Хүүхдийн гар, хөл хүйтэн, цонхийж халуурвал эмчид хандаарай

Хүүхдийн гар, хөл хүйтэн, цонхийж халуурвал эмчид хандаарай

Хүүхдийн гар, хөл хүйтэн, цонхийж халуурвал эмчид хандаарай

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр томуу, томуу төст өвчний тархалттай холбогдуулан мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст өвчний тархалт өмнөх оныхоос 9 хувиар, өмнөх долоо хоногоос 4.3 хувиар өсөлттэй гарсан байна. Уг өвчний вирус 15 хүртэлх насныхан дунд  хамгийн өндөр хувь эзэлж буй ажээ.  Иймд хүүхэд өвдсөн тохиолдолд эцэг, эхчүүд юуг анхаарах шаардлагатай талаарх зөвлөмжийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч А.Оюунчимэг өглөө.

-Хүүхэд томуу, томуу төст өвчнийг жилдээ 4-6 удаа тусаж болно. Хэр зэрэг их давж гарч чадах вэ гэдэг нь биеийн эсэргүүцлээс шалтгаална. Хүүхдүүд их халуурч байгаа.  Эцэг, эхчүүд хоёр зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, халуураагүй байхдаа орчны сонирхол буурах, халуураагүй байхдаа хоолоо идэхгүй бол өвчтэй хүүхдийн шинж.

Унтаараад байвал хүндэрч байгаагийн шинж.  Халуурч байгаа үед хүүхэд хоол иддэггүй учраас халууныг нь буурахаар хоол өгөх ёстой.

Улаан халууралт гэж ярьдаг. Хүүхдийнхээ гарыг нь бариад үз, халуун. Хөл нь мөлүүхэн. Царайг нь харахаар хацар нь улаарчихсан.  Улаан халууралтын үед шулуун гэдсээр нь  халуун бууруулах лаа/фарацетомол/ хийнэ. Хэрвээ хүүхэд гар нь хүйтэн, хөл нь хүйтэн, цонхийгоод, эрээнтэж халуураад байвал эмчид хандах шаардлагатай. Заавал хүн ихтэй эмнэлэг рүү явах шаардлагагүй.  Өрхийн эмчид хандаж болно. Өрхийн эмнэлэг 20.00 цаг хүртэл ажиллаж байгаа.

Хүүхдээ халуураагүй үед зургаан сар хүртэлх хүүхдийг  сайн ажигла. Амьсгалах бүртээ яраглаад л байвал яаралтай эмчид ханд. Энэ ханиад туссан хүүхэд  маш их суулгаж байгаа. Суулгахын өмнө эхлээд бөөлжиж байгаа. Халууралтай, цустай суулгаж байгаа бол яаралтай эмчид ханд.

Бөөлжсөний маргааш суулгаж байгаа бол уулгана. Хэдэн миллитр суулгаж байна,  суулгасны хэмжээгээр шингэн өг.

Дөнгөж өнгө нь хувирсан баахуу уулгаж болно, буцалсан ус уулгаж болно. Өтгөн юм уулгаж болохгүй.

Суулгаж байгаа хүүхдэд иддэг хоолыг нь 24.00 цагт нь багтаан өгнө. Хэрвээ хүүхэд нэг аяга бантан иддэг бол араас нь хөөгөөд л өгөөд байа. Суулгаж байгаа хүүхдийн хоол нь багадаад ирэхээр турдаг. Хүүхдийн жин хэвэндээ байвал үе шатаараа намдана. Энэ хооронд усгүйжүүлж болохгүй, турааж болохгүй. Эмч нарт үзүүлсэн бол хүүхдэд шаардлагатай зөвлөгөөг өгнө. Гэхдээ эмнэлэгт ирж бөөгнөрөл үүсгэх шаардлагагүй. Халуурсан ч нэг их амьсгаадахгүй бол утсаар зөвлөгөө аваад, өрхийн эмчид хандаж болно. Харин өндөр халуурч, амьсгаадаж байгаа бол яаралтай эмчид хандах шаардлагатай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Suhbaatar V 2023-12-26 203.91.115.49

Эмнэлэг өвчин зовлонгоосоо салъя гэвэл эрүүл мэндийн салбарын хүнээ нэр дэвшүүлэх хэрэгтэй байна. Тэгээд Эрүүл мэндийн салбарын хүнээ эрүүл мэндийн сайд болгочихвол энэ бүх ханиад томуу арилан даа

Avatar

M.Ganjaw 2023-12-26 203.91.115.37

Энэ Монгол улсын төр засагт эрүүл мэндийн салбарын хүн бол яг үнэндээ алга. Эрүүл мэндийн салбарын хийж бүтээсэн хүнээ улсын их хуралд дэвшүүлээд гаргаж чадвал Монголчууд бид өвчин зовлонгүй амьдрах болно оо

Avatar

Нэргүй 2023-12-26 203.91.115.37

Я

Avatar

B.Ganchuluun 2023-12-26 203.91.115.43

Тэр засаг төрөөс төрийн бодлогоор эрүүл мэндийн асуудалд анхаарвал бид ийм өвчин тусахгүй байж болхооршдээ. Эрүүл мэндийн салбарын хүнийг улс төрд оруулаад гаргавал бидний хүүхдүүд болон бид нар өөрсдөө өвчлөлд өртөхгүй байх боломжтой байна

Avatar

A.Tuwshin 2023-12-26 203.91.115.49

Энэ мэт маш олон өвчнүүд улсаар минь дүүрэн байна хоёрын хооронд бодлого ярьдаг хэрэггүй улс төрчдийн оронд эрүүл мэндийн салбарын хүнээ улсын их хуралд оруулцгаах хэрэгтэй

Avatar

G.Enhhuu 2023-12-26 203.91.115.49

Хайран сайхан залуус минь ард иргэд нь ингээл өвчлөөл байдаг. Монгол улсын эрүүл мэндийн стандарт бол юу ч биш дэлхийдээ харьцуулагдах хэмжээнд биш бид энэ асуудлаа шийдэхийн тулд эрүүл мэндийн салбарын хүнээ гаргаж ирэх хэрэгтэй

Avatar

B.Saranchimeg 2023-12-26 203.91.115.49

Бид энэ төрийг нарын мэргэжлийн хүмүүсээр дүүргэж байж л бүх асуудлууд арил наа эрүүл мэндийн салбарын хүнийн гаргах хот төлөвлөлтийн мэргэжлийн хүнийн гаргах гэх мэт

Avatar

Б.Эрдэнэдалаы 2023-12-26 202.55.188.125

Гадуур дүүрэн өвчлөл бид нар зүгээр эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн хүнийг төрд гаргая аа одоо байгаа бүх улс төрчид дандаа мөнгөний төлөө бид ийм их өвчлөлдөө баригдмааргүй байвал эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүнийг төрд гаргаж ир яа

Avatar

Нэргүй 2023-12-26 59.153.114.224

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ А.ОЮУНЧИМЭГ ТА ҮНЭХЭЭР ЧАДВАРТАЙ, СЭТГЭЛТЭЙ, АЖИЛДАА ЭЗЭН БОЛСОН, ОЛОН ХҮҮХДЭД, ОЛОН ГЭР БҮЛД БУЯН БОЛСОН АЧТАН ШҮҮ. ТАНЫ АЧ ТУСЫГ ҮРГЭЛЖ САНАЖ ЯВДАГ. ТАНДАА САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ.

Avatar

Нэргүй 2023-12-26 66.181.185.253

Хувийн эмнэлгүүдийн эмч нар хүн судлал байнга хийдэг юм. Энэ зун Гранд Мед эмнэлгийн нурууны туслах эрэгтэй эмчид үзүүлэхдээ гадаад явах гэж буйгаа хэлсэн чинь "Хаашаа явах гэж байгаа юм бэ? Яах гэж яваа юм?" гэж бид нараас асуусан. Чааваас, бүх монголын эрчүүд хүүхэн болчихсон буюу транс-сексуаль болчихсон юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж