Нэгдүгээр сард ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч болзошгүй

Нэгдүгээр сард ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч болзошгүй

Нэгдүгээр сард ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч болзошгүй

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.


Нэгдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -24…-30 градус, Увс нуур, Дархадын хотгороор -30…-34 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -12…-18 градус, бусад нутгаар -18…-24 градус хүйтэн байдаг байна.

Сарын эхээр ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дундажаас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дундажаас 3–5 градусаар хүйтэн байна. Харин сарын дунджаар нь аваад үзвэл нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дундажаас дулаан, харин төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, говь талын нутгаар дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховдын өмнөд болон Говь–Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дундажаас дулаан, бусад нутгаар дундажийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дундажаас 3–5 градусаар дулаан, бусад хугацаанд олон жилийн дундажаас 3–5 градусаар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн ихэнх хэсгээр олон жилийн дундажийн орчим, бусад нутгаар олон жилийн дундажаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дундажийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дундажаас 2–4 градусаар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дундажаас 2–5 градусаар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дундажаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг болон Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3 градусаар дулаан, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас 1–2 градусаар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэдзарим газраар цас орж, салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 2–4 градусаар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 2–4 градусаар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас орж, цасан шуурга шуурч болзошгүй.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-26 103.145.234.35

яг л юмжирдулам шиг юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж