“СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ ТӨВ”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ОЮУНТУЯТАЙ СОНГУУЛИЙН БҮСЧИЛСЭН ТОЙРОГ СЭДВЭЭР ЯРИЛЦЛАА.
-Ирэх 2024 оны сонгуулийг бүсчилсэн тойргоор буюу аймаг, дүүргүүдийг нэгтгэсэн байдлаар зохион байгуулах нь. Судлаачийн зүгээс үүний давуу болон сул талыг хэрхэн харж байна даа?
-Тойргийг бүсчилж томсгох нь урт хугацаандаа давуу байдал авчирч болно. Улстөрчид энэ сонгуулийн бүсчилсэн санал хураалтыг сонгож буй үндэслэлээ Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг бүс нутгаар нь хийх давуу талтай. Дээр нь төсвийн хуваарилалтыг илүү сайжруулах гэж тайлбарлаж байгаа. Миний харж байгаагаар аймаг, нийслэлд төсвийг тарамдуулдаг. Өнөөдрийг хүртэл тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэж чадаагүй зэрэг нь сонгуулийн тойргийн хил хязгаар тогтоох улс төрийн шийдвэрүүдийн үр дагавар байж болно.
Гэвч нөгөө талаараа улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэл, дотоод ардчиллын асуудал тулгамдаж байгаа. Төсвийг хэсэг бүлэг хүмүүс хувьдаа болон улс төрийн зорилгоор ашигладаг ёс зүйн хариуцлагын асуудал илүүтэй шүү дээ.
Аль ч тохиолдолд сонгуулийн тойргийг тогтоохдоо бүх талын оролцоог хангах ёстой. Бүх талын зөвшилцлийн дүнд хийх ёстой ажил. Зөвхөн парлемтад суудалтай улс төрийн 3 намын хэмжээний асуудал биш. Улс төрийн сонгууль өөрөө ард бүхэн төрийн эрх барих эрхээ эдлэх үндсэн зарчимтай. Тэр утгаараа 2.3 сая сонсогчийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Сонгогчдоос асуух нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, УИХ-аас гаргаж байгаа шийдвэр учраас Хууль тогтоомжийн тухай хуулиар тэндээс гарах шийдвэрийг ямар дараалал явуулах ёстой байдгийг мөрдөх хэрэгтэй. Ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа олон нийтийн оролцоог хэрхэн хангаж байгаа зэрэг асуудал байна. Тэр нарийн дэг журмууд хэрэгжсэнгүй.
-Өнөөдрийн нөхцөл байдалд сонгуулийн тойргийг огцом томруулах нь нэр дэвшигчдийн шударга өрсөлдөөнд хэрхэн нөлөөлөх бол. Тухайлбал, шинэ залуу олон эмэгтэй нэр дэвшигчдэд халгаатай сонгууль болох магадлалтай гэдэг шүүмжлэл байна?
-Ер нь сонгуулийн тойргийг тогтоохдоо хамгийн гол авч үзэх ёстой асуудал төлөөллийг ямар зарчмаар хангах вэ гэдэг асуудал. Мөн нэр дэвшигчдийн шударга өрсөлдөх зарчмыг баримтлах ёстой. Сонгууль өөрөө бүх нийтийн байх ёстой. Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд сонгуулийн тойргийн хил тогтоох зарчим хамаарч байгаа. Тоглоомын дүрэм урт хугацааны өмнө тодорхой болсон тохиолдолд сонгуульд нэр дэвшигчид тэгш гараанаас гарч өрсөлдөж чадна. Өөрөөр хэлбэл, сонгууль болохоос хэдхэн сарын тойргийн хил хязгаар тогтоож, бүсчилсэн томсгосон тойргийг анх удаа сонгож байгаа нь тэгш шударга өрсөлдөөний зарчимд нийцэхгүй. Сонгуулийн хууль тогтоомжид нэр дэвшигчдийг дэвшүүлэх, хэдий хугацаанд хэрхэн өрсөлдөх зэргийг нарийн зааж өгсөн. Цөөн хоногийн хугацаанд сурталчилгаа хийнэ.
Жижиг тойрогт тохирсон сонгуулийн үйл явцтай мөртлөө хамгийн сүүлийн мөчид сонгуулийн тойргоо томруулж байгаа. Энэ тохиолдолд нэр дэвшигчид 1000 км үргэлжлүүлэх сонгуулийн тойрогт сурталчилгаагаа хийж амжихгүй. Сонгогдох эрхэнд халтай гэдэг үнэн. Сонгогчид хангалттай мэдлэг мэдээлэл авч чадахгүй байгаа нь иргэдийн сонгох эрх зөрчих хэлбэр мөн.
Сонгуулийн үндсэн суурь зарчмуудыг сонгуулийн тойргийг тогтооход харгалзан үзэх ёстой. Тэгш эрхийн зарчмууд ч хөндөгдөж байгаа. Нэг тойрог нь 100 мянган сонгогчтой байхад, нөгөө тойрог нь 300 мянган сонгогчтой байдаг. Жишээ нь, нийслэлийн захын дүүрэг хоёр мандат байхад орон нутгиийн нэг тойрогт 10 мандат байж болох зүйл ярьж байна. Тэгш байдлын зарчимд сонгогчдын өгч буй саналын жин гэдэг ойлголт байдаг. Олон нийтийг төлөөлж буй УИХ-ын гишүүд адил тооны хүнийг төлөөлөх эрхтэй. Магадгүй, Баян-Өлгий аймгийн сонгогчдыг гурван гишүүн төлөөлж байхад зэргэлдээх Ховд аймгийн сонгогчдыг илүү олон хүн төлөөлөх гэх мэт тэгш байдлын зарчмыг гажуудуулж байна.
-Тойргийг томсгосноор сонгуулийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Энэ нь нөгөө хэн мөнгөтэй давуу байдал руу эргээд хөтлөхгүй юу?
-Бид 2019 онд баталсан хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэр өөрчлөлтийн үзэл баримтлал буюу анхны зорилго нь сонгуулийн зардлыг бууруулах байсан. Аль болох мөнгөний хамааралтай хэсгийг багасгах замаар сонгуулийн зардлыг бууруулах байсан. Одоо ингээд тойрог бүсчилсэн байдлаар томруулахаар нөгөө хуулийн маань анхны зорилгодоо нийцэхгүй. Тойрог томссоноор зардал нэмэгдэхээс өөр аргагүй. Том тойрог дээр маш богино хугацаанд сонгууль хийхийн тулд зардлаа өсгөнө. Энэ байдал нь мөнгөний боломж тааруу шинэ залуу нэр дэвшигчдэд ээлтэй үр дагавар авчирна гэж бодохгүй байна. Эцсийн дүндээ УИХ гэдэг бол төлөөллийн байгууллага. Тиймээс Монгол Улс хүн амын бүлгүүд, газар нутгаа харгалзан сонгуулийн тойргийг тогтоох ёстой. Нөгөө талаасаа сонгогчийн хувьд төлөөлж чадах хүн гэдэг итгэл үнэмшлээр сонголтоо хийх ёстой. Тэгэхээр бүс нутгийн тойрог гэдэг өнөөдрийн хувьд зохимжтой сонголт биш гэж судлаачийн хувиас харж байгаа.
Бид сонгуулийн холимог системийг хоёр дахь удаагаа оруулж ирсэн. Уг тогтолцоогоор 48 мандатаар сонгогдсон гишүүн аль нэг тойрог төлөөлөхгүй. Тэд улс орны хөгжлийн бодлого төлөвлөлтөд бүс нутгийн хараатайгаар илүү анхаарч ажиллана. Төлөөллийн байгууллагаа сонгох гэж байгаа учраас 2020 оны 2-3 мандаттай тойрог илүү зохимжтой байж магадгүй.
Бид өмнө нь бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлалаа маш олон удаа баталсан. Гэтэл үүнийг зөвхөн сонгуулийн тойргоор засчих юм гэж нь зохимжгүй. Энэ нь хэт өрөөсгөл ойлголт.
Нэргүй 2023-12-26 202.131.225.53
сонгогчдоо боловсруулах соён гэгээрүүлэх ажлаа сайн хийгээрэй түрүүчийн захирал АН ны төлөөлөл намаа ярьсаар дууссан байдаг түүнийг бүү давтаарай
Тэгш бус шудрага бус 2023-12-26 202.126.89.43
Одоогийн олон танигдсан улс төрсчид ялангуяа УИХ-н гишүүдэд дахин сонгогдох боломж нь илт давуу буюу тэдэнд ээлтэй хэлбэрээр энэ удаагийн сонгууль явагдах нь. Шинэ залуу улс төрчийг хэн ч танихгүй учраас УИХ-д сонгогдох боломж бараг л байхгүй. Энэ нь сонгогдох эрхээ эдлэхэд тэгш бус, шудрага бус гарааны нөхцөл болж байна. Тэгээд манай ард түмэн танихгүй бурханаас танидаг чөтгөр нь дээр гэдэг философитой билүү, тэгээд мөнгөө ирээдүйгээ худалдана
Нэргүй 2023-12-26 202.21.108.23
Тодорхой
Нэргүй 2023-12-26 66.181.188.13
Бүсчилсэн хөгжлийн концепцийг зөвхөн сонгуулийн тойрогтой холболоо гэх нь буруу л даа ! Тэр чухал үзэл баримтлалын нэгэн өнцөг нь сонгуулийн тойрог гэж л ярихаас, сонгуулийн тойрогтой холбох нь буруу гэж болох гүй шүү дээ. Логик сэтгэлгээгээ сайн хөгжүүлэх хэрэгтэй шүү,'ялангуяа СУДЛААЧ хүн !
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:ТӨРИЙН АЖЛЫГ ЦОГЦООР ЛОГИК АГУУЛГАТАЙ ХИЙВЭЛ ҮР ДҮН ГАРАХ НЬ ДЭЭР БАЙДАГ ЮМ 2023-12-26 59.153.114.148
Энэ ажлыг цогцоор нь утга агуулгатай хийе гэвэл эхлээд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлогоо шинэчлээд дараа нь засаг захиргааны өөрчлөлтөө үүндээ уялдуулан өөрчлөөд, үүний дараа үүнтэйгээ уялдуулан сонгуулийн тойргоо тогтсон бол иж бүрэн болох юм. Засаг захиргааны өөрчлөлт хийнэ гэдэг цаг хугацаа орно гэвэл ядаж бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа шинэчлээд сонгуулийн тойргоо тогтож болмоор.
ИРГЭН 2023-12-26 103.57.93.16
Зөв шүү. Юуны өмнө хөгжлийн бодлогоо тодорхойлох ёстой. Энэ нь хүнд,хөнгөн үйлдвэрүүд тэдгээрийн байршил, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг тэнцвэржүүлхэд чигэлсэн нийгэм соёлын цогц арга хэмжээ гэх мэт хөгжлийн бодлогыг тоорхойлж түүнийгээ хэрэгжүүлэх төсөв мөнгөний бологодоо тусгах замаар бүсчилсэн хөгжил яригдах учиртай бизээ. Томсгосон тойрогт олон нэр дэвшигчидийг сонгогчид танихгүй, мэдэхгүй тааж л сонгох болж байх шиг. Энэ мэт зүйлийг арай эрт бодож боловсруулсан бол зүгээр байсан бизээ.