Украин хүүхдүүдийг хөнөөхийг уриалсан сэтгүүлчийг хордуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.12.26-нд нийтлэгдсэн

Украин хүүхдүүдийг хөнөөхийг уриалсан сэтгүүлчийг хордуулжээ

Украин хүүхдүүдийг хөнөөхийг уриалсан сэтгүүлчийг хордуулжээ

ОХУ-ын "RT" сувгийн хөтлөгч асан Антон Красовскийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Украины Цэргийн тагнуулын агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр түүнийг хордуулсан байж болзошгүй. Өнгөрсөн долоо хоногийн эхээр түүний бие муудаж эхэлжээ. 

Антон Красовский телеграмдаа "Долоо хоногийн эхээр миний гэдэс өвдөж, дараа нь ухаан алдаж унасан. Улмаар эмнэлэгт хүргэгдлээ. Аажим аажмаар эдгэрч байна. Би амьд байна, амьдарна. Би тэдний санаснаас ч удаан амьдарна. Тэднээс удаан амьдарна. Ямар ч эргэлзээгүй, ялалт биднийх" гэж бичжээ. 

Украины эрх баригчид өмнө нь Оросын түрэмгийллийг дэмжиж, украинчуудыг хоморголон устгахыг уриалсан хэргээр Красовскийг буруутгаж байсан. Тиймээс түүнийг өөрийг нь байлцуулалгүйгээр таван жилийн хорих ялаар шийтгэсэн. 

Антон Красовский өнгөрсөн оны аравдугаар сард украин хүүхдүүдийг живүүл, шатаа гэж уриалж байжээ. Мөн "Украин гэдэг улс огт байх ёсгүй" гэж хэлж байсан удаатай. 

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж