Навальныйн байршлыг тогтоожээ

Навальныйн байршлыг тогтоожээ

Навальныйн байршлыг тогтоожээ

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйтай холбоо тасарснаас хойш бараг гурван долоо хоногийн дараа Хойд туйлын тойрог дахь хорих ангид байгааг нь мэдээллээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш хэлэхдээ, Навальный Москвагаас зүүн хойд зүгт 1900 км-ийн зайд орших Ямало-Ненецк мужийн Харп хотын хорих ангид байна гэж мэдэгджээ. Энэ бүс нутаг нь урт, ширүүн өвлөөрөө алдартай бөгөөд  Зөвлөлтийн Гулаг шоронгийн тогтолцооны хамгийн хатуу дэглэмтэй нүүрсний уурхайнуудын нэг байсан Воркутагийн ойролцоо байрладаг.

Навальный хэт даврагч үзлийн хэргээр 19 жилийн ял эдэлж байна. Тэрбээр Москвагаас зүүн тийш 230 км-ийн зайд орших Владимир мужид хоригдож байсан ч  өмгөөлөгчид нь арванхоёрдугаар сарын 6-наас хойш түүнтэй холбогдож чадаагүй гэж хэлсэн.

“Энэ хорих анги руу орох бараг боломжгүй. Захидал илгээх ч бараг боломжгүй. Энэ бол дэлхийгээс тусгаарлагдах хамгийн дээд түвшин юм" гэж Навальныйгийн ахлах стратегич Леонид Волков хэлэв.

ОХУ-ын шоронгийн системд хоригдлыг шилжүүлэх үйл ажиллагаа нь маш нууцлагдмал бөгөөд хоригдлуудтай хэдэн долоо хоногийн турш холбоо тасдаг. Навальный өмнөх хорих ангид хоол ундгүй, агааржуулалтгүй өрөөнд хоригдож байсан тул бие нь өвдсөн байсан учраас өмгөөлөгчид нь түүнтэй холбоо тасраад сандарсан.

Навальный 2021 оны нэгдүгээр сард Москвад буцаж ирснээс хойш ОХУ-д торны цаана хоригдож байна. Үүнээс хойш гурван удаагийн шүүх хурлаар тус бүр тодорхой хугацааны хорих ял авсан. Тэрбээр өөрт нь тулгаж буй бүх хэргийг улс төрийн зорилготой хэмээн няцаасан юм.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-26 202.9.46.192

нэргvй хар хятадын я*****с гэдэг нь энгийн vгэнд л танигдаж байна Монгол биш хар гамингийн орхидос данжаадын шээс учраас л Монголоор зев бичих чадвар алга байна.Цэвэр Монгол хvн бол зев бичнэ

Avatar

Нэргүй 2023-12-26 103.212.119.107

шорон нь устгах хэрэгтэй

Avatar

xylgaich xylgaichuig bariarai, ychryylsan xoxirol 2023-12-26 216.38.195.74

gadni mangar medseerw

Avatar

Cworkers 2023-12-26 216.38.195.74

xychiljc

Avatar

үнэн 2023-12-26 202.21.126.82

Manaid iim baatruud tqrqhgwi yum daadaan ch

Avatar

Нэргүй 2023-12-26 64.119.31.75

гадны тавиул, урвагчийн тавилан!

Avatar

Нэргүй 2023-12-26 146.70.208.22

чи ч гэсэн урвагч ороzын тавиул чмг аваачаад хамт хорих хэрэгтэй, тэгээд канибалуудад амьдаараа идүүлнэ биз 😀

Avatar

Бадарч тахар 2023-12-26 66.181.185.11

Путин алагдсаны дараа нь суллагдаад шууд ёрөнхийлөгч болох хүн дэ ! өмнөд африкийн мандёла шүү дэ энэ нөхөр чинь !!

Avatar

Нэргүй 2023-12-26 202.180.219.57

s*****g slava shyy chi

Avatar

зочин 2023-12-26 66.181.160.22

Авьлагатай тэмцээд ингэж балрах гэж байх уу ?..Улс болгон авьлагатай тэмцэж байхад Путины Орос авьлагатай тэмцэгчтэйгэй тэмцэж байна шд…

Avatar

Нэргүй 2023-12-26 202.180.219.57

saixan s*****g slava shyy chi. Oorsdiinxoo avilga ene teree yaxaa medexgui baij chamshig ergyy dagz busdad zaax yum gene

Avatar

Нэргүй 2023-12-26 203.98.77.101

МАНАЙ ШАР ХАДАНД БҮРТГЭЛТЭЙ АГУУ ИХИЙН ДЭМИЙРЭЛТЭЙ ОРКУУД СЭРЦГЭЭЖЭЭ. ӨӨР ӨӨР ЮУ ЮУ ГЭЖ БҮЛТ БҮЛТ ҮСРЭХ ВЭ. ш** Л ДАА БАДМАА…

Avatar

Нэргүй 2023-12-26 103.212.119.107

үотоодын дээрэмчин хулгайч урвагчуудаа цэвэрлэх нь тайван түвшин амгалан

Avatar

Zochin 2023-12-26 122.201.19.2

Buud, buud muu gulugiig

Avatar

ЗОЧИН 2023-12-26 60.41.246.196

НАВАЛЬНЫЙ ПУТИНИЙ ДАРАНГУЙЛАГЧ,ХУЛГАЙ,АВИЛГЫД ИДЭГДСЭНИЙГ,МАФИЙН БҮЛГИЙГ НЬ БАРИМТААР ХУРЦ ШҮҮМЖЛЭН ИЛ ГАРГАН ТАВЬДАГ ТУЛ ДУУГҮЙ БОЛГОЖ ШОРОНД ХИЙСЭН ГЭДЭГ.ТЭР АЛС ХОЛЫН АЙМШИГТАЙ ШОРОНД ЦӨЛӨГДЖЭЭ.НОБЕЛИЙН ШАГНАЛТ СОЛЖЕНИЦЫН"АРХИПЕЛАГ ГУЛАГ"/АРХИПЕЛАГ-АРАЛ,ГУЛАГ-Государственное Управление Лагерей/ ЗОХИОЛДОО СТАЛИНЫ ҮЕИЙН АЙМШИГТАЙ ШОРОН,ГЯНДАНГУУДАД САЯ САЯ ХОРИГДЛУУДЫГ ЯАЖ ТАМЛАН ЗОВООЖ,АЛЖ УСТГАЖ БАЙСНЫГ ТУУРЬВАСНЫ ТӨЛӨӨ ЭХ ОРНООСОО ХӨӨГДСӨН.ГОРБАЧЁВЫН ҮЕД ЭХ ОРОНДОО ЭРГЭЖ ИРЭЭД НАС БАРСАН ЮМ.

Avatar

Нэргүй 2023-12-26 203.23.199.183

новшшийг домогт КОЛЫМ руу цөлөх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж