"Төрийн ордон" эзгүйрч, төрийн ажил эзэнгүйдэв

"Төрийн ордон" эзгүйрч, төрийн ажил эзэнгүйдэв

"Төрийн ордон" эзгүйрч, төрийн ажил эзэнгүйдэв

УИХ-аас ирэх 2024 оны төсвийг батлах үеэр нэг их хөл хөөрцөг болж УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо төсөв тавиулахын тулд унатах нойроо умартан гүйлдсэн. Ингээд хуулийн хугацаанд төсвөө батлуулсан 76 гишүүн  тойрог тойрогтоо тавиулсан хэдэн төгрөгөө иргэд сонгогчиддоо тайлагнахаар хуралдацгаасан.

Татвар төлөгч та, бидний  мөнгөөр биш өөрсдийн халаас, өвөр түрийнээсээ санхүүжилтийг нь шийдүүлж, хөрөнгө оруулалт татаж сургууль цэцэрлэг, соёлын төв, зам харгуй, хөшөө дурсгал гэх мэтэд  хэдэн төгрөг шийдүүлснээ ардын баатар аятай ам уралдан зарлацгаасан.

Төсөв батлуулсны дараа хийсэн болоод санаачилсан ажлын жагсаалтаа хэдээр ахиулж,  оны өмнө тараадаг тайлан сэтгүүлийнхээ нүүрийг дүүргэх  нэг биш нэжгээд материалтай болсондоо санаа нь амарцгаасан гэхэд хилсдэхгүй.  Одоогоос бараг жилийн өмнө ордон тойрон гороолж нүүрсний хулгайчдыг зарлаж хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардсан иргэдийн сар гаруй хугацааны жагсаал цуглааны бодит үр дүн болох нүүрсний сонсгол өнгөрөгч хоёр долоо хоногийн турш төрийн ордонд болоход түүнийг тоосон хүн ховор.

Сүүлийн найман жилийн турш төрийн эрхэнд сандайлсан МАН-ынхан шил шилээ дарж нүүрсний хулгайтай холбогдоход ач холбогдол өгч, ард түмэнд таниулах сөрөг хүчнийхэн  ч аниргүй. Нүдэн балай, чихэн дүлий мэт амаа үдүүлж, нүдээ боолгосон хэвээр…

Харин ч эсэргээрээ төрийн эрх мэдлээс бүхэл бүтэн хоёр парламентын хугацаанд алсаас ажиглагчийн үүрэг гүйцэтгэсэн Ардчилсан намынхан бүхий л хулгайд нэр холбогдож, хулгайчдын загалмайлсан эцгээр тодорсон гэхэд хилсдэхгүй. Угтаа сөрөг хүчний байгаа царай, чадамж ердөө л энэ.

Ирэх оны сонгууль өдрөөр биш цаг минутаар хэмжигдэж байгаа энэ үед сөрөг хүчин шиг сөрөг хүчинтэй байсан бол түлш шатахууны хомсдол, үнийн өсөлт, өрийн дарамт, цахилгааны хязгаарлалт, замын түгжрэл, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, төмөр зам, Тавантолгой, төсвийн зардал, төрийн албаны данхайлт гэх мэт А гэвэл Б хэмээн шүүмжлэх өнцөг, сөрөх үг нэг биш нэжгээд байна.

Харамсалтай нь Ардчилсан намынханд тийм ухаан хийгээд манлайлал алга. Дүлийдээ найдаж унгараг гэгчээр Ардчилсан намынханд болоод удирдлагад нь “сөрөг хүчин” гэдэг тодорхойлолт ахадсан уу эсвэл хүндэдсэн үү аль нэг нь болсон нь лавтай.  Нэр нь хүндэдсэнээс болж бие нь ороолгосон хүүхэддээ сайн багшаас нэр гуйхад “босоо ороолон” гэж нэрлэсэн тохиолдол олон.  Ямартай ч Ардчилсан намынхан сөрөг хүчин гэдэг тодорхойлолтоо  ухаж ойлгож, ухаарч ойлгох хүртэл нь тэднээс нэг их зүйл хүлээгээд хэрэггүй гэдэг нь олон зүйл дээр тодорхой харагдав.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд өчигдөр МАН болоод Ардчилсан намын бүлгүүд хуралдах ёстой байсан ч аль ч бүлгийн хуралдаан болсонгүй. Төрийн ажил эзэнгүйдэж, төрийн ордон эзгүйрэв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар Монгол Улсын Засгийн газраас гаргасан бондын эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наядын гадаад зээлийн өр төлбөрийг барагдуулж, үүнээс 2.6 их наяд нь хүүгийн төлбөр байсан аж. “Ирэх жилүүдэд бондын хугацаа өр төлбөр байхгүй учраас Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх суурь нөхцөл бүрдсэн. Энэ нь хувийн хэвшлүүд гадаад зах зээлээс бонд босгоход хүү багатай байх таатай орчин бүрдээд байна” гэж мэдэгдлээ. Цаашилбал Монгол Улсын зээлжих зэрэглэл дараа дараагийн жилүүдэд В гэсэн ангиллаас зэрэглэл нэмэгдэх боломжтой гэдгийг дуулгаж эрх баригч нам хийсэн ажлынхаа жагсаалт болоод үр дүнг нэгээр ч болов нэмэгдүүлж амжив.

Тус мэдэгдлийн дараа цахим орчинд “Өрийг өрөөр санхүүжүүлэх нь эерэг үзүүлэлт биш. Монгол Улсын нийт өрийн хэмжээ нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй” гэх мэт олон шүүмжлэл дагуулсан ч эцэстээ МАН иргэд, олон нийтэд хүргэх ёстой өнцөг, хэлэх гэсэн үгээ хүргэж чадлаа. Гэтэл сөрөг хүчин гэгдэх Ардчилсан намынханд бүлгийн хурлаараа хэлэлцэх асуудал, хэлэх өнцөг юу ч үлдээгүй бололтой.

Монгол Улсын 3.4 сая иргэн УИХ-д өөрсдийн дуу хоолойгоо төлөөлүүлэхээр 76 төлөөлөл сонгож илгээсэн. Гэсэн хэдий ч иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудал, дуу хоолойг төлөөлж дуугарах УИХ-ын гишүүд төрийн ордонд алга. Тэдэнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хаанаас, хэнийг төлөөлж сонгогдсон гэдэг нь одоо үнэндээ сонин биш. Харин ирэх дөрвөн жил хэнийг төлөөлж, хаанаас сонгогдох нь сонин байгаа учраас шинэ оноос өмнө амжиж дараагийн сонгогчиддоо таалагдах төлөвлөгөө боловсруулаад удаж байна.

Тийм  учраас бэлэг сэлт, бэлэн мөнгө тараах боломжит хугацаа нь он гармагц зогсохоос өмнө амжиж  үлдсэн тав хоногийн хугацаанд дараагийн сонгогдох тойргоо усалж, тойргийнхоо иргэд, сонгогчидтой амжиж уулзахын тулд  ордонд нь суух нь бүү хэл орондоо орох ч завгүй байна.

УИХ-ын нэгдсэн чуулганы танхимд сууж хууль хэлэлцдэг, үгээ хэлж үзэл бодлоо уралдлуулдаг гишүүд ховордсон.Чуулганы хуралдаан завсарлахада 10 хүрэхтэй үгүйтэй гишүүд ганц нэгээрээ гарч ирдэг болоод удсан. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотын  иргэдийн өмнө хамгийн их тулгадаж байгаа агаарын бохирдлыг бууруулахын тулд өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж, хэдэн төгрөг зарцуулсан талаарх асуулга хотоос сонгогдсон гишүүдэд түй ч хамаа байгаагүй. Гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах ажлын үр дүнг ч тэд тоогоогүй…

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар сонгуулийг томсгосон тойргоор явуулах тойргийн зураглалаа баталцгаасан. Хоёрдугаар сарын 01-ний дотор тойрог болоод сонгуулийн товыг зарлах хуулийн хугацаатай ч нүүрсний сонсгол, шинэ жилийн дуулианаар далимдуулж сэм тойргоо зурцгаасан. Тийм учраас том тойргоос сонгогдохоо мэдсэн хашир туршлагатай УИХ-ын гишүүд сугалаатай, сугалаагүй, бэлэгтэй, бэлэн мөнгөтэй уулзалтанд дарагдаж намрын чуулган завсарлахыг хүлээж ядаж байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь  хөдөө орон нутагт болоод тойрог, тойрогтоо хийх уулзалтуудад дарагдсан учраас ордонд байрлах өрөөндөө очих зав тэдэнд үлдсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

XOHX 2023-12-26 75.190.35.176

Тийм учраас бэлэг сэлт, бэлэн мөнгө тараах боломжит хугацаа нь он гармагц зогсохоос өмнө амжиж үлдсэн тав хоногийн хугацаанд дараагийн сонгогдох тойргоо усалж, тойргийнхоо иргэд, сонгогчидтой амжиж уулзахын тулд ордонд нь суух нь бүү хэл орондоо орох ч завгүй байна.

Avatar

Нэргүй 2023-12-26 118.221.209.8

з. энхболд гэгч тарваган хүн монголын эдийн засгийг ноцтой сүйрүүлсэн гэдгийг хөгшин бид сайн харсан мэдсэн. зүв зүгээр байсан эдийн засгийг сүйрүүлсэн хүн бол энэ. энэ муу тарвага гарч ирээл цомхотгол явуулж ард түмний дийлэнхийг гэнэт ажлаас халсан. бид гэнэт ямар ч орлогогүй ажилгүй болсон .дараа нь төрийн өмчийг хувьчлах нэрээр төрийн өмчийн хороо гэгч луйврын газрыг байгуулж төрийн өмчийг ойр төрлийн тарвагануудтайгаа хувааж завшсан ард иргэд бид нарт юу ч өгөөгүй бүр юу ч өгөөгүй

Avatar

Нэргүй 2023-12-26 202.9.40.21

Пүрэвсүрэнгийн Батзаяа чин юу хуцаад байна вэ. хирээ мэдэж юм бичээрэй. Эзнийхээ үгэнд орж уянгын халил маягаар бичих чинь чамд гай л болно шүү. Чи ард түмэн иргэдэд хэрэгтэй зүйл л бичих ёстой. хар залуугаа улс төр бичээд хол явахгүй шүү

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2023-12-26 59.153.114.148

Үүнээс болоод миний нэр төрд халдлаа, улс төрийн зорилготой харлуулж байна, энд дуудагдаад ирсэн нь нэг л сэжигтэй гэх мэт элдэв хардлагад өртөж байгаа тухай шүүмжлэл гарч байна.Үүнийг хууль эрх зүйн талаас нь нэг мөр ойлголттой болгоод, практик дээр гэрчид ойлгомжтой болгох хэрэгтэй..
Дээр доргүй нэр гарсан хүмүүсийг шонд өлгөөд шооронд хатаагаад өг гээд л хошуурч байна. Тэгсхийгээд мартагдана. ХАРИН СОНСГОЛЫН МӨРӨӨР ДОРВИТОЙХОН АЖИЛ ХИЙВЭЛ ҮЛДЭХ ЮМ НЬ ТЭР БОЛОХ учир саналаа илгээлээ.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2023-12-26 59.153.114.148

6/Нэгдмэл сонирхолтой этгээд гээд баахан гэрчүүдийг дуудаад зарим нь ирэхгүй, ирсэн зарим нь яах гэж дуудагдсанаа мэдэхгүй сууж байгаад сонсгол дуусах юм.Ямар зорилготой нь бүрхэг. Энэ гэрч уг асуудалтай холбоотой гэж үзсэн юм уу, эсвэл холбоотой байж магадгүй тул хууль хяналтын байгууллага анхааралдаа аваарай гэх гээд байгаа юм уу, эсвэл иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор гэрчээр дуудсан гэх гээд байгаа юм уу гэдэг нь бүрхэг.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2023-12-26 59.153.114.148

5/Төрийн нууцад ямар тохиолдолд авах вэ гэдгээ хуулиар тодорхой болгохгүй бол компаний түвшинд шийдчих асуудлыг ҮАБЗ, эсхүл ЗГ нууцад аваад булхай гарах нөхцөл болоод байна.Ерөнхийлөгч өөрөө, эсхүл ҮАБЗ-өөр дамжуулаад эдийн засагт хэт хутгалдахаар төрийн өмчит үйлдвэрийн газарт ч дарамттай, бас улсын төсвийг хоёр урсгалтай болгоод байна. Субьектүүдийн эдийн засгийн эрх мэдэл оролцох хүрээ заагийг хуулиар тодорхой зааглаж өгөх.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2023-12-26 59.153.114.148

4/ЭТТ-ийг үндсэн үйл ажиллагаанаас нь өөр зүйлд ажиллуулж хүчийг нь тарамдуулж байгааг зогсоох., Бидний Чалкогоос аваад идчихсэн мөнгийг ЭТТ төллөө. Нефть дамжуулах хоолой, сайжруулсан түлшний үйлдвэр, төмөр зам гээд олон зүйлд ЭТТ-оос мөнгө гаргуулсан байна..

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2023-12-26 59.153.114.148

3/ГАЗРЫН БАГЦ ХУУЛИА батлахыг яаравчлах.Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг олгоход ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналттай болгох, ямар субьектэд эдгээр эрхийг олговол оновчтой болгох, монгол хүнээр дамжуулаад гадны иргэд газар эзэмшээд байгаа сувгийг хаах, хүлээлгэх хариуцлагыг чангатгах.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2023-12-26 59.153.114.148

2/ТӨҮГ-ын хууль тогтоомжоо боловсронгуй болгох, улс төрийн нөлөөллөөс ангид болгох механизм бүрдүүлэх, төрийн болон олон нийтийн хяналтыг сайжруулах, удирдлагын хувьд нэг гарт төвлөрүүлэх.Одоо 3 газарт харъяалагдаж байгаа нь нэгдсэн бодлого, хяналт алдагдах, хариуцлага хүлээх эзэнгүй болод байна. ЭТТ нь ЗГХЭГ-ын харъяа байсан атал ХЭГ-ын дарга нараас хэн нь ч сонсголд тайлбар өгсөнгүй.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Санал 2023-12-26 59.153.114.148

Сонсголын мөрөөр хийх ажлын санал.:1/Архивын хууль тогтоомжоо сайжруулах, архивын улсын үзлэгийн хугацаагаа богиносгох, сургалт явуулах, архивын байгууллагыг хүний нөөц, техник төхөөрөмжөөр хангах, анхан шатанд архивын нэгж бүрдүүлэхэд тавих хяналтыг сайжруулах, ажил хүлээлцэх үед архивт заавал баримтаа өгдөг болгох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах мэт архивын баримт устах бүх сувгийг хаах.

Avatar

Нэргүй 2023-12-26 66.181.182.9

худлаа ш*** гэж Персатик хүлээсэн 3 4 өлбөн юм өчигдөр орой зогсч л байна. Америк явлаа…гэхээр нь эргэж ирэх үү гэж асуух шахлаа

Avatar

Нэргүй 2023-12-26 202.131.225.197

Сайнхүүгийн Ганбаатар! хичнээн итгэж байлаа даа, ялгаагүй хулагйч байжээ чи

Avatar

Иргэн 2023-12-26 103.140.10.202

Угаасаа л хулгай хийх гэж УИХ.д үхэн хатан зүтгэж байгаа ш дээ

Avatar

Zochin 2023-12-26 202.131.251.130

76 n ingej suiruulj baihad 126 bolohoor odoo yanaa. Ene ulsaas hurdan zailah min.

Avatar

S 2023-12-26 139.5.216.214

SEXSXN XALYYTSTL80955877

Avatar

Зорлого 2023-12-26 64.119.29.46

За даа ичих нүүртэй бол энэ хэд сонгогдсон тойрогтоо юу гэж очих бол доо ойлгохгүй л бна төрийн мөнгөөр баахан бэлэг бэлдээд очиход ард түмэн авах л байх харин зун сонгууль өгөхдөө арай өөр сонголт хийх биз дээ ард түмэнд мэднэ дээ амжилт хүсье

Avatar

Зочин 2023-12-26 66.181.177.160

тойрогтоо очсон нь худлаа байх. утаанаас зугтаад монголын амьдралыг зогсоочоод гэр бүлээ аваад гадаад явсан байхаа

Avatar

Нэргүй 2023-12-26 66.181.188.13

Нүүрсний сонсголын дараа УИХ-ын гишүүд нүүр нүүрээ харж чадахгүй, ажилдаа ирэхгүй байгаа гэнэ лээ ! Эд нар ынхаа дэргэд, б**с бөөрний хэл амтай Ундрам нтр бол ца гаан ногоон дар эх шиг цэв цэвэрхэн амьтад болоод бай гаам байхоо !

Avatar

Нэргүй 2023-12-26 59.153.115.39

Тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ гэдэг сэдвээр эцэс төгсгөлгүй маргадаг шиг монголчууд бид сүүлийн 30 жил яагаад өөдлөхгүй байна вэ гэхээр нэг хэсэг нь төрд хулгайч нар байгаа учраас гэдэг, нөгөө хэсэг нь хулгайч нарыг та нар л өөрсдөө сонгосон шүү дээ гэж ам хаадаг?! Энэ битүү тойрог үүссэн гол шалтгаан нь төрийн буруу тогтолцоо!!! Төрд буруу хүмүүсийг ард түмэн сонгосон нь үнэн блоловч тэднийг сонго гэж улс төрийн нам хэмээх бүлэг этгээд л нэр өгөөд ард түмэнд тулгаж сонгуулдаг!

Avatar

Нэргүй 2023-12-26 59.153.115.39

Ард түмэн төр барих түшээдийг өөрсдөө мэдэж нэрийг нь дэвшүүлэн сонгох боломж хаалттай!! Тийм учир ард иргэд өөрсдийн дотроос итгэлт хүнээ дэвшүүлэн сонгож байгуулдаг АИХ болон АИХ-аас сонгогдох байнгын ажиллагаатай УБХ гэсэн манайд туршигдаж тохиромжтой нь нотлогдсон 2 танхимтай парламенттай болохоос нааш "тахиа, өндөгний" маргаан маань хэзээ ч дуусахгүй ээ!!!

Avatar

Нэргүй 2023-12-26 103.10.23.120

Таны санаа бол зөв шүү Монголчууд 1990 онд хоёр танхимтай УБХ тай байж үзсэн. УБХ засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг харин УИХ төринй бодлогоо бариад явбал зүгээр байгаа юм даа6

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж