадаг гэж сонсож байлаа. Манай хэд хавар барилгадаа бэлдээд соруулаад байгаа биздээ. Гөлөг төрүүлж байгаа юм шиг маш бөөрөнхий хариулт албаны нөхөд маань өгч байгаа биз.

Avatar

Нэргүй 2023-12-27 103.57.92.222

юм мэдэхгүй хүмүүс сүр болох юм. байдаг л юм

Avatar

Кса 2023-12-27 202.126.89.19

Байгалийн ердийн үзэгдэл. Туул болон бусад голын дагуу яваад үзэхэд ийм үзэгдэл зөндөө таарна.

Avatar

Зочин 2023-12-27 66.181.179.211

хэдхэн сарын дараа юу болох нь мэдэгдэнэ нөгөө авилга хороолол чинь урсах байхгүй байр авсан иргэд бодох л хэрэгтэй

Avatar

зүгээр 2023-12-27 64.119.30.83

Сайн л биз дээ, хүүхдүүд мөсөн дээр тоглоод

Avatar

Бодит түүх 2023-12-27 59.153.85.132

Байгалийн хэвийн үзэгдэл, дошин гүйнэ халина, хөлдөнө

Avatar

Нэргүй 2023-12-27 122.201.23.83

Дэлхийн дулаарал

Avatar

Нэргүй 2023-12-27 59.153.115.39

Үүнийг "тошин халих" гэдэг юм!! Гол мөрөн дээр үе үе тохиолддог үзэгдэл. Жил бүр тошин халихгүй. Энэ нь тухайн жилийн цаг агаарын байдал, голын урсацын хэмжээ г.м. нөхцөл байдлуудаас шалтгаалдаг. Ө.х. байдаг л байгалийн үзэгдэл!

Avatar

Зочин 2023-12-27 64.119.29.46

Хавар л хэцүү бно доо сайн шалгаад арга хэмжээ авахгүй ингээд яваад байж болохгүй дээ

Avatar

Иргэн 2023-12-27 202.126.88.131

зүгээр байдаг л нэг байгалийн үзэгдэл. заавал эг буруутан байх ёстой юм шиг хайх юм даа. дэлхий дэлэгнэж бна

Avatar

Иргэн 2023-12-27 59.153.115.68

Дундголын ус ихээр татарч байгаатай уялдуулж авч үзэх хэрэгтэй . таамаг төдий ярих ч бас аюултай

Avatar

Зочин 2023-12-27 66.181.183.16

Барилгууд ан цав үүсч, насжилт багатаы болно. Мэрэгжлийн бусууд төлөвлөдөг учир бид яах юм.

Avatar

зочин 2023-12-27 203.98.77.101

Өвлийн хүйтэнд далангаа л битгтй даваасай билээ дээ олон айл өрх баларна шүү дээ зайлуул сэлбэ дагасан хэдэн хотхон ан цавь болж дууслаа.

Avatar

ЗОЧИН 2023-12-27 139.5.217.122

ОДОО ХЭНД Ч ДИЙЛДЭДГҮЙ АВИЛГА ХОРООЛОЛ ЧИНЬ НУРНА, ТЭР БАЙРАНД ОРОХ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЖ БАЙР ХУДАЛДАЖ АВАХАА БОЛИМООР ЮМ ДАА, МЯНГА ШҮҮХИЙГ МӨНГӨӨР ТУЛТАЛ НЬ ХАХУУЛДСАН Ч БАЙГАЛЫН ХУУЛЬ ГЭЖ ХЭНД Ч ДИЙЛДЭШГҮЙ ШУДАРГА ХУУЛЬ БАЙНА? ТЭРИЙГ АВИЛГАЧИД ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ Ш ТЭЭ?

Avatar

Нэргүй 2023-12-27 202.131.225.197

амьдралынхаа эрсдэлийг багасгах гэж байр худалдаж авах нь зөв шдэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж