“600 автобус ирэх оны нэгдүгээр сард багтаж ирнэ”

Хуучирсан мэдээ: 2023.12.26-нд нийтлэгдсэн

“600 автобус ирэх оны нэгдүгээр сард багтаж ирнэ”

“600 автобус ирэх оны нэгдүгээр сард багтаж ирнэ”

НЭМЭЛТ:

Парк шинэчлэлтийн хүрээнд 600 ширхэг автобусыг БНХАУ-ын үйлдвэрээс худалдан авах асуудлаар НЗДТГ-аас тодруулахад “Гэрээнд заасан хугацаагаар буюу арванхоёрдугаар сарын 28-н гэхэд 35 автобус Монгол улсын хилээр орж ирнэ. Мөн нэгдүгээр сарын 10-ны дотор ахин 35 автобус, үлдсэн 530 автобус нэгдүгээр сарын 31-ний өдрийн дотор орж ирэхээр байгаа. Хянан шалгах ажлын хэсэг хоёр үндсэн газарт ажиллана.

Арванхоёрдугаар сарын 28-нд БНХАУ-ын Эрээн хотод автобусны урьдчилсан үзлэг хийгдэнэ. Автобуснууд 1000 гаруй км-ийн цаанаас ирж байгаа учраас тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, бүрэн бүтэн байдлыг шалган улсын хилээр гаргана.

Хоёр дахь үзлэг нь автобусны үзүүлэлт үндсэн шалгуурт нийцэж байгаа эсэхийг Улаанбаатар хотод шалгана. Энэ удаагийн тендер шалгаруулалт олон нийтэд ил явагдсан. Тендер зарлагдсан хугацаанд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван аж ахуйн нэгж бидэнд үнийн саналаа ирүүлснээс үнийн санал болон техник үзүүлэлтээрээ БНХАУ-ын “Ютон баз” автобусны компани шалгарсан. Нийт үнийн дүн 165 тэрбум төгрөгийн дүнтэй бөгөөд 600 ширхэг автобус нийлүүлэгдэж байгаа. Эхний ээлжийн автобуснуудыг нэгдүгээр сарын нэгний дотор үйлчилгээнд оруулах төлөвлөгөөтэй байгаа. 600 ширхэг автобус авснаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийгдээд дуусч байгаа. Гэхдээ шинэ чиглэл, төлөвлөлт зохион байгуулсны дараа хэрвээ хүрэлцээ муутай байвал ахин худалдан авалт хийнэ. Мөн өнөөдөр бид гаалийн баталгаат агуулахаас дунд багтаамжийн 50 автобусаа авах ажлаа хийлээ. Дунд багтаамжийн 18 болон түүнээс дээш суудалтай автобусаа нийслэлийн алслагдсан дүүргийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

ЭХНИЙ АВТОБУСУУДЫГ ШИНЭ ЖИЛЭЭС ӨМНӨ ОРУУЛЖ ИРНЭ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2023.12.26/ шинэ автобус ирж байгаа талаар мэдээллээ. Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт БНХАУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгарсан. Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Yutong Bus Co.,Ltd өнгөрсөн Баасан гаригт гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байхаар тусгасан.

Тэгвэл эхний ээлжийн автобус өчигдөр Эрээний чиглэлд гарсан байна.

Оноос өмнө шинэ автобуснууд ирэх бөгөөд ирэх долоо хоногт хүлээлгэж өгөх аж. Хүлээж авах, хяналтын ажлын хэсэг гарсан байна. Тендер сонгон шалгаруулалтаас хойш гэрээний хэсгүүдийг хянах, хуваариудыг нарийн тохиролцох зэрэг яриа хэлэлцээр үргэлжилсэн учраас оруулж ирэх цаг хугацаа хойшилсон гэдгийг нийслэлээс онцолсон. Автобусыг үйлчилгээнд гаргахын өмнө төлбөрийн систем суурилуулах, даатгалд хамрагдах гэх мэт дагалдах ажлууд үргэлжлэх аж.

Мөн хоёрдугаар сарын 1-н гэхэд бүх автобусыг нийлүүлсэн байхтай холбоотойгоор төлбөрийн системийг шийдэх, зогсоолыг нэмэгдүүлэх, чиглэлүүдийг зөв төлөвлөж, хуваарилах ажлууд ч эхлээд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж