Ким Жон Уны магтууг бурхны магтуу болгон сольжээ

Ким Жон Уны магтууг бурхны магтуу болгон сольжээ

Ким Жон Уны магтууг бурхны магтуу болгон сольжээ

Хойд Солонгост зул сарын баяр тэмдэглэхийг хориглосон. Гэвч энэхүү хориг нь идэвхтнүүдийн баярын мэндчилгээг хориглож чадсангүй. Тухайлбал, Библийн сургааль зэргийг суулгасан флаш дискийг лонхонд хийгээд Шар тэнгисээр дамжуулан Хойд Солонгост хүргэжээ.

"Бид Хойд Солонгос руу мэдээлэл хүргэхийн тулд газар, агаар, далай гээд бүх арга замыг ашиглана. Энэ нь өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Солонгосын ард түмэнд нэн чухал тусламж үзүүлэх зорилго бүхий Үнэн ажиллагааны нэг хэсэг юм" гэж Вашингтон Д.С.-д төвтэй Хойд Солонгосын эрх чөлөөний эвслийн тэргүүн Сюзанне Шолте хэлжээ.

Тус эвсэл нь 17 лонх Хойд Солонгос руу илгээсэн. Лонхнуудад нэг ам.долларын дэвсгэрт, нэг ам бүлийг бүтэн долоо хоногийн турш хооллож хүрэлцэх цагаан будаа зэргийг хийжээ.

Харин флаш дискнүүдэд үгийг нь өөрчилсөн Хойд Солонгосын дууг суулгажээ. Тодруулбал, Ким Жон Уныг магтан дуулсан дууны үгийг бурхныг магтан дуулсан болгон өөрчилсөн байна. Мөн К-поп дуунууд, Конгрессын зарим гишүүний хэлсэн Хойд Солонгосын ард түмний эрх чөлөөг сурталчилсан дуут мессеж зэргийг суулгажээ.

Хойд Солонгосын эрх чөлөөний эвсэл байгууллага 2022 оноос эхлэн тус улсад илгээмж илгээж эхэлсэн. Мөн Хойд Солонгост хүргэх боломжтой бараа бүтээгдэхүүн цуглуулах хөтөлбөрийг америкчуудын дунд эхлүүлжээ. Тус эвслийн ачаар гадаад ертөнцийн талаар мэдээлэлтэй болсон хойд солонгосчуудын тоо нэмэгдсээр байгаа гэв.

"Хойд Солонгост удирдах албан тушаал хашигсдад өглөө бүр хоёрхон сонголт л тулгардаг. Нэг бол Ким Жон Унд үнэнч боол байх, эс бол тэдний гэр бүлийнхний үхлийг хүлээх. Тийм ч учраас маш олон хүн тэндээс зугтаж эхэлсэн. Зөвхөн хоолны төлөө бус эрх чөлөө, сайн сайхан амьдралын төлөө тэд зутгдаг" гэж Сюзанне Шолте хэлжээ.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-26 66.181.161.232

магт дуу

Avatar

Нэргүй 2023-12-26 139.5.216.253

Хүмүүсийн бялдуучлал гэж энэ дээ. хэрвээ дэглэм нуран унавал хамгийн түрүүнд бялдуучид л нулимж эхэлдэг юм даа

Avatar

Нэргүй 2023-12-26 202.126.88.179

ХОЙД СО-Д АВИЛГА ,ШУНАЛТНУУДЫН ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ САЙН ТАЛ БАЙНА. ДЭЛХИЙ ДАЯАРАА ШАХУУ ХААЖ БООЖ, ХОРИГ СААД ТАВЬЖ БАЙХАД АМЬДРААД Л БАЙНА ГЭДЭГ НЭГ ЮМ ХЭЛЭЭД Л БАЙНА ДАА. ЦӨМИЙН з****г ХӨГЖҮҮЛЖ АНУ ТЭРГҮҮТНИЙГ АЙЛГАЖ ЧАДААД БАЙНА.

Avatar

Нэргүй 2023-12-26 139.5.217.236

ЧИ ГЭР БҮЛЭЭ АВААД ОЧВОЛ ЯАСЫН БЭ ХӨ

Avatar

Оноч 2023-12-26 202.5.202.2

Ийм эргүү юм ярьдагаа больчих тэх үү… АНУ сайхан байна. тэгээд юу гэж би гэр бүлээ аваад явах ёстой юу. Үгүй шүү новшоо… манай гэр бүлийн бүх гишүүд АНУ явъя гэвэл бүгд 10 жилийн виз-тэй бид 3 жил тутам 1 АНУ амралтаараа явдаг. Гээд бид тийшээ нүүхгүй за юу малаа. АНУ гоё очиж амарч мөнгө үрэхэд гоё газар.

Avatar

зочин 2023-12-26 202.126.89.71

Хойт солонгосийг элдвээр муулсан энэ бүх сурталчилгаа бол манай ардчилагч гэх нөхдийн гүтгэлэг. Барууны эздийнхээ даалгавараар хийж хэрэгжүүлж буй ажил нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж