Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар 2023 оны арванхоёрдугаар сарын 8-нд мэдээлэл хийхдээ УИХ-ын Хянан шалгах түр хорооноос ирүүлсэн албан бичгийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэдгийг мэдэгдсэн. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болсон гэсэн.
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал, Х.Нэхийт нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хэлэлцэж, “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал болон тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Бадраа нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын хяналтын шатанд явж байна. Энэ хэрэгт ямар асуудлуудыг тогтоосон гэхээр Монгол Улсын Газрын тухай хуульд тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэдэг хуулийн зохицуулалтыг зөрчиж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан эрх мэдлээ урвуулан ашигласан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал гэгч нь 2020 оны наймдугаар сарын 7-ны А/225 дугаартай захирамжаар “Фүжи бит” компанид Ханбогд сумын Хайрхан тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 13.6 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн.
Ш.Эрдэнэжаргал нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Газрын тухай хууль тогтоомж зөрчиж,
- Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “…энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”
- 33.1.2-д заасан “…энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно…”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам заасныг тус тус зөрчиж дуудлага худалдаа, төсөл шалгаруулахгүйгээр
- 2020 оны наймдугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаартай захирамжаар “Фүжи бит” /РД:6175724/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын 4601009717 газарт 13.6 га газар эзэмшүүлэх,
- “Ийзи транспорт” /РД:6175724/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601009718 дугаартай 14.5 га газрыг эзэмшүүлэх,
- 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А/249 дугаартай “Силвер титан интэрнэйшнл” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010080 дугаартай 13 га газар эзэмшүүлэх
- 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр А/295 дугаартай "Бат Орших баян /РД:6372023/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010155 дугаартай 18 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон.
Харин Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нь:
- 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/364 дугаартай захирамжаар “Сан Арвитай” ХХК-д 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх
- 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр А/295 дугаартай захирамжаар “Лилия гарден” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010471 дугаартай 10 га газрыг эзэмшүүлэх,
- 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр А/30 дугаартай “Соронзон говь” /РД: 3624846/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010237 дугаартай 20 га газрыг эзэмшүүлэх
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А/315 тоот захирамжаар “Аз хур трэйвэл” ХХК-д 4601010483 нэгж талбарын дугаар бүхий, гаалийн хяналтын талбайн зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай Ханбогд сум, Номгон баг, Цагаан хаданд газар эзэмшүүлсэн.
Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татагдсан гэдгийг хуулийнхан онцолсон юм.
Нэргүй 2023-12-26 103.229.176.140
zailuul hunii nutagt zolbin nohoi shig uheh ni dee. esvel bur gertee harichihsan yum bolov uu? ugui er ni yagaad hiliin dees davuulaad aldchihvaa? nuursnii heleltsuulgees gants hudulsun hereg yumsandaa.
Иргэн 2023-12-26 103.212.117.58
Наад батлан даалт гэдэг балай арга хэмжээгээ хуулиас хасчихаач. Яллагдагчаар татагдсан бол бүгдийг нь хилээр нэвтрүүлэхгүй байдаг болчихвол наадуул чинь нисээд явчихгүй нь тодорхой. Хилээр гаргачихаад араас нь шувуу энэ тэр гэж хөөцөлдөж төсвийн мөнгө үрэхээ болимоор юмаа.
МОНГОЛ УЛСАА ГЭЖ .... 2023-12-26 202.179.27.15
КККК._ ОДОО БОЛ ИРЭХГҮЙ … ККК.. ИЙМ МЭДЭЭ ГАРАНГУУТ ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ДАРГЫГ БАРИВЧИЛАХ ЁСТОЙ ШД…
Зочин 2023-12-26 103.145.234.26
Ийм санаатайгаар мэдээлэл гаргаж байгаа нь гэмт хэрэг. Цээсүрэн та хэнийн захиалгаар ажиллаад байна.
Зочин 2023-12-26 66.181.177.21
Сануулга өгчээ, битгий ир гэж, мунхаг би ингэж ойлголоо
ба 2023-12-26 66.181.184.187
Бадрааг сэрэмжлүүлэх үүднээс зориуд бичсэн гэж ойлгохоор байна
Нэргүй 2023-12-26 61.199.159.175
Нэхийтийн ард нь ХКН байж мэдхээр юм бишүү?!
Зочин 2023-12-26 66.181.177.37
Орж ирвэл барина шүү гээд зарлах нь ямар учиртай бэ
Оноч 2023-12-26 103.229.176.132
эхлээд гаргаад дараа нь шийдвэр гаргаж арьсаа хамгаалж байх шиг бна… тэртэй тэрэнгүй яагаад хилийн хориг тавиагүй вэ гэдэг асуудал гарна гэдгийг тооцож, амжиж алхам хийж бна. Бүгд үгсэн хуйвалдаж хэлэлцсэн л байгаа. Асуудал мөрдөнгийн, эсвэл
прокурорын шатанд байхад нь наадуул чинь цаагуураа хамаг юмаа л хийж бна даа. Одоо Бадраа байхгүй бол юу ч шийдэхгүй гээд хэдэн хүн ард нь үлдэх гэж байхгүй юу…
Xailsan tolgoi irlee dargaa; 2023-12-26 216.38.195.74
zuryyd+yxna udur bolgon b***
t 2023-12-26 216.38.195.74
BOOVNI
иргэн 2023-12-26 112.72.9.42
Битгий ир гэж хэлж байгаа юм бол уу, юу гэж ойлгох вэ . Хахаха
Нэргүй 2023-12-26 43.228.130.188
Нөгөө хоёрыг нь гарч явахыг хүлээнэ гэсэн үг үү?Одоо нүүрсний хулгайчидаа хорихгүй бол бүгд гараад алга болно шүү
dfasdaff 2023-12-26 139.5.217.51
Наадуул чинь албаар гаргаад бх шиг бна… тэгэад ард нь арьсаа хамгаалах гэж орж ирвэл цагдан хорих шийдвэр гаргалаа ч гэж бх шиг…хүүхэд хуурч бгаа юм шиг л юм хийгээд бна даа…энэ ард түмэн чимээгүй байж бгаад цаг нь болохоор хариугаа барьдаг шүү.
Бадарч тахар 2023-12-26 66.181.185.11
Аймгаасаа илүү баян хүн Бадраа Монголд ирэх шаардлага байхгүй ! Шувуу ажиллагаа явуулаж хүчээр авчирж чадах хөрөнгө Монголд улсад байхгүй !
Зочин 2023-12-26 139.5.219.178
Аймаг, сумдын засаг дарга нарыг шалгавал ч маш их зөрчил, хулгай илэрч мэдэх, ер нь тэд томчуудын бас нэг хувилбар юм биш үү
Оноч 2023-12-26 139.5.217.51
гаргачаад цагдан хорино гэхээр үргээлэг юм биш үү.
ЗОЧИН 2023-12-26 139.5.217.122
ЭНЭ БУЦАЖ ОРЖ ИРЭХ ҮҮ? ӨМНӨ ГАРААД ЯВСАН УДААНЖАРГАЛ, САЙХАНБИЛЭГ НАРАА АВЧИРЧ ЧАДААГҮЙ БАЙЖ ЭНИЙГ БАРЬЖ ИРЖ ХАРАГДААЧ? ХУЛГАЙЧУУД ЦУСАЛСАН МӨНГӨӨ АВААД ДҮРВЭДЭГ БОЛЖ ДЭЭ? ГАРАХААС НЬ ӨМНӨ ХИЛИЙН ХОРИГ ТАВИХАД ЯАДАГ ЮМ БЭ? ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМРӨХИЙН ҮЛГЭР БОЛЖ БНА ДАА?
Зочин 2023-12-26 103.212.117.95
Хөөрхөн ч юмаа даа. Манийгаа л уйдаахгүй байвал болоо доо. Гаргаж явуулчихаад одоо хойноос нь явах уу. Дараагийн зугтах хүн хэн бол ? Сонгууль ч сонирхолтой болох нь дээ. Бадрааг авчирч Дефтаат болгох юмсан
Нэргүй 2023-12-26 99.224.147.234
Энэ хүнийг ингэж айлгаж ирүүлэхгүй байх тактик ямар хүнд байгаа юм болдоо.
Нэргүй 2023-12-26 66.181.183.28
yaag ireech iregui dee
иргэн 2023-12-26 202.21.117.210
Доромжилж ханахгүймаа энэ нөхдүүд ийм замарсан балиар мэдээ бэлдэхдээ энэ муу сэтгүүлч чинь хүртэл сэтгэл нь зовохгүй ийм тархины тураалтай гажиг нийгэм хэцүү байнаа хэцүү байна.
Зрчин 2023-12-26 202.126.88.170
Сонгууль өнгөртөл битгий ирээрэй найзаа гэсэн захиагаа ингэж бичсэн юм байна. Ил цагаан хуйвалдаж байнаа
d 2023-12-26 103.212.119.84
Авч ирэхгүй бол орж ирэхгүй ш дээ. Эсхүл хэрэг нь хэрэгсэхгүй болохоор бол ирэх байх. Худлаа жүжиг ш*** юмаа.
Иргэн 2023-12-26 103.140.10.199
Өөрснөө явуулчихаад барьж хорино гэж яг юу гэсэн үг вэ мэдсээр байж хилийн хориг тавихгүй наадах чинь ирэхгүй тэндээ үхнэ