Тойм 2023: Монгол Улсад болсон онцлох 5 үйл явдлыг нэрлэж байна

Тойм 2023: Монгол Улсад болсон онцлох 5 үйл явдлыг нэрлэж байна

Тойм 2023: Монгол Улсад болсон онцлох 5 үйл явдлыг нэрлэж байна

NEWS агентлаг улиран одож буй 2023 онд Монгол Улсад болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.


ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГО БА МАН-ЫН ЭРХ АШИГ

2020-2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАН-ын үнэмлэхүй олонх бүхий парламент түүхэнд үлдэх шийдвэр гаргасан нь:  ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 126 болгов. Өөрөөр хэлбэл, өнөөгийн 76 ирээдүйн парламентын засаглалыг бэхжүүлэх, нөгөө талдаа улс төр, эдийн засгийн хувьд томоохон реформыг авчрах  шийдэл гаргасан нь энэ оны төдийгүй улс төрийн түүхэнд онцлох үйл явдлаар нэрлэгдэх биз. Монгол Улс парламентын засаглалтай орон  хэдий ч нийт ард түмнээ төлөөлөх төлөөллийн тоо бага, бага ард түмний эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ гэх шүүмжлэл дагуулж, тэр нь гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн засаглалаасаа ялгарахгүй байгааг өнгөрсөн хугацаанд хуульчид, мэргэжлийн хүмүүс шүүмжилсээр ирсэн.

Энэ алдааг засч, нийгмийн бүх бүлэг хэсгүүдийн төлөөлөл УИХ-д орох боломжийг бүрдүүлж чадсан нь парламентын түүхэнд нэгэн шинэ хуудас нээх, парламентын засаглалыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосноор төсвийн үр ашиггүй зарлага буурах, төлөөллийн ардчиллыг бий болгох,  нэг гишүүнд оногдох эрх мэдэл буурах, хууль тогтоогчид тойргийн төсөв батлахад бус улс орны нийтлэг, том эрх ашгийг харж ажиллах нөхцөл бүрдэнэ гэж Г.Занданшатарын танхим үзсэн. Мэдээж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гишүүдийн тоог 126 болгосон боловч Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, хүний үйл ажиллагаанаас хамаарч гишүүдийн тоог нэмсэн эсэх асуудал зөв шийдвэр байсан эсэхийг цаг хугацаа батална. Ирэх дөрвөн жилийн хугацаанд бид парламентын засаглалаа илүү их төгөлдөржүүлээд явах уу эсвэл гэдгийг бид харж, мэдэрнэ. Үндсэн хуульд оруулсан реформын хүрээнд Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн баталсан нь өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг засахад зорилго нь чиглэгдсэн.

Г.Занданшатар даргатай энэ парламент нэгэнт УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон учир сонгуулийг холимог тогтолцоотой буюу 76 нь тойргоос 50-ыг намын жагсаалтаар сонгох сонголтыг сонгогчдод өгч буй. Мөн томсгосон тойргоор сонгуулиа зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, орон нутгийг 7 бүсчилсэн тойрог, нийслэлийг 6 тойрогт хуваасан. 2024 оны сонгуульд нэр дэвшигчид өмнөх шигээ нэгхэн тойрог услаад, нэгхэн тойрогт сурталчилгаа хийх бус гурван аймаг, олон дүүрэгт ажиллана гэсэн үг. Энэ нь том зургаараа улс орны эдийн засагт, хөгжилд тус нэмэр болно гэж үзсэн учраас ийн бүсчлэн томсгосон тойргоор сонгуулиа зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэв. Томсгосон тойргийн давуу тал нь зөвхөн олон нийтэд танигдсан, өндөр албан тушаал хашиж буй, олны танил хүмүүс сонгогдох боломжтой гэдгийг эрх баригчид судалсан, тооцоолсон. Тиймээс 126 гишүүн, холимог тогтолцоо нь жижиг намуудад боломж олгож байгаа мэт боловч тойргийг бүсчилж, томсгох нь жижиг намуудад, шинэ нэр дэвшигчдэд халгаатай сонголт байлаа.

НИЙГМИЙГ ХЯМРААСАН ИХ ХУЛГАЙ БА НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ!

Хэнд эрх мэдэл их байна, түүнд нүгэл буй гэдэг. Монголд авлига, албан тушаал хоёр ихэр төрсөн ах дүүс явж иржээ.  “Эх орон, шударга ёс” гэх гоё үгээр хулдсан хуурамч багных нь цаана жинхэнэ хулгайч нуугдаж явсан нь,  хуулийн хамгаалалт дор тэд хулгай хийж ирсэн нь  ил цагаандаа ч гарсан байна, эхнээсээ ил тод болж байна.

Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар хэргүүд оны төдийгүй зууны түүхэнд үлдэх хар гэмт хэргээр нэрлэгдэх нь ойлгомжтой. Бүр ойлгомжтой нь, эдгээр хэргүүдийн ард сонгууль угтсан шоу ч явагдсан, субботник ч  явагдсан. Товчхондоо, том эрх мэдэлтнүүд шударга ёс тогтоохоос илүүтэй тойргийн цэвэрлэгээ хийсэн гэвэл бодит үнэнд нийцнэ.

Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ГОЁ зорилготой Хөгжлийн банк / нийт актив 3.2 их наяд төгрөгийн 55 хувь нь чанаргүй зээл болсон/ улстөрчдийн хөнжлийн банк болж хувирсан хэрэгт нийтдээ 80 гаруй хүн шүүхийн хаалга татсан. Үүнээс өмнө Хөгжлийн банкийг тоносон гэх хэргээр УИХ дээр нээлттэй сонсгол явуулж, улстөрч, бизнес эрхлэгч, төрийн сайд, дарга гээд нийтдээ 150 хүнийг гэрчээр дуудсан юм.  Нээлттэй сонсголыг Төрийн ордонд гурван үе шаттай явуулсан бол шүүх хурал нь Улаанбаатарт чуулгад 47 хоног үргэлжилж, эцэстээ 84 шүүгч, 200 гаруй гэрчтэй уг хэрэгт МАН-ын гишүүн Ё.Баатарбилэг болон АН-ын Ч.Отгочулуу, Н.Мөнхбат нарыг ялласнаар “чоно цатгалан, сүрэг бүтэн” үлдэв.

Албан тушаалтнуудын нэр холбогдсон авлигын хэрэг үүгээр өндөрлөсөнгүй, 420 тэрбумын төсөвтэй нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд нийлүүлсэн ногоон автобусны луйвар нь илчлэгдэж, хөхөө өвлөөр хөр цаснаар нийслэлчүүд явган нүцгэн хоцорлоо.

Нэг бүр нь 380 сая, нийтдээ 318 тэрбум өртөгтэй ногоон автобусны луйврын хэргээс болж, Хотын асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хоёулаа нэг өдөр, нэгэн зэрэг хөтлөлцөөд огцорсон нь мөн л оны үйл явдал. Тэдний баас /bus/-ыг цэвэрлэхээр Х.Нямбаатарын давхар дээлийг тайлж, дан дээл нөмрүүлээд “фронт”-од илгээснээ эрх баригч МАН мэдэгдсэн. Нийтдээ 25 хүнийг уг хэрэгт холбон яллагдагчаар татсаны нэг нь огцорсон сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар. Хотын сайд, дарга хоёул огцрох үедээ хэргийн гол эзнээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг нэрлэсэн нь амнаасаа санамсаргүй унагасан үг биш нь тодорхой. Илүү тодорхой нь, энэ хэргийн ардах эрх баригчдын эрх мэдлийн төлөөх зодоон ил цагаандаа гарсан. МАН-МАН-тайгаа дайтахын хэрээр “хүрээний бузар”-аа дэлгэлцсээр нэгэн оныг ийн үдэж байна.

Хар усан туулай жилийн хамгийн дуулиант хэрэг нь нүүрсний хулгай. Нэг тонн, нэг мянган тонн биш нийтдээ 5.2 сая тонн нүүрс бүртгэлгүй гарсныг нээлттэй сонсголоор хөндсөн юм.  Бүтэн нэг жилийн дараа УИХ-ыг шахаж, шаардсаны эцэст нээлттэй сонсголыг шинэ жилийн баяртай зэрэгцүүлэн хийсэн нь нэг ёсондоо МАН нэрээ цэвэрлэх зорилготой арга заль гэхэд болно. Нүүрсний хулгайн нээлттэй сонсголыг хоёр үе шаттай явуулсан агаад хамгийн их анхаарал татсан нь  төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” дээр гарсан хэрэг, явдал. Хамар дороос нь хулгай, луйвар хийж байхад хил, гааль, хууль шүүхийнхэн нь хаана юу хийгээд нүд,чихээ таглачихсан нь хачирхалтай. Мэдээж, нүүрсний сонсгол эрх барьж буй МАН-ын нэг сумаар хоёр туулай буудах ажиллагаа болж дууссан. Нэгдэх нь, Ардын нам хулгай луйвраа Ардчилсан нам руу чихэх зорилготой байв. Хоёрдахь, МАН ирэх сонгуулийн цэвэрлэгээгээ эвтэйхэн хийчихлээ гэж хэлж болно. Товч агуулга нь хэн нэгийн яллах, хэн нэгний нэрийг цэвэрлэхэд чиглэгдэв. Гэвчиг ийм хулгай болсон юм байна гэж сонсгох биш энэ улсад шударга ёс тогтоох нь эрх баригчдын үүрэг. Хэргийг мухарлахгүй бол хэн нэгэн хэлмэгдэж, хэн нэгэн ял завших магадлалтай.

Ийнхүү улсаа тоносон, хулгайлсан хэргийн хар мөрийг хөөсөн хар туулай жил улиран одож байна. Энэ бүхний эцэст төрсөн дүгнэлт бол ирэх оны УИХ-ын сонгуулиар иргэд илүү хэрсүү сонголт хийнэ гэж найдах л үлдсэн байна.

ӨСӨЛТ БОЛГОН УНАЛТ: БҮТЭН ТАЛХНЫ МӨНГӨӨР ТАЛЫН ТАЛ ТАЛХ АВАХУЙ 

Улирахгүй нь тодорхой засгийн тэргүүн улиран буй жилийн зовлонг айсуй цагийн жаргалын эхлэл ойлгуулав. Түүний хэлснээр гадаад валютын нөөц нэмэгдэн 4,5 тэрбум ам.долларт хүрчээ. “Хорь хорь”-ийн гурав дахь жилд эдийн засаг 6.8 хувиар өсчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн 63.3 их наяд болов. Л.Оюун-Эрдэнийн хэлснээр “Улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байна”. Гоё сонсогдож байгаа ч өмссөн зүүснээ, өдрийн хүнсээ авч буй цалинтайгаа дүйцүүлэн харвал арай биш байгаа биз.

Товчхондоо, Оросоос бүрэн хамааралтай байсан 1990-ээд оны эхэн үе бид гулсав. Цахилгаан тасарна гэж мэдэхгүй өссөн чадуу үеийн өсвөрийнхөн аав, ээжийнхээ дутуугийн комплексийг мэдэрч эрчим хүчний хязгаарлалтыг буй биеэрээ мэдрэв.

Монгол дэлхийгээс тусгаарлагдаад зогсохгүй ХХI зуунд хөлдсөн анхны хотоор Улаанбаатарыг бичүүлж мэдэх нь. Эрчим хүчгүй бол хоолгүй, галгүй, интенэтгүй, гэрэлгүй болохыг хөлдс орохдоо мэдсэн хүүхдүүд “тог ирлээ” гэж хэлд ороход ойрхон байна. Эрчим хүчний эх үүсвэрээ шийдээгүй цагт хийж чаддаггүйгээ ч хэлж чадахгүй болох нь. Энэхүү уналтыг албаныхан эрчим хүчний хэрэглээний өсөлттэй холбон тайлбарлав.

Хүүхэд, хөгшид нь цахилгааны хязгаарлалтад өртсөн бол аав, ээж нь шатахууны хомсдолд хөгөө алдав. Монголд литр шатахууны шагийн үнэн 6500-д хүрчээ. Тэг зогсолт хийж, хотоороо хөлдөх эрсдэлд орсон эл үест хотын удирдлагууд тэгш, сондгойгоор явуулах шийдвэр гаргасан ч түгжрэл буураагүй нь нэгдүгээр эгнээг шатахуун авахад горилогсдын цуваа эзэлснээс болоогүйг батлах боломжгүй. Инфляц 8,6 хувьтай байна гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар жиргээд буй ч шинжээчдийн шивнэснээр мөнгөний нийлүүлэлт 23,6 хувиар өсөөд буй үед энэ нь боломжгүй тоо аж. Сайдын хэлж буйг хоног хоногоор хорогдох төгрөгийн худалдан авах чадвар үгүйсгэх бол жил сараар бус өдөр, шөнөөр өсч буй бараа бүтээгдэхүүний өсөлт шинжээчдийн шивнээг батална. Эрх баригчдын хэлээр эдийн засаг өсөлттэй, эгэл иргэдийн нуруугаар хүндэрсээр байна. Монголын өр өссөөр 34 тэрбум ам.доллар болов. Монголын төрийн өмчит компаниуд өнөөдөр зургаан төгрөг зарлагадаад нэг төгрөг олж байна. Тэдний хэлээд буй өсөлт болгон уналтыг авчирч, иргэдийн уналт болгон сөрөг үзүүлэлтийн өсөлт болов. Долларын ханш хэвээрээ хэр нь өмнө нь бүтэн талх авч байсан төгрөгөөр өнөөдөр талын тал талх авахад ойрхон байна. Цаашдаа талын талын тал талх авах нь тодорхой болсон бөгөөд бичигчийн бураагүйг айсуй цагт хэрэгжүүлэхээр баталсан төсөв, барьж буй бодлого харуулах болно.

УЛААНБААТАР ЗАМТАЙГАА, ХҮНТЭЙГЭЭ УРСАВ

Эрхтэн дархтануудын газрын наймаа Улаанбаатар хотыг төлөвлөлтгүй болгосны уршгаар хүнтэйгээ, замтайгаа урссан нь нийслэлчүүдийн хувьд сургамж болж үлдэж байна.

Хэрэг явдлыг тодруулбал, 2023 оны долдугаар сарын 2-5-нд орсон усархаг борооны улмаас Сэлбэ, Дунд гол дагуух айл өрх, орон сууцууд усанд автсан бол наймдугаар сарын 5-нд орсон аадар бороонд эрдэнэт дөрвөн хүний амь эрсэдсэн юм. Мөн нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн долоон хорооны нийт 555 өрх усанд автсанаас 175 өрхийн 525 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн. Үерийн улмаас 200 гаруй барилга байгууламж усанд автсан тул эрчим хүчийг хязгаарлах арга хэмжээ авахаас аргагүй болж, оршин суугчид нь дүрвэж байв.

Энэхүү үйл явдалтай холбоотойгоор нийслэлээс үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг шинэ суурьшлын бүс рүү нүүлгэн шилжүүлэх, “S Outlets” дэлгүүр, “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулгах арга хэмжээ авсан ч Сэлбэ, Дунд гол дагуу баригдсан орон сууцуудыг нураах боломжгүй тул ирэх жилүүдийн зуныг хэрхэн давах вэ гэдэг нь одоо ч асуудал дагуулсан хэвээр байна.  Хэдийгээр  Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн “Сэлбэ, Дунд голын бүсэд газар олгосон, бусад асуудлыг шийдвэрлэсэн албан тушаалтнуудын судалгааг гаргасан. Асуудлыг шийдвэрлэхээр хуулийн байгууллагад том ажлын хэсэг байгуулагдсан” гэдэг асуудлыг хөндсөн удаатай ч өнөөдөр хэн ч хариуцлага хүлээлгээгүй л байна.

Уг нь үе үеийн Улаанбаатар хотын захирагч нар голын ай сав дагуу барилга барих эрх олгоогүй бол, УИХ, нийслэл нь жил бүрийн төсөвтөө үерээс хамгаалах далан шуудуу барих хөрөнгийг суулгаж ирсэн бол эрсдэлээс хамгаалах бүрэн боломж байсныг мэргэжилтнүүд сануулдаг.

Харамсалтай нь, эрх баригчид "төсөв байхгүй" үндэслэлээр үерээс хамгаалах далан шуудуу барих, хүчитгэхэд шаардлагатай хөрөнгийг хойшлуулж ирсний уршгаар олон арван аж ахуй нэгж эрхлэх бизнесгүй болж хохирсон бол иргэд орон байр, автомашинаа усанд урсгаж, хохирсон.

Тухайлбал, Дунд гол, Сэлбэ гол дагуух барилга байгууламжид бизнес эрхэлж байсан иргэд хамгийн багадаа 500 орчим сая төгрөгийн хохирол хүлээсэн бол дээд тал нь 2-3 тэрбумаар хохирсноо учирлаж байв.  Тухайн үед Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар “Хохирлын үнэлгээг тогтоох газар нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар биш. Үнэлгээний тухай хууль тогтоомжид заасны дагуу хохирлын үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд тогтоодог. Тэдгээр компаниудаар хохирлоо тогтоолгосны дараа дүүрэгтээ хандана, улмаар дүүрэг нийслэлд асуудлыг шилжүүлэх шаардлагатай. Хохирлынхоо үнэлгээг долдугаар сарын 24-нд багтаан хийлгэх ёстой”  гэж мэдэгдсэн ч эцсийн дүндээ хохирлыг барагдуулах газаргүй болж, аж ахуй нэгжүүд бизнесээрээ хохироод дуусч буй. Мөн энэхүү үерээс болж, аж ахуй нэгжүүдэд нийт хэдий хэмжээний хохирол учрав гэдэг ч тодорхойгүй үлдсэн юм.

ДЭЛХИЙГ БИШРҮҮЛСЭН МОНГОЛ ӨВ СОЁЛ 

Монголын кино урлагийнхны мөрөөдөл болсон олон улсын наадмын улаан хивсээр алхаж, шагнал хүртэнэ гэдэг их том аз завшаан. Энэ алтан боломжийг 2023 онд Монголын шинэ залуу эмэгтэй найруулагчид эх орондоо авч ирсэн нь яах аргагүй оны тэмдэглүүштэй үйл явдал байлаа.

Дэлхийд А зэрэглэлл ордог, Францын Каннын кино наадамд  монгол найруулагч бүсгүйн кино албан ёсоор сонгогдсон. Түүхийн хуудас эргүүлсэн энэ уран бүтээл бол П.Золжаргалын “Баавгай болохсон” уран сайхны кино. Харин найруулагч П.Лхагвадуламын бүтээл "Сэр сэр салхи" уран сайхны кино нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцож, "Алтан арслан"-гийн эзэн болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал байв.

Тэрчлэн дэлхийн алдарт опера хауст морин хуурын аялгуу эгшиглүүлж, Монголын тал нутаг, цэнхэр тэнгэрийг сэтгэлд нь буутал дүрсэлж чадсан уран бүтээлчид бол Морин хуурын чуулгынхан.

Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгын уран бүтээлчид 2023 оны есдүгээр сарын 14-нд Австралийн Сидней хотын Дуурийн театрт “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулж, үзэгчдийг бишрүүлж чадсан.

Мөн Франц улсын Версалийн ордны Хааны дуурийн театрт Монгол Улсын Соёлын элч, Морин хуурын чуулгын уран бүтээлчид 2023 оны аравдугаар сарын 12-нд тоглов. Монгол аялгуу, Уяхан замба тивийн наран, Уулс туульс, Сэтгэлийн эгшиг, Уужмын зүүд, их хааны аравт, Чингисийн эр хоёр загал, Кармен сюит, Турандот дуурийн Нессүн Дорма, Нутаг минь хүлэг минь зэрэг 20 орчим уран бүтээлээ Франц улсын төрийн өндөр түвшний төлөөлөгчид, Парис хотын дарга, парламентын гишүүд, тус улсад байгаа монгол иргэдэд толилуулж, эх орноо сурталчлав.

Бас нэгэн бахархалт үйл явдал бол 2023 оны арваннэгдүгээр сарын 14-нд буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээсэн юм.

Мөн 2023 онд болсон нэгэн том олон улсын соёлын арга хэмжээг танилцуулъя. Франц улсын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг 2023 оны аравдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулж буй.

Үзэсгэлэнд Монголын Эзэнт гүрэн байгуулагдсан түүхийг харуулахын зэрэгцээ Чингис хаан, түүний залгамжлагчид тив дамнасан эзэнт гүрнийг хэрхэн байгуулсныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсаас нийт 400 гаруй, Европын зарим улсаас 150 гаруй үзмэр дэлгэжээ.

Соёлын сайд Ч.Номин Эрмитажийн музейд хадгалагдаж буй Хүннү гүрний үед холбогдох дурсгалуудаа буцаан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Монгол нутагт 100 жилийн тэртээд Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтэн судлаачид Сэлэнгэ аймгийн нутагт орших Ноён ууланд ХХ зууны анхны археологийн малтлага судалгааг хийж байсан. Хүннү гүрний үед холбогдох дурсгалууд болохыг олж тогтоосон бөгөөд тухайн үеийн Монгол Улсын Шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнтэй албан ёсоор гэрээ байгуулж байсан түүхтэй. Өгөө эдгээр үнэт олдворууд нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд хадгалагддаг билээ.

Ардын жүжигчин, дуучин Э.Амартүвшин 2023 оны арваннэгдүгээр сарын 9-нд дэлхийн дуурийн оскар буюу Италийн Дуурь болон Симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан 8 дахь удаагийн "International opera awards" арга хэмжээний "Шилдэг баритон” шагналын эзнээр хоёр дахь удаагаа шалгарав. Тэрбээр энэ шагналыг 2021 оны анх авч байсан бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг дуучин гэдгээ дахин баталсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-27 43.242.242.59

Нам болж талцаж хоёр хуваагдахгүй нэг зорилгоор нэгдэж нэг хүн шиг Монгол улсаа хөгжүүлж өөрсдөө сайхан амьдаръя.

Avatar

ХУУЛЬЧ 2023-12-27 202.9.46.66

ЖАМ ЁСНЫ НИЙГЭМ ХОЙНО САЙНТАЙ МУУТАЙ,,,ДЭВШИЛТТЭЙ ,,УХАРАЛТТАЙ,,, БҮХ ЗҮЙЛ ХӨШИГНИЙ ЦААНА БИШ НААН БОЛОХ ҮЙЛ ЯВЦ ЯВЖ БАЙГАА НЬ ТЭР ШҮҮ ДЭЭ.

Avatar

irgen 2023-12-27 66.181.161.207

76,50 bish de,yuma medej biche

Avatar

MNG 2023-12-27 96.93.218.246

2023dec26

Avatar

-ylcuun 2023-12-27 96.93.218.246

at

Avatar

gaynyydeer xylgailj,+ gaybolgoj Emegtei xybtsas umsuud delgyyrt gydmasr xymyys zygtsaj baixuig ni xarsan 2023-12-27 96.93.218.246

MNGR daytOC CHREI XOLBOJ, JORLON tygjij CITyY ZM ZSBAR DEER texnik texnlogi daraalan solison bdltai+ workeroorXYCHLEGCHy NEG XYNUI worker ni

Avatar

emlegt ultra sound zyrsg uguxgyi,tsysnib Shunjilgeenui xyyrsan uguxgyi, emidtleg 2023-12-27 96.93.218.246

Ubchtei ursuldugch UBCHLYL SaLGYI BOLLOOt;

Avatar

gyilagchlyylax zorilgotoiidampyyryylaxu zopil 2023-12-27 96.93.218.246

gadni xuux, 1 ylcuin upgen baix. tangarag

Avatar

GALZUU XYMYYS XULGAICH GUILAGCHID ERUNXIILUGCH BOLJ BOLGYI BOLLOO 2023-12-27 96.93.218.246

ger gertee galzyyi, syregtee yugaa xuunyy, naimaagaa xuunyy idt.

Avatar

yrt xygatsaanui geree xuij boloxgyi, Erunxuilog huig yragshaa bas xoer yabyyllaa 2023-12-27 96.93.218.246

ptucu kormit bdald opyylj bn gj oilgoloo

Avatar

6.Port deer opxod perm flj tsynxnees asgaj 2 zalyygaar, xyyli esnui buchug bapumtp SS ajilx epxuug xend ogux gj bgaan byy med 2023-12-27 96.93.218.246

baixgyi fsen ni xylgailsn gj oilgolo. PASSPORT TSYNX XULGAILJ XULGIGAA BARISTSAALJ, STOCK show bolgoson bdltai GUILAGCHINGUUDDA POKAZALUgomdoltoi bn

Avatar

ynagn tursune xeltei tanxairsan workeroor savlasan baidaltai.booluin nuigm yzen zzlee tender idt 2023-12-27 96.93.218.246

index xymyys ni 100 baitygai

Avatar

5. tsagaach dyrtai oponlyygaa opyyldg ni atani gj oilgoloo 2023-12-27 96.93.218.246

xynui gerlyy opyyl + opyylaxgyi baixuig documentchilj xyylichilsan bdg baix.

Avatar

galzyy xynui alyyr buchij 2023-12-27 96.93.218.246

4 E martzzeregtsen symuin nomlogch

Avatar

OPON NUTSGRUU DAIRLAA GJ OILGOLOO COVID 2023-12-27 96.93.218.246

ozyd;

Avatar

msc tsyglaan xuij dramuin xajyyd 1 n xajyyd zeregtsen shyrshix gj bgaa yummy xaishaa yum gdni 2023-12-27 96.93.218.246

video?

Avatar

3.xxylgaich nartaigaa xolbodog+ chadgyi xymyystei ni xolboj Deeshlyylj mangasuin shynalt baliar bolgox xeregtxuix xuux zopilgotoi gyilagchni,+ xylgaichdaa tejeesen baidaltai 2023-12-27 96.93.218.246

NISMOG UBIDET + XYMYYSII ni KAMERIIN BICHLEGEER 1000 ni I s

Avatar

xylgailsan ytasni, chemdanaas FOTO fase bbookeer Xymyysuig zambraagyi cydlsan 2023-12-27 96.93.218.246

Internet TV MCS + xitad aild fS+ buchug bapumtp tabij- ymar zorilgotoi xamtragch ni +

Avatar

trkng genet garch irsen , Xymyysuig ashiglaj byrees xuisen bj 2023-12-27 96.93.218.246

t

Avatar

-2; ) buchug bapumtgyi not eligbl shynaxain sedeltei mashin zardag gej oilgoloo parklsanJeep boryet 2023-12-27 96.93.218.246

NZM walmrtuin apt kape xyyxentei cyygaagyi boy.

Avatar

ИРГЭН 2023-12-27 66.181.167.254

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВАР ,ТӨМӨР ЗАМЫН ВАГОНЫ НАЙМАА, СУРГАЛТЫН САНГИЙН ЛУЙВАР, НҮҮРСНЫ ХУЛГАЙ, АВТОБУСНЫ ЛУЙВАР ……..

Avatar

- jeep xylgailsn trkni NAZiM ychryylsan xoxipoloo, idni tsagdaad Joloo barixgyi jyramlagdsn bsn 2023-12-27 96.93.218.246

– w; dr shyyrganix gertee xpts opyylchx gsn , xamtragchni xychilsen bdltai, food stmp benf oopoo udnyy, opoo 100s xyns ugluu gj, darxnigan: chuni mungo bish ylcuix gj medee deer ozaartsan bsn.
mungutei yed ni oynaxaiptsgnidrxni xolboo abaxgyi+ ene zalyyryy xolbolt xuij xylgaich zantai yosyyd bn. 240 + 50$ shyyrgnuixaas zeelsen.

Avatar

xynuu trklsN Jeep zarsn bj;6500+ 3500Ks money ordw medgyi### ,Leetmonca navtgarx1 carg 2023-12-27 96.93.218.246

2015 reprtgp

Avatar

зочин 2023-12-27 202.21.117.194

Ромын пап монголд айлчилсан бас онцлох үйл явдал шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж