“Газын зурваст дайн удаан үргэлжилнэ”

“Газын зурваст дайн удаан үргэлжилнэ”

“Газын зурваст дайн удаан үргэлжилнэ”

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Даваа гаригт Газын зурвасын дайн дуусах болоогүй гэж мэдэгдээд түүний засгийн газар ХАМАС-ын эсрэг тэмцлээ зогсоож магадгүй гэсэн хэвлэл мэдээллийн таамаглалыг үгүйсгэв. Тэрбээр "Дайн удаан үргэлжлэх бөгөөд дуусах болоогүй" гэж Ликуд намын хууль тогтоогчдод хандан мэдэгджээ.

Израилийн агаарын довтолгооноос болж дор хаяж 70 хүн амь үргэдсэнийг оршуулгын ёслол ​​Газад Даваа гаригт болсон байна.

Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд 11 долоо хоног үргэлжилж буй дайны үеэр Газын зурваст Ням гаригийн шөнө хамгийн олон хүн амь үрэгджээ.

Христийн шашны уламжлал ёсоор Есүсийг 2000 жилийн өмнө Палестины баруун эрэг дэх Израилийн эзэлсэн Бетлехем хотод жүчээнд төрсөн гэж үздэг бөгөөд дайнаас үүдэн Зул сарын баярыг лам нар  цуцалжээ. Палестины Христэд итгэгчид Бетлехем хотод Зул сарын баярыг ердийн баяраар биш харин Газад энх тайвны төлөө залбирч, лаа асаажээ.

Хамас болон Исламын Жихад бүлэглэлүүд аравдугаар сарын 7-нд Израилийн хотуудад дайрч, 1200 хүний ​​амийг хөнөөсөн бөгөөд энэ үеэр  240 гаруй хүнийг олзолсны 100 гаруйг нь барьцаанд байгаа гэж Израилийн албаныхан мэдээлсэн байна. Түүнээс хойш Израиль нарийн Газын зурвасыг бүсэлж, ихэнх хэсгийг нь сүйрүүлсэн.

Даваа гаригт Газын эрх баригчдын мэдээлснээр Израилийн агаарын довтолгооны улмаас 20,700 орчим хүн амь үрэгдсэний 250 нь сүүлийн 24 цагийн дотор байна.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS RECORDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-26 15.235.182.183

israil mandtugai.

Avatar

Нэргүй 2023-12-26 202.21.108.23

Мандтугай

Avatar

Нэргүй 2023-12-26 66.181.189.179

manai nowar hed haan bn?

Avatar

Нэргүй 2023-12-26 66.181.182.83

САнхүүжилт өгөөгүй болохоор биеэ үнэлэхгүй шд, хахаха.

Avatar

Нэргүй 2023-12-26 202.131.225.197

ted naraar yah ged bdgiin?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж