Иран генералын үхлийн төлөөсийг Израиль төлнө

Иран генералын үхлийн төлөөсийг Израиль төлнө

Иран генералын үхлийн төлөөсийг Израиль төлнө

Ираны Исламын хувьсгалт гвардын топ генерал Рази Мусави Даваа гаригт Сирид амиа алдсан. Түүнийг Израилийн тал хөнөөсөн гэж үзэж байна. Тодруулбал, Рази Мусави Дамаскийн захын дүүрэг Сайида Зейнабт Израилийн агаарын цохилтод өртөж нас баржээ. 

Рази Мусавигийн үхлийн төлөөсийг Израиль төлөх болно гэдгийг Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси анхаарууллаа.

"Израиль энэ гэмт хэргийнхээ төлөөсийг төлөх л болно. Энэ бол бүс нутаг дахь сионист дэглэмийг булаан авч буй арчаагүй хэлбэр гэдэг нь эргэлзээгүй" гэж Раиси хэллээ. Ираны Гадаад хэргийн сайд Хуссейн-Абдоллаиан ч бас Мусавигийн талаар жиргэжээ. "Израиль хүндхэн зүйлтэй тулгарлаа. Мусави бол Иран болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө олон жил зоригтой тэмцсэн генерал" гэж тэр жиргэсэн байна.

Харин Израилийн Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари агаарын довтолгооны талаар тайлбар өгөхөөс татгалзав.

Израиль болон Хезболла бүлэглэл хоорондын харилцаа хурцадмал байгаа үед энэхүү агаарын цохилт боллоо. Газын зурвасын мөргөлдөөн эхэлснээс хойш Иран, Израилийн харилцаа улам хурцадсан.

Мусави нь 2020 онд АНУ-ын агаарын цохилтоор амиа алдсан Ираны генерал Кассем Сулейманигийн ойрын холбоотон байв. Тэрээр Иран, Сирийн хоорондын цэргийн холбоо харилцааг зохицуулдаг гол хүн байжээ. Түүнчлэн Хезболла бүлэглэл рүү зэвсэг нийлүүлэхэд оролцсон хүн юм.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорж 2023-12-26 202.55.188.99

муслим шашинтангууд б**в салтаа самаа л бодсон хардсан эмдээ хууртан гэхээс ухтлээ айхаас бус суртэй олигтой юмгуй хий хоосон суртэй суржин мэдэгдэл хийхээс хэтрэхгуй юм ба даа тм л чухал юм бол дайраач дэлбэлээч пужин дроноо харваач

Avatar

Зочин 2023-12-26 103.212.118.153

дээр Иракт бас нэг генералыг нь АНУ нурхахад бас ингээд л занаад байсан, тэгээд сүртэй юм болоогүй дээ, тэгсхийгээд л мартагдсан ш дээ

Avatar

Нэргүй 2023-12-26 66.181.182.24

эд яаж ч чадахгүй

Avatar

Нэргүй 2023-12-26 15.235.182.183

hoid so shig dandaa hudlaa orildog yum kkk.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж