Хурцадмал байдлыг үл харгалзан Пашинян ОХУ-д айлчиллаа

Хурцадмал байдлыг үл харгалзан Пашинян ОХУ-д айлчиллаа

Хурцадмал байдлыг үл харгалзан Пашинян ОХУ-д айлчиллаа

Арменийн ерөнхий сайд Никол Пашинян Даваа гаригт Санкт-Петербургт болсон Евразийн эдийн засгийн холбооны дээд зөвлөлийн хуралд оролцжээ.

Пашинян өнгөрсөн онд Москва тэргүүтэй аюулгүй байдлын эвслийг Арменид сургуулилт хийхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Түүгээр ч үл барам эвслийн дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзсан нь Оросын дургүйцлийг төрүүлсэн юм. Мөн Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын гэрээнд Армени нэгдэн орсон нь даарин дээр давс нэмсэн хэрэг болжээ. 

Тэгвэл хоёр улсын харилцаа хурцдаад буйг үл харгалзан Пашинян ОХУ-д айлчилж, эдийн засгийн хамтын ажиллагааны амлалт өглөө. Тэрбээр "Евразийн эдийн засгийн холбоо болон түүний эдийн засгийн зарчим улс төрийн амбицтай уялдах ёсгүй" гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

Ирэх онд Армени улс Евразийн эдийн засгийн холбоог даргална. Тиймээс "Армени улс холбоог даргалах үед бүс нутгийн интеграцид саад учруулах улстөржилтийг дарахыг хичээж ажиллана" гэж Пашинян хэллээ. Үндсэндээ Армени улс Евразийн нэгдлийг улстөржүүлэх гэсэн бүхий л оролдлогыг дарахыг хичээж байна. 

Евразийн эдийн засгийн холбоо нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Орос давамгайлсан эвсэл юм. Тус холбоонд ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Кыргызстан улсууд багтдаг. Үйл ажиллагааны хувьд бүс нутаг дахь бараа, үйлчилгээний чөлөөтэй хөдөлгөөнийг дэмждэг. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2023-12-26 202.5.202.2

Армен-тай аюулгүй байдлын гэрээтэй Орос шүү. Гэтэл яахав Армен бас Украйн шиг баруун баруун гэсэн л юм билээ. Тэр ч яахав. Гэтэл Турктай тохиролцох тохиролцооны хүрээнд Армены уулын Карабахыг Азарт зарчихсан. Армен мэдээж уурлана. Цаагуураа Оросын эрх ашгийн төлөө бол Арменийг л зарчихсан хэрэг. Гээд Армен-д барууныхан жишээ нь з****г зарахгүй. Оростой аюулгүй байдлын гэрээтэй. Орос-д эргээд ирнэ өөр арга бхгүй. Монгол яг ийм нөхцөлтэй.

Avatar

Нэргүй 2023-12-26 202.126.89.5

Барууныханаас Орос нь дээр байхоо, Танихгүй газрын бурхнаас таньдаг чөтгөр дээр гэдэг дээ. Манайх мэдвэл зохино.

Avatar

Оноч 2023-12-26 66.181.161.123

Оросын тоглолт бол хүнд шүү дээ…

Avatar

Зочин 2023-12-26 59.153.114.148

Орос АЗЕРБАДЖАНТАЙ САЙН ХАРЬЦААД ИРЭХЭЭР АРГАГҮЙ ЭРХЭНД ЭНЭ НӨХӨР ОРОСТ ИРЖ Л ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж